UFC-ийн карьертаа нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа Орос “бүргэд” Хабиб Нурмагомедов ирэх оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Нью-Йорк хотын Barclays центрт UFC-ийн хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалахаар өдгөө 35 настай UFC-ийн хөнгөн жингийн аварга асан Америк тулаанч Тони Фергусонтой тулалдахаар гэрээнд гарын үсгээ зуржээ.
Тони Фергусоны хувьд мэргэжлийн карьертаа 25-3 гэсэн амжилттай явж байгаа бөгөөд энэ оны зургадугаар сард UFC-238 дээр Доналд Сиронег ялж хөнгөн жингийн аваргын бүсээ эргүүлэн авах чухал тулааны эрхээ олж авсан билээ.
Ийнхүү холимог тулаан сонирхогчдын хувьд ирэх онд Хабиб Нурмагомедов болон Конор Макрегор нарыг эргэн “октагон”-д харах нь.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ