"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй" | News.MN

"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй"

"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй"

"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй"

Олны танил эрхмүүдийн холбогдсон авлига, хүчин, хар тамхины дуулиант хэргүүдээс зарим нь шийдэгдэж, ял аваад буй. Тэдний зүгээс давж заалдана гэж мэдэгдэж байсан ч одоогоор хэн ч давж заалдах хүсэлтээ шүүхэд өгөөгүй байна. 


Ц.САНДУЙ, ТҮҮНИЙ ОРЛОГЧ А.ГАНБААТАР НАР ДАВЖ ЗААЛДАХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ

Алдарт “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон А.Ганбаатар, Ц.Сандуй нарт Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн билээ.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 1-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэдэнд тус бүр дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Тэд өнөөдрийн байдлаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах хүсэлтээ ирүүлээгүй байгаа юм.

                          УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ДАВЖ ЗААЛДААГҮЙ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар давж заалдах хүсэлтээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй тул  ялын тогтоол хүчинтэй  хэвээр байна.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

                  Б.АМАРХҮҮ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ЭДЛЭХ ҮҮ?

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулагдаж буй. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 29-нд болж, хоёр жилийн ял оноосон. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн тухай мэдээлэл өмнө нь гарсан. Тэрбээр өнөөдрийн байдлаар давж заалдах хүсэлтээ  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байгаа юм  байна.

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн  хугацаанд шийдвэрлэх буюу  14 хоногийн дотор Нийслэлийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд давж заалдах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчинтэй байх юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z 2019-12-02 103.26.193.49

amarhuu met ni gaduur sul yawj bn lee shd ariin haalgaar garch iree biz ih olon taniltai ardiin namiin gishuun hun yu gj shorond suuh ve dee ehner ni yawj bsan hudlaa yal avsan bolj medee gargaj bgaa ichdegui hudalch zalitai zaluu shd

Avatar

Зочин 2019-12-02 139.5.218.159

Энэ гурав МАН-аас өс хонзонгоо аваарай. МАХН-ыг ялуулах бүх талын арга хэмжээ авна гэнээ

Avatar

Зочин 2019-12-02 202.21.108.72

Гантулга бол давахгүй, одоо хорих ангиудад хамгийн жаргалтай хулгайч нар нь хүчингийнхэн бдаг гэжуугаа, нэг нь л мөрөлчихвөл бархираал ойчдог, хянагч нар нь ирээд мөрлөсөн нөхөрт сахилга.

Avatar

болор 2019-12-02 78.209.187.2

яаж ч давж заалдах юм билээ дээ зайлуул… Гантулга бол цагаан бандаашаа өмсөөд гарсаан гээд хэргээ өөрөө хүлээсэн. Сандуй бол төлөвлөгөө л байсан болхоос хэрэгжүүлээгүй ш дээ гээд хэргээ хүлээсэн….

Avatar

быө 2019-12-02 124.158.107.71

Гадуур гэртээ сууж байгаа юм биш биздээ. Хаана аль хорих ангид сууж байгааг сурвалжлах хэрэгтэй байгаа бус уу?

Avatar

Зочин 2019-12-02 124.5.146.28

Их идсэн АН намы гарамгайбаатар тарвагууд давж үаалдаж үхэж билээ

Avatar

erw 2019-12-02 202.55.191.205

s**, tamhi 2 bol uursduu medeed ungurch bna
harin 60 ter bumiin hereg mash hungun yal, ter enkhbold yagaad sugarchihaw

Avatar

Зочин 2019-12-02 194.230.148.168

Тэр долийсон Энхболд нөхөрийг бас шүүж яллах ёстой байсан юм. Тэр н**ш их юм хийсэн дээ. Хэзээ нэгэн цагт чамд гэсгээл ирнэ ээ, харж байгаарай

Avatar

иргзн 2019-12-02 202.179.27.47

Худлаа Ял өгсөн болж нөгөөдүүл нь Ял авсан болж Гадуур л явж байна гэсэн Яриа байгаа ш дээ, Хэрвээ Үнэн бол тэгж Ял өгсөн энэ тэр гэж Яах юм

Avatar

Zochin 2019-12-02 202.131.225.197

Amarkhuu chine sul yavaj bn gesen shuudeee?

Avatar

Зочин 2019-12-02 66.181.166.134

Шүүхийн албажсан албан ёсны шийдвэрийг гар дээрээ авснаас хойш 14 хонгийн дотор давдаг. Түүнээс биш шүүх хурал болсоноос хойш 14 хоногт давдаг юм биш. Шүүхийн шийдвэр албажаагүй байгаа биз.

Avatar

Зочин 2019-12-02 202.179.26.182

Яагаад? Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хуультай болсон шүү дээ. Хуучин бол давж заалдсан биш ялаа нэмүүлчихдэг байлаа. Тийм болохоор зарим нь давж заалдахаас айдаг байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж