ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин Монгол улсын харцага Д.Анар Курош бөхийн Азийн нээлттэй тэмцээний +100 кг-ийн жинд аваргын алтан медалийг хүртлээ.
Тус тэмцээн нь 11 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан юм.
Д.Анар жүдо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн хоёр алт, нэг мөнгө, багийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг хүрэл медальтай, мөн залуучууд, оюутан, өсвөр үеийн АШТ-д тус тус түрүүлж байсан. Мөн самбо бөхийн УАШТ-ээс насанд хүрэгчдийн нэг мөнгө, залуучууд болон өсвөр үеийн тус бүр нэг алтан медальтай тамирчин юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ