Дэлхийд анх удаа жолооны ард гар утас ашиглаж буйг камераар илрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Дэлхийд анх удаа жолооны ард гар утас ашиглаж буйг камераар илрүүлнэ

Дэлхийд анх удаа жолооны ард гар утас ашиглаж буйг камераар илрүүлнэ

Дэлхийн улс орнууд зам тээврийн ослыг бууруулахын тулд янз бүрийн арга хэрэгслүүдийг ашигласаар ирсэн Тэгвэл Австрали улс дэлхийд анх удаа жолоо барьж байхдаа гар утас хэрэглэж буй жолоочийг таньдаг камерын системийг ашиглаж эхэлжээ.

Тус улсын Нью Соут Уэльс мужид өчигдрөөс /2019.12.01/ зам дагуу хиймэл оюуны технологи дээр суурилсан камеруудыг суурилуулж эхэлсэн байна. Нью Соут Уэльс мужид жолооны ард зөвхөн “hands-free” буюу гар оролцуулалгүй утсаар ярихыг зөвшөөрдөг аж. Тус мужид 2019 он гарснаар 329 хүн авто ослын улмаас амиа алдсан гэсэн статистик мэдээ байгаа юм. Өмнөх онд энэ тоо 354 байжээ. Мужийн захиргаа ослын хэмжээг 2021 онд 30 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд үүнд шинэ технологийн камер тусална гэж найдаж байгаа юм.

Эхний гурван сард зөрчил гаргасан жолооч нарт зөвхөн анхааруулга өгөх ба үүнээс хойш шууд торгож эхлэх аж. Торгуулийн хэмжээ жолоо барих эрхийн онооноос хасахаас гадна 344 австрали доллар (232 ам.доллар), сургуулийн орчимд 457 доллар (310 ам.доллар) юм байна.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж