Замаа ашиглана ч, арчилна ч | News.MN

Замаа ашиглана ч, арчилна ч

Замаа ашиглана ч, арчилна ч

Замаа ашиглана ч, арчилна ч

Улаанбаатар хотод авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх саналыг нийслэлийн удирдлагуудын зүгээс гаргасанд олон нийтэд янз бүрийн байр суурьтай байна. Энэ нь иргэдийн халаастай шууд холбоотой учраас тэгэх нь ч дамжиггүй. “Түгжрэл бууруулах нэрийдлээр иргэдийнхээ халаас руу өнгийлөө” гэсэн нэг өнцгөөс харвал мэдээж тийм. Гэхдээ энэ бол түгжрэлээс үүдэлтэй гэхээсээ илүү юуны түрүүнд авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, зам засвар, арчлалтыг чанартай, хүртээмжтэй хийж гүйцэтгэх, тэмдэг тэмдэглэгээ, цаашлаад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдалтай холбоотойгоор бодит шалтгаан нөхцөлийн улмаас урган гарсан санал гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.

Өнгөрсөн зуны үргэлжилсэн усархаг борооны улмаас улс, нийслэлгүй авто замууд  чанараа таниулж, эвдрэл гэмтлийг нөхөх, засаж арчлах шаардлага хаа сайгүй бий болсон. Тухайлбал, олон улсын болон улсын чанартай авто замын засвар, арчлалтад их хэмжээний мөнгө зарцуулж, тэр нь төсөвлөсөн хэмжээнээсээ нэлээд давсан учраас Авто замын санд төвлөрүүлэх хөрөнгө, эх үүсвэрийг нэмэх шаардлагатай гэж үзэн өнгөрөгч наймдугаар сард Засгийн газраас журам хүртэл баталсан билээ. Уг журмаар авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мөн төлбөр хураадаг цэгүүдийн тоог нэмэх зэрэг хэд хэдэн шийдвэрүүд гарсан юм. Тэгвэл нийслэлд ямар боломж нөөц байгааг бодоод үзье.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг нийслэл хотын төсөв санхүүгийн асуудалд улстөрчид үнэндээ л шоовдор хүүхэд шиг хандсаар ирсэн.

Нийслэлийн төсвийн орлогын дөрөвний нэгийг улсын төсөвт орлого болгон  татаад авчихдаг. Буцаагаад хөрөнгө мөнгө хуваарилж өгөхдөө 30-аад мянган хүн амтай нэг аймагтай адилтгаж үздэг нь нууц биш. Энэ жилийн тухайд Сангийн сайд урьд урьдынхаас бүр ч илүүтэйгээр гар татах нь улсын хэмжээнд ганц байдаг Хавдар судлалын үндэсний төвд зарцуулах байсан 18 тэрбум төгрөгөөс сохор зоос ч хялайлгаагүй байгаагаас харахад ойлгомжтой болж байх шиг. Ийм нөхцөлд нийслэлчүүд бид өмнөх жилүүдийн адил хойд хормойгоо авч, урд хормойгоо нөхье гээд ч 2020 онд засаж сайжруулах шаардлагатай нийт авто замынхаа талыг ч нөхөж дөнгөхгүй хэмжээнд хүрчээ.

Замын хөдөлгөөний хэт ачааллыг зөв тооцоолох, авто зам, уулзвар, гэрлэн дохионы хэвийн ажиллагааг хангах, замын сүлжээний хүртээмж, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, жолооч зорчигчдыг ая тухтай зорчуулахад замын сангийн хөрөнгө маш их үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 789,2 км, хотын бүсийн хэмжээнд нийт 1051 км урт авто замын сүлжээтэй. Гэвч замын сүлжээний техник ашиглалтын түвшингээр үзэхэд өнөөгийн байгаа авто замын 40 хувь нь хангалтгүй гэсэн тооцоо байдаг аж. Тэгэхээр нийслэлд авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, хөдөлгүүрийн багтаамжаас хамаараад 100-350 мянган төгрөг болгох санал эндээс эхтэйг одоо та эрхбиш ойлгож байгаа биз ээ. Жилийн төлбөр 100 мянган төгрөгийг 12 сард хуваавал нэг сард 8300 төгрөг, өдөрт хуваан үзвэл 276 төгрөг гээд бодохоор энэ хэмжээний мөнгө төлөөд аюул эрсдэлгүй, энхэл донхолгүй замаар зорчих боломж нь та бидний гарт байна гэсэн үг.

Хэдхэн хоногийн дараа он гарангуут сонгуулийн буухиа хаа сайгүй өртөөлөх эгзэгтэй, эмзэг цаг дор зам ашигласны төлбөр нэмнэ гээд ярьж байгаагийнх нь төлөө хотын Захирагчийг “Унах нүхээ өөрөө малтаж байна даа” гэж улс төрийн хожоо бодож суугаа хүмүүс цөөнгүй байгаа нь ч энэ өдрүүдэд ил болов. Энэ асуудлыг  зориуд улстөржүүлэн иргэдийг хөөрөгдөж байгаа хүмүүсийн хувьд түүгээр явсан гайг үүгээр дуудчихалгүй, хэдэн сар амнаасаа хий гаргачихгүйхэн шиг мөрөөрөө гэлдэрч яваад сонгуульд оролцох нь чухал болохоос биш ирэх зун нийслэлчүүд ямар замаар зорчих нь огтхон ч хүртээлгүй бололтой.

Харин иргэдийн, олон нийтийн эрх ашгийг бодолцдог хүнд бол сонгуулийн сунгааны унаа, даваанаас илүүтэй ирээдүйг харсан бодит ажил, бодит үр дүн чухал байдаг. Өрхийн төсөв санхүүтэй холбоотой асуудалд олон нийтийг яаж турхирч, улс төрийн тоглолт хийхээ тэд мэддэг ч одоо цаг үе өөрчлөгдсөн. Тийм ч учраас хувийн эрх ашиг бус, нийтийн эрх ашгийн үүднээс зоригтой, зорилготой, тууштай байвал үр дүн нь заавал гардгийг сайжруулсан түлшний хэрэглээг хэвшүүлснээс бэлээхэн харж болохоор байна.

Эцэст нь хэлэхэд, хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос нь шалтгаалж  авто зам ашигласны төлбөрийг нэмснээр иргэдийн зорчдог авто замын засвар үйлчилгээ, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг сайжирч, олон улсын стандартад нийцсэн замаар зорчих боломж нээгдэж байгаа юм.

Г.ОЮУ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-12-02 66.181.161.121

Замын компанууд чинь замаа тавьж чадахгүй байна жоохон мөнгө орно удирдлагууд нь 200 авч унаад л нөгөө мөнгө жог зам таг энийгээ болих хэрэгтэй татвар нэмэх биш хяналтаа сайжруул хариуцлагаа өндөржүүл тэгж байж замын чанар сайжирна тэр зам дээр гарсан осолыг замын компани хариуцдаг болго

Avatar

Иргэн 2019-12-02 66.181.161.121

Шатхуун их зарцуулах замд ямар хамаа байна аа дэмий балай юм хуцах юм аа зарим нь

Avatar

Иргэн 2019-12-02 66.181.161.121

Татвараа хо.хөдөөгүй нэмээ зөв гэхдээ замдаа л зарцуул битгий өөрснөө гудраад бай авилгачингууд минь ээ Нэмэхээ харин сонгуулийн дараа болвол яасын тэгэхгүй бол сонгуульд зарцуулчихна доо энэ өгөр толгойнууд

Avatar

ХОТЫН ДАРГАА 2019-12-02 202.179.25.253

ЭХЛЭЭД 30 ЖИЛ ХУРААСАН ТАТВАР ХАШАА ОРСОНЫГ ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ ШД. ДАРАА НЬ ТАТВАРЫН МӨНГИЙГ ЗУВЧУУЛЖ 30 ЖИЛ ЭНХЭЛ ДОНХОЛ ЗАМААР ЗОРЧУУЛСАН УЛСУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦ. ЭЦЭСТ НЬ ТАТВАР НЭМЖ ЯГ ЯАХ ГЭЭД БАЙГААГАА ҮНЭМШИЛТЭЙ ТАЙЛБАРЛА.

Avatar

Шударга санал 2019-12-02 94.237.64.68

Ингэж зохицуулвал хүнд даацтай болохоороо зам их гэмтээдэг, овор томтой болохоороо зай их эзэлдэг, том мотортой болохоор шатахуун зарцуулалт өндөртэй, эсвэл машинаа их хэрэглэдэг (таксинд явдаг) хүний машинууд илүү төлбөр төлөх юм.

Avatar

Шударга санал 2019-12-02 94.237.64.68

Хэрвээ энэ төлбөрийг зам ашигласаны төлөө авах гэж байгаа бол УБ хотын нутаг дэвсгэрт борлуулж байгаа бүх төрлийн шатахууны (бензин, дизель, газ) литрийн үнэ дээр 1% ч юм уу нэмээд аваад байж болно. Жилийн суурь төлбөр авах гээд, нэмэгдүүлэх гээд байгаа бол одооныхоосоо 1.5 – 2 дахин нэмэгдүүлсэн төлбөрөө жилийн эхэнд машины жин, даацаас хамааруулан авч болно.

Avatar

Зочин 2019-12-02 202.179.24.227

zuv zuv yostoi goy

Avatar

Зочин 2019-12-02 169.253.162.4

nemeh l um yarina archlana gej bhgui umaa. Zamiin gulgaa mus tsatsaaa arilgaachee.

Avatar

Зочин 2019-12-02 192.82.68.170

МАНгарууд өөр хийж чадах юм алга уу. Тэр хэрэггүй олон төрийн албан хаагчдаа цөөлөөд замаа барь л даа.

Avatar

Зочин 2019-12-02 169.253.162.4

Batuuliin ued zam talbai gulgaa haltirgaa bas alban gazriin orchnii gulgaa arilgadag bsan odoo daanch alga daa. Yamarsaindaa l gemtliin emch ni humuus yavgaaas berteh ni 50% geed suuj bna shuudee. Hotiin darga aa

Avatar

Зочин 2019-12-02 192.82.71.20

ДАРГА НАР БАС ЗАРДЛАА БУУРУУЛ ,

Avatar

Зочин 2019-12-02 122.201.26.172

МАН мөрийн хөтөлбөр, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөртөө татвар нэмж ард түмний нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэсэн байхаа.
Одоо тэгвэл үүнийг юу гэж ойлгох вэ. СЯ хотын удирдплагуудын үл ойлголцол, бие биендээ үзүүлж байгаа "ЭНЭ БЯР"-ыг иргэд үүрэх нь зөв үү. Ер нь эрчим хүчний үнэ, бензин шатахууны үнэ, тавар хураамж өсөх нь хэвийн үзэгдэл болж байх шив дээ. Иргэддээ дэндүү хуншгүй хадаж байна даа.

Avatar

Иргэн 2019-12-02 202.21.124.133

Замаар явсан ч яваагүй ч ингэж хавтгайруулж авах нь буруу. Эсэргүүцэж байна!!!! Үүний оронд тухайн замаар яг зорчиж байгаа бол төлбөр авдаг байх ёстой. Ингэж байж л яг тухайн замаар яг явах хэрэгцээ шаардлагатай, мөнгөө төлж чадаж байгаа нь явж хий дэмий халтуур хийж сэлгүүцэгчид нь багасаж замын түгжрэл буурна.

Avatar

И.Норовжав 2019-12-02 64.119.23.167

Авто зам бол үйлчилгээ , үйлчилгээний хөлсөө нэмж байгаа бол замын дагуух үйлчилгээгээ сайжируулах Тухайлбал : замын хажуугийн тохижуулсан амарах хол ундаалах ширээ ,сандал, хогийн сав , байнгын цэвэрлэгээгээтэй бие засах газартай авто зогсоол , заах тэмдэг , тэмдэглэгээг сайжируулах зэрэг ажлыг харагдахуйц хийх хэрэгтэй шүүдээ . Орон нутагт төлбөр хураадаг газрууд олон боловч хийсэн ажил нь харагдахгүй байна. Харин тэд хөрсөн замаар явдаг машинаас татвараа авбал зөв байх шүү

Avatar

И.Норовжав 2019-12-02 64.119.23.167

Зам ашигласны хөлс гэж нэрийг нь өөрчлөх хэрэгтэй . Хэрэв ээ тарифаа нэмэж байгаа бол замын аймгууд хураамж авдагаа болих хэрэгтэй , Зам бол үйлчилгээ шүүдээ . Харин үйлчилгээний хөлсөө нэмж байгаа бол замын засвар болон замын дагуух үйлчилгээг сайжируулах хэрэгтэй шүүдээ. Тухайлбал : замын хажуугийн тохижсон зогсоол , хогийн сав . тохижуулсан, цэвэрлэгээ үйлчилгээтэй бие засах газар , замын тэмдэг тэмдэглээ ,амарч суух, хоол унд идэж уух ширээ сандал, заах тэмдэг гэх мэт

Avatar

Зочин 2019-12-02 64.119.23.167

Замын тавар уу , Зам ашигласны хөлс юм уу гэдгийг зөв нэрлэх хэрэгтэй юм. Ер замын хөлсийг нэмэх асуудлыг хөндөх цаг болсон , хэдийн бодтол эвдэрхий замаар явж хөдөлгөний саатал , машинаа эвдэх ёстой юм. Манайд үйлчилгээг сайжируулах арга хэмжээг үргэлж эсэргүйцэж садаа болж байдагаа болих хэрэгтэй .
сайн замаар үйлчлүүлэхгүй гэсэн бодолтой хүн байвал хөлсөө бага төлөөд муу замаараа явна л биз.Энэ эсэргүйцээд байгаа нөхөд хурдны замаар бол явахгүй хүмүүс юмдаа.

Avatar

Зочин 2019-12-02 73.92.12.67

5 дахин нэм, тэгээд дансаа шилэн болгож зуун хувь зам засвартаа зарцуул

Avatar

Иргэн 2019-12-02 112.72.9.38

Автозам ашигласны татварыг уг татварын бүрдүүлэлтээр яг ямар ажилхийх юм үр дүн нь яаж харагдах юм гэдгийг иргэдэд тодорхой болгож хяналт тавих хэрэгтэй. Ийм нөхцөлд үр дүн гарах юм бол хүмүүс нэмэгдсэн татварыг дэмжих байх.
Бас хардлага дагуулж байгаа асуудал ч байна. Сангийн яамнаас Нийслэлд нэмэгдүүлж өгсөн татварын төлөвлөгөөг хаах зорилгоор автозамын татварыг ийм олон дахин нэмэж байна.Энэ бараг бодитой байх. Түгжрэл буурахгүй, автозам ч сайжрахгүй ээ.

Avatar

Зочин 2019-12-02 73.243.143.150

zov

Avatar

zochin 2019-12-02 103.111.68.3

Татвар нэмэх нь туйлын буруу. Юун татварыг 5 дахин!!!!!!!!! нэмэгдүүлэх вээээ ?????? Ард түмэн туйлдаж гүйцлээ. НДШ-ийн нэмэгдэл , үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар л гэнэ.
Ер нь зам ашигласны татвар замын засварт зарцуулагдах баталгаа нь хаана байга юм бэ. Сонгуулийн сурталчилгаанд цацаад л дуусна

Avatar

зочин 2019-12-02 122.201.21.91

Нэмэх нь туйлын буруу.Хураамж нэмээд түгжрэл буурна гэдэг бол мянгуужингийн үлгэр.Жолооч нар хөдөлгөөнд оролцвол оролцсон өдөртөө хураамж төлөөд хөдөлгөөнд оролцохгүй бол хураамж төлөхгүй юмуу.Жилээр нь энэ хураамж нэртэй татвараа авчихаад замын түгжрэл бууруулна гэвэл энэ ёстой тэнэгийн тэнэг асуудал болнодоо.
Тэрний оронд замаа засахад мөнгө хүрэлцэхгүй байна гээд 10,20 хувиар нэмбэл хүн ойлгох байх.Өнөөдрийн хотын удирдлага маанаг байнадаа

Avatar

Зочин 2019-12-02 112.72.9.118

Нэмэх нь зөв шүү дээ ямар хувь хүн аваад халаасалж байгаа биш зам ашиглаад машин унаад явж байгаа бол ая тухтай аюуд эрсдэлгүй замтай байх үүднээс татвараа төлөөд замаа ашиглаад явах нь зөв.Тэгж чадахгүй гуйлгачин царайлаад татвараа төлж чадахгүй бол комиссын машин унахаа болчих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж