ОХУ-ын Сибирьт өчигдөр /2019.12.01/ 43 зорчигчтой автобус гүүрнээс унаж 19 хүн амиа алдсан томоохон осол гарсан байна. Тодруулбал, Сретенск хотоос Чита хүрэхээр явж байсан автобус Забайкальский мужийн нутаг дахь Куэнга голын гүүрэн дээгүүр гарах үед дугуй нь хагарч улмаар замаас гаран голын мөс рүү унажээ. Үлдсэн 24 хүн хүнд хөнгөн янз бүрийн байдлаар гэмтэж бэртсэн байна.
Аврах албанаас түргэн тусламжийн хоёр нисдэг тэрэг илгээсэн ба замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн байж болзошгүй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Өнгөрсөн жил л гэхэд тус улсад зөвхөн зам тээврийн ослын улмаас 18,214 хүн амиа алдсан гэжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ