ОБЕГ: Орон сууцны шат цөмөрч, нэг хүн гэмтжээ | News.MN

ОБЕГ: Орон сууцны шат цөмөрч, нэг хүн гэмтжээ

ОБЕГ: Орон сууцны шат цөмөрч, нэг хүн гэмтжээ

ОБЕГ: Орон сууцны шат цөмөрч, нэг хүн гэмтжээ

СУМЫН ТӨВӨӨС СЭЛБЭГ АВААД ИРЭХЭД НАЙЗ НЬ АЛГА БОЛСОН БАЙЖЭЭ

Дундговь аймгийн Луус сумын Наран багийн “Баянхар” гэдэг газарт энэ сарын 1-ны өдөр тус сумын харьяат иргэн С-ийн жолоодож явсан улсын дугаар, загвар тодорхойгүй суудлын автомашин хөдөө эвдэрчээ. Тус машинд гурван  зорчигч явсан бөгөөд иргэн С-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн учир  ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд иргэн З, Т нар сумын төвөөс сэлбэг аваад ирэхэд С нь  сураггүй алга болсон байжээ. Тус сумын Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй.

МӨС ЦӨМӨРЧ МАШИНТАЙГАА ЖИВЖЭЭ

Мөн энэ өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан Стивр загварын том оврын ачааны автомашин Даяннуурын мөсөн дээгүүр зорчиж яваад цөмөрчээ. Тодруулбал, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 16.30 цагт очиж тус нуурын баруун урд эргээс 400 м-т, гурван метрийн гүнд гурван удаа шумбалт хийж, мөн өдрийн 17.30 цагт тус сумын харьяат 25 настай  эрэгтэйн  цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

ОРОН СУУЦНЫ ШАТ ЦӨМӨРЧ, НЭГ ХҮН ГЭМТЖЭЭ

Мөн орон сууцны орцны шат цөмөрч хүн даруулсан тохиолдол Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны дөрөвдүгээр орцны нэгдүгээр давхарт шатны марш доош цөмөрч нэг хүн дарагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу очиход тус байрны оршин суугч 34 настай эмэгтэй Т нь гэрээсээ гарч явахад шатны марш цөмөрч барилгын хийцэд дарагдсан байсныг Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Шинэшагай, дэд ахлагч Б.Даваажаргал нар гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэжээ.

Тухайн иргэний биеийн байдал хэвийн, бүсэлхий, хөл хэсгээрээ хөнгөн зулгарсан байдалтай байна гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг тухайн газар шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Урьдчилсан байдлаар тус байрны зоорийн давхарт алдагдсан ус, чийгний улмаас шатны бэхэлгээний хэсэг чанар байдлаа алдаж шатны хэсэг нурсан байж болзошгүй байгаа юм. Нуралтын үед тус байрны бохирын хуванцар хоолойд гэмтэл гарсныг засварлаж, тухайн орцонд төмөр хийцийн түр шат буюу тавцанг хийжээ.

ОСЛЫН УЛМААС ДӨРВӨН ХҮН ГЭМТЖЭЭ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 406 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 380 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэнээс хүний амь нас хохирсон осол бүртгэгдээгүй байна.

Нийт ослыг хэлбэрээр нь авч үзвэл, 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр хоёр
  • Мөргөлдөх хэлбэрээр хоёр тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-02 203.91.115.53

Бичиг үсэг тайлах аян зохиохгүй бол ч зөв бичдэг амьтан байхгүй боллоо доо. Боловсрол ингэж доройтдог юм байна даа. Сургууль төгссөн аядмар шоучингууд байгаа болохоор аргагүй юм даа. Нэг л их олон сургууль төгссөн намтартай толгой нь хов хоосон яанаа одоо.

Avatar

Зочин 2019-12-02 192.82.64.248

Мөргөлдөх хэлбэрээр хоёр тус тус хөдөлгөөнд оролцсон байна. юу гэсэн үг вэ

Avatar

Билэг 2019-12-02 66.181.183.189

мөс цөмөрнө аюултай гээд анхааруулаад байхад л явж ороод үхэх юмаа. Яалтай вэ.

Avatar

Зочин 2019-12-02 198.16.66.197

"Тус сумын Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид" ч гэх шиг сумын Онцгой байдлын ерөнхий газар гэж байхгүй шүү, сэтгүүлчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж