Л.Энх-Амгалан: Фэйсбүүкийг хаахгүй, тодорхой хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан: Фэйсбүүкийг хаахгүй, тодорхой хязгаарлалт хийнэ

Л.Энх-Амгалан: Фэйсбүүкийг хаахгүй, тодорхой хязгаарлалт хийнэ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Сонгуулийн хуулийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, Ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулиудыг 2015 онд нэгтгэснээр 2016 онд хуулиудыг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд гурван өөр онцлогтой сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүй гэдэг нь амьдрал дээр гарсан. Тиймээс гурван сонгууль тусдаа байх ёстой гэсэн тогтолцоог хадгалж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль өргөн барихын өмнө хэлэлцүүлэг хийж, нээлттэй тавьж, ард иргэдийн саналыг авдаг. 2018 онд 26 улс төрийн намын төлөөлөл, төрийн бус байгууллагуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийж, гурван хууль дээр 320 гаруй санал ирүүлсэн. Тухайлбал, сонгууль зохион байгуулалт, тогтолцоо, цахим зохицуулалт, сонгуулийн маргаан, сурталчилгаа зэрэг гол гол зарчмын саналууд ирсэн. Мөн мөнгөнөөс хамааралтай сонгуулиудыг болих, хуулийн заалтаар хаах зохицуулалт хийсэн. Тогтолцооны хувьд 50+26 гэснийг хуульд тусгаж байгаа.  Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо. Үүн дотор аймаг нэг тойрог, улс нэг тойрог, жижиг 76, том жижиг мажоритор буюу 50+26 гэсэн хувилбарууд бий. 50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшинэ. Сонгогч улс нэг тойрогт орж ирсэн 26 нэр дэвшигчээс нэг хүн, тойргийн нэг хүн гэж хоёр хүн сонгоно. Өмнө нь бид нам дугуйлдаг байсан бол энэ удаад нэр дэвшигчийг сонгож, хамгийн олон ард түмнээс санал авсан хүнийг эрэмбэлэнэ. Жишээлбэл, улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлсэн хүнээс нийт сонгогчдын хэдэн хүний санал авсан, авсан саналаараа эрэмблэгдэж гишүүнээр сонгогдоно гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийн УИХ-ын гишүүнийг сонгуулийн насны иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоно гэх зарчим мөрдөгдөж байна. Түүнээс гадна бид өнгөрсөн долоо удаагийн сонгуулиар гарч байсан алдаа, хийдлүүдийг хаасан хуулиудыг өргөн барихад бэлэн болоод байна гэлээ.

Ийнхүү мэдээлэлтэй холбоотой мэдээлэл хийлээ.

-Цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон байгаа. Цаашид улс орнууд фэйсбүүк компанийн зүгээс ч сонгуулийн шударга хийх нь улс орны тогтолцооны асуудал гэж үзээд сонгуулийг хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд ирж, сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.

-Намуудын санхүүжилтийг Сонгуулийн хуульд тусгасан уу?

-Сонгуулийн хууль бол сонгогчийн эрх ашгийг хамгаалсан хууль. Сонгогчид энгийн ойлгомжтой, нөлөөлөлгүй байх нь сонгуулийн зорилго. Тиймээс сонгогчийн эрх ашгийг нэгт тавьж буй. Тиймээс сонгогч сонголтоо хийхэд гадны ямар нэг нөлөөлөлгүй байх үүднээс тодорхой хязгаарлалт хийж байгаа. Хууль зөрчиж, зохион байгуулалттай хуурамч аккаунтаас хандахыг хязгаарлана. Түүнээс иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ.

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн сурталчилгаа үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж