Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос ирсэн хүсэлтийн дагуу "Сэтгэлийн сонсголон-II" хөтөлбөрийг дэмжин хамтран ажилласан байна.
Энэхүү хөтөлбөр 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 26-ны хооронд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжилжээ. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод очиж үзүүлэх боломжгүй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй 132 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсан байна.
Ингэснээр 10 хүнд хэнгэрэг нөхөх мэс засал, таван хүнд түрүү булчирхайн мэс заслыг амжилттай хийсэн гэнэ.
А.СҮРЭН