ХДХВ, ДОХ-ын эсрэг өдрийг “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

ХДХВ, ДОХ-ын эсрэг өдрийг “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

ХДХВ, ДОХ-ын эсрэг өдрийг “Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг ДОХ-ын улмаас амь насаа алдсан ойр дотны хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэн ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэн, тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 31 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдаг.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс ХДХВ, ДОХ-ын асуудалд иргэн, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор "Өөрчлөлтийг та бид хийнэ” уриан дор арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд  бүртгэгдсэнээс хойш 2019 оны эхний 10 сарын байдлаар 281 тохиолдол болсон байна.  Эдгээр тохиолдлууд нь 100 хувь бэлгийн замаар дамжсан нь тогтоогдож, цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгэжээ.

Эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол огт бүртгэгдээгүй бөгөөд одоогийн байдлаар ХДХВ, ДОХ-той 17 эхээс төрсөн 25 хүүхэд байгаа юм.

Нийт тохиолдлын 81.2 хувь буюу 228 нь эрэгтэй, тэдний 80 хувь (184) нь эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд байна Харин 18.8 хувь (53) нь эмэгтэйчүүд бөгөөд 22.6 хувь нь (12) гадаадад бие үнэлэгч, халдвар авсан өгүүлэмжтэй байсан аж. Монголд бие үнэлж байсан эмэгтэйчүүдээс 1997 онд Камеруны иргэнээс халдвар авсан биеэ үнэлэгчээс өөр ХДХВ-ын халдвар бүртгэгдээгүй байна.

ХДХВ-ийн халдвартай иргэдийн 76.8 хувь нь 15-39 настай байхдаа оношлогджээ.

ХДХВ-ийн халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойших 26 жилийн хугацаанд 44 хүн нас барсан, бөгөөд 45.5 хувь нь оношлогдсоноос хойш 12 сарын дотор нас барсан байна. Нийт нас барсан тохиолдлын 72.7 хувь (32) нь ДОХ-ын улмаас нас баржээ. Харин 27.3 хувь (12) тохиолдол нь бусад шалтгаанаар нас барсан аж.

Ретровирусийн эсрэг эмчилгээг ДЭМБ-аас зөвлөмж болгосны дагуу дараах арга хэмжээнд хэрэглэдэг. Үүнд:

  • ХДХВ-ийн эсрэг эмчилгээ,
  • Өртөлтийн өмнөх сэргийлэлт
  • Өртөлтийн дараах сэргийлэлт,
  • Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх

Монгол Улс ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос эхлэн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн.

  • 2003-2013 он хүртэл Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94,919 ам.долларын үнэ бүхий ретровирусийн эсрэг эм болон дагалдах халдварын эм
  • 2013 оноос улсын төсвөөс жил бүр 300-500 сая төгрөгийг ХДХВ, ДОХ-ын оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээнд хэрэглэж байна.

ХДХВ, ДОХ-той хүний нэг жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-аас 4 сая төгрөг зарцуулдаг байна. Тухайлбал ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зорилгоор нэг эх, хүүхдэд хэрэглэгдэх РВЭЭ болон бусад эмийн зардалд жилд 2.5-аас 3 сая төгрөг зарцуулж байна.

Энэ халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн олон шинэлэг үйлчилгээ нэвтэрсэн учраас ХДХВ-ын халдвартай эсэхээ эрт мэдвэл өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдлээс хамгаалах бүрэн боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж