Цахилгаан автомашин болон ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИЙН СТРАТЕГИ | News.MN

Цахилгаан автомашин болон ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИЙН СТРАТЕГИ

Цахилгаан автомашин болон ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИЙН СТРАТЕГИ

Цахилгаан автомашин болон ТОЁОТА МОТОР КОРПОРАЦИЙН СТРАТЕГИ

Японы Toёота Мотор Корпораци нь ирэх 2025 он гэхэд дэлхийн цахилгаан автомашины худалдааны зах зээлийн тал хувь буюу 50%-ийг эзлэх зорилго тавин ажиллаж эхэлжээ. Учир нь орчны бохирдлыг бууруулах Дэлхийн улс орнуудын бодлогыг дагаад ирэх таван жилд Лити-ион зай хураагуураар ажилладаг автомашины хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Цахилгаан хөдөлгүүртэй автомашинд шилжих үйл явц хурдацтай байгаа нь өдгөө Японы топ автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор Корпорацийн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашинаас илүү цахилгаан зай хураагууртай хөдөлгүүрээр ажилладаг автомашины захиалга давамгайлж буйгаас харж болох аж.

Цахилгаан зай хураагуурын технологи сайжирч, зардал нь буурч байгаатай холбогдуулан цахилгаан хөдөлгүүртэй автомашины технологи 2010 оноос нэлээд сайжирч хөгжсөөр байна. Тоёота Мотор Корпорацийн хувьд 1939 онд Зай хураагуурын Судалгааны Лабораторийг байгуулсан бөгөөд олон арван судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд 1997 онд Тоёота Приүс автомашины анхны цувралыг дэлхийн автомашины зах зээлд нийлүүлсэн байдаг бөгөөд ингэхдээ никель-метал гидрид зай хураагуурыг хэрэглэж байжээ. Харин 2003 оноос Лити-ион зай хураагуурыг хөгжүүлж байна.

Тоёота брэндийн хувьд автомашинуудыг цахилгаан хөдөлгүүртэй болгох ажлын хүрээнд BEV (Battery Electric Vehicle), FCEV (Fuel Cell Electric Vehicle), HEV (Hybrid Electric Vehicle), PHEV (Plug-in Hybrid Electric Vehicle) зэрэг автомашинуудын хөгжүүлэлтийг чухалчилж 2050 он гэхэд автомашинуудынхаа хүлэмжийн хийг 2010 оны үеийнхтэй харилцуулахад 90% хүртэл бууруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг зорилгод хүрэх хамгийн чухал зүйл нь зай хураагуурыг хөгжүүлэх цаашлаад цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх юм. Ингэснээр хүлэмжийн хийг бууруулах мөн хэрэглэгчдийнхээ шатахуунд зарцуулах зардалыг хэмнэх зэрэг давуу талыг олгох юм. Энэ нь Тоёота брэнд байгаль орчин төдийгүй хүмүүсийн амьдралд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг үргэлж зорьдог гэдгийг  илтгэх нэгэн жишээ юм.

Тоёота Мотор Корпорацийн Гүйцэтгэх дэд Ерөнхийлөгч ноён Тэраши Шигэки хэлэхдээ “Тоёота нь байгаль орчинд огт хоргүй, ус төрөгчөөр ажилладаг автомашин үйлдвэрлэх найдлагаа орхиогүй” гэдгийг ахин дурдсан бөгөөд 2020 онд ус төрөгчөөр ажилладаг Тоёота Мирай автомашины дараагийн цувралыг зах зээлд нийлүүлэх тухай мөн хэлсэн билээ. Монголын автомашины зах зээлд албан ёсны эрхтэйгээр цоо шинэ хосолсон хөдөлгүүрт автомашиныг одоогоор зөвхөн Тоёота брэнд нийлүүлж байгаа юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-02 103.229.123.241

Сонирхолтой мэдээ байна. Даанч монгол хэл муу мэддэг хүн орчуулсан бололтой! Ялангуяа үйл үгийг сүүлийн үед маш буруу хэрэглэдэг болжээ!!! Ж: "тэгдэг байгаа, ингэх байгаа" г.м.!!! -даг, дэг" гэдэг төгсгөл нь байнга давтагддаг үйлийг илэрхийлдэг бол "байгаа" гэдэг нь яг одоо байж байгаа, болж байгаа үйлийг хэлдэг. Гэтэл …!! Аливаа үндэстнийг мөхөөе гэвэл төрөлх хэлнийх нь үйл үгийг эвдэх хэрэгтэй гэсэн Их гүрнүүдийн тактик байдаг юм гэнэ лээ!

Avatar

Зочин 2019-12-02 192.82.73.61

Toyota manaih metiin hogjij yavaa uls ornuudad zoriulsan downgraded electric car hiij boldoguin bhda? Huuchin mashinuud, hayagdal battery -iin orshuulga bolloo.

Avatar

иргэн 2019-12-02 202.70.34.70

Цахилгаан маш манай орны хувьдэдийн засгийн маших ашигтай шүү, Сэлбэг хэрэгсэл, моторын тос гэх мэт зүйлд илүү мөнгө зарцуулахгүй, бас өвөлд гадаа халааж зогсоно гэж бензин шатаахгүй, одоохон өргөх хэрэглээ болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-02 66.181.180.91

Batterei ni -60d yax bol?

Avatar

Зочин 2019-12-02 192.82.65.168

asuudal baihguie

Avatar

Зочин 2019-12-02 43.228.129.131

Хаха, 150 км явах нормтой бол -20-д 35 км явбал их юм

Avatar

Зочин 2019-12-02 27.123.213.62

Цахилгаан автомашин монголын нөхцөлд тохиромжгүй. Энгийн жишээ зун 100 км-т 5 литр шатахуун зарцуулдаг приус өвөл 10-15 болтлоо огцом нэмэгддэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж