"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй"

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй"

"Ц.Сандуй, Б.Амархүү, Д.Гантулга нар давж заалдах хүсэлтээ өгөөгүй"

Олны танил эрхмүүдийн холбогдсон авлига, хүчин, хар тамхины дуулиант хэргүүдээс зарим нь шийдэгдэж, ял аваад буй. Тэдний зүгээс давж заалдана гэж мэдэгдэж байсан ч одоогоор хэн ч давж заалдах хүсэлтээ шүүхэд өгөөгүй байна. 


Ц.САНДУЙ, ТҮҮНИЙ ОРЛОГЧ А.ГАНБААТАР НАР ДАВЖ ЗААЛДАХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭЭГҮЙ

Алдарт “60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон А.Ганбаатар, Ц.Сандуй нарт Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн билээ.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний орлогч А.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 1-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэдэнд тус бүр дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Тэд өнөөдрийн байдлаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах хүсэлтээ ирүүлээгүй байгаа юм.

                          УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ДАВЖ ЗААЛДААГҮЙ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар давж заалдах хүсэлтээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй тул  ялын тогтоол хүчинтэй  хэвээр байна.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

                  Б.АМАРХҮҮ ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ЭДЛЭХ ҮҮ?

Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулагдаж буй. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд аравдугаар сарын 29-нд болж, хоёр жилийн ял оноосон. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн тухай мэдээлэл өмнө нь гарсан. Тэрбээр өнөөдрийн байдлаар давж заалдах хүсэлтээ  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байгаа юм  байна.

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн  хугацаанд шийдвэрлэх буюу  14 хоногийн дотор Нийслэлийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд давж заалдах хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр хүчинтэй байх юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж