Финтекийн “түйвээн”-д бид бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Финтекийн “түйвээн”-д бид бэлэн үү?

Финтекийн “түйвээн”-д бид бэлэн үү?

Монголд финтек үйлчилгээ болон цахим төлбөр тооцоо хурдацтай нэмэгдсээр байна. “Аж үйлдвэрлэлийн IV хувьсгал”-ын эрин хэмээн тодотгож буй энэ үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудалд анхаарлаа хандуулахыг эдийн засагчид анхааруулж буй юм.

Мөн тэд энэ үйлчилгээ түргэн шуурхай, онлайн, хэрэглэхэд хялбар, хямд төсөр байх ёстой гэдэг дээр санал нэг байна. 2017 онд банк санхүүгийн мэдээлэл дээр суурилан хийсэн судалгаагаар, банкны үзүүлж буй үйлчилгээний жилийн өртөг финтекээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд үзүүлж буй ижил үйлчилгээний өртгөөс 10.2 дахин өндөр гарчээ. “Финтекийн түйвээн” гэгдэж буй энэ том өөрчлөлт, технологийн хөгжлийг хүлээж авахгүй бол банк, санхүүгийн байгууллагууд оршин тогтнохгүйг ч эдийн засагчид онцолж байна.

Санхүүгийн салбарт цоо шинэ тэсрэлт хийж буй гарааны бизнес, технологийн компаниуд төдийгүй дотооддоо дижитал шилжилт нэвтрүүлж байгаа уламжлалт санхүүгийн байгууллагуудын аль аль нь финтек юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад банк хоорондын мобайл болон интернет шилжүүлэг, цахим мөнгөний төлбөр тооцооны хэрэглээ өссөөр байна. Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр Кэнди цахим мөнгө нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг анх олгожээ. Санхүүгийн үйлчилгээ дээр илүү суурилан, технологио хэрэглэгчдэд хүргэснээр банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын үндсэн үйлчилгээтэй төстэй болсон байна.

Монголбанкнаас зөвхөн бэлэн бус төлбөрийн хэрэгслүүдийн дунд хийсэн судалгаагаар, иргэдийн дунд хамгийн өргөн хэрэглэгдэж буй төлбөрийн хэрэгсэл нь үндэсний төлбөрийн ₮ карт хэвээр байгаа бөгөөд дотоодын картаар хийгдэж буй гүйлгээ нийт картын төлбөр тооцооны 70 орчим хувийг эзэлж буй аж.

Төв банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарын мэдээлснээр, хууль эрх зүйн хувьд бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсад хэрэглэгдэж буй нийт картын тоо 4 сая. Нийт интернэт, мобайл эккаунт ойролцоогоор дөрвөн саяд хүрсэн учраас финтек хөгжих бүрэн боломжтой болжээ. 2020, 2021 он финтекүүдэд их тэсрэлт гарах жил болно гэсэн хүлээлт санхүүгийнхний дунд байна.

Гэвч “сайны хажуугаар саар” гэгчээр өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудын зарим зүйл заалт, тухайлбал банкин дээр өөрийн биеэр очиж, иргэний үнэмлэхээ үзүүлнэ гэх мэт шаардлага нь финтекийн хөгжилд саад болж байгаа аж. Хамгийн гол нь финтекийн түйвээлтийг өргөн нийт таашаан хүлээж авах ёстойг салбарынхан чухалчилж байна. Учир нь технологи хөгжсөн ч олон нийт шууд хүлээн авдаггүй эрсдэл байдаг.

Эдийн засагч Б.Золбоо технологи хөгжөөд, дэд бүтцийн хувьд асуудалгүй болсон ч дата баазын асуудал зайлшгүй тавигдаж байгааг өгүүлсэн юм.

Монголбанкнаас “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд үндэсний ₮ картын технологийг шинэчилж, EMV/NFC буюу чип болон зайнаас унших боломж нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчилж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар, цахим мөнгө болон цахим хэтэвч ашигласан төлбөр тооцоо хөгжиж, иргэдийн дунд эдгээр төлбөрийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцож буй юм байна.

Мөн Үндэсний төлбөрийн ₮ картыг шинэчилж, нууцлал аюулгүй байдлыг сайжруулснаар, цахим мөнгө болон цахим хэтэвч ашигласан төлбөр тооцоо хөгжиж, иргэдийн дунд эдгээр төлбөрийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэнэ гэж тооцжээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс олон улсын төлбөр тооцооны стандартад Европын холбооноос түрүүлээд бага дүнтэй гүйлгээний ACH+, их дүнтэй гүйлгээний RTGS системүүдээ нэвтрүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж