Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог | News.MN

Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог

Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог

Сургуулийн орчин дахь "атамандалт" сэтгэлийн шарх болдог

Хүүхдүүд нэгнээ тарган, царай муутай, муу сурдаг, ядуу, аав ээжгүй гэж шоолох нь бий. Үүнийг бид ихэвчлэн гэнэн томоогүй хүүхэд насны шоглоод өнгөрдөг үе гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ бол хүүхэд хүүхдээ хүчирхийлж буй хэрэг аж. School bullying буюу сургуулийн орчин дахь дээрэлхлийн хамгийн хүнд хэлбэр нь амиа хорлох санааг өдөөж байдгаараа аюултай. Өөрөөр хэлбэл, олны өмнө эвгүй байдалд орж, өөрийгөө сул дорой гэж мэдэрсэн үед хүүхэд сэтгэлдээ хамгийн гүн шарх авдаг байна. Энэ шарх хэзээ ч арилдаггүй, хөгширсөн хойноо ч байж л байдаг. Элдэв хочоор дуудуулж, доромжлуулж, дарамтлуулж байсан хүүхэд өөртөө ямар ч итгэлгүй нэгэн болж хувирдаг аж. Сэтгэлээр амархан унаж, аливаа асуудлыг өөр дээрээ тусгаж, эмзэглэнэ, эргээд хэн нэгнийг дээрэлхэнэ. Ингэснээр амьдралдаа буруу шийдвэр гаргаж, хувь тавилангаа хүртэл өөрчилдөг байна.

"АТАМАНДАЛТ" ГЭЖ ЮУ ВЭ? 

Хүчний тэнцвэргүй байдал, давтамжийн тоо, санаатайгаар үйлдэгдсэн гэх гурван шинжийг агуулж буй бол дээрэлхэл гэж үздэг. Өөрийнхөө сүр хүчийг үзүүлэх гэж ангийн найзаа олон удаа санаатайгаар хочилж, зодож, эвгүй байдалд оруулан, сэтгэл зүйгээр дарамталсан бол энэ яалт ч үгүй дээрэлхэл. Хэлбэрийн хувьд бие махбодь, аман яриа, сэтгэл зүй, цахим дээрэлхэл гэх мэт ангилдаг. Ялангуяа Азийн орнуудад сэтгэл зүйн дээрэлхэл их байдаг аж. Албаар нийлэхгүй байх, ганцаардуулах, аливаа үйл ажиллагаанаас хоцроох, муулах, хов жив тараах гэх мэт. Харин Европын улсуудад бие махбодийн буюу юмыг нь эвдэж сүйтгэх, ном дэвтрийг нь урах, сургуулийн коридорт мөрлөх, шоглох гэх мэтээр дээрэлхдэг байна. Бүр хүйсээрээ хүртэл ялгаатай. Хөвгүүд нэгнээ ихэвчлэн зодож, айлгаж, сүрдүүлдэг бол охид хов тараах, худал цуу дэгдээх, тарган бүдүүн, өмссөн зүүснээр ялгах зэрэг сэтгэл зүйн дайралтууд их хийдэг байна.

ЕБС-ийн зургадугаар ангийн нэгэн сурагчийг ангийн хүүхдүүд нь байнга тарган, бүдүүнээр нь дуудна. Гоочилно, шоолно, гахай гээд инээлдэнэ. Энэ бүхэн охиныг дотроос нь “алж” байв. Өдөр өнгөрөх тусам өөртөө итгэлгүй, урам зориггүй, зожиг нэгэн болж байлаа. Яваандаа хичээлдээ дургүй болж, тасалж, бүр завсардах дээрээ тулжээ. Үүнийг анзаарсан эцэг эх нь охиноо өөр сургууль руу шилжүүлсэн боловч байдал мэдээж өөрчлөгдсөнгүй. Хамгийн харамсалтай нь ийм үед түүний найзууд, эцэг эх, бүр багш нар юу хийж, яаж таслан зогсоохоо мэдэхгүй байв. Тэдэнд энэ талын ямар ч мэдлэг, мэдээлэл байсангүй.

Заримдаа багш нар өөрсдөө ч мэдэлгүй сурагчдаа дээрэлхдэг байна. Ангийнхны өмнө тэднийг “мал царайлчихаад, тэнэг, мангар, нойлын ногоон тэг” зэргээр хэлэх, аав ээж чинь салчихсан уу, чи аавгүй бил үү гэх мэт үл тоосон асуулт тавих, баян ядуугаар илтэд ялгаварлаж үзэх нь дээрэлхлийн хэлбэр юм. Үүнээс бусад сурагч дээрэлхэх санаа авч, уг хүүхдийг үргэлжлүүлэн дээрэлхдэг байна. Тэгвэл сургуулийн орчин дахь дээрэлхлийг хэрхэн, яаж зогсоох вэ, үүний тулд юу хийх ёстой вэ, бусад улсад яаж зохицуулдаг вэ. Энэ асуултад хариулт авахаар “Оюунлаг Монгол хүн” ТББ-ын тэргүүн, Сургуулийн орчин дахь дээрэлхлийн судлаач Б.Батзаяатай ярилцлаа. Тэрбээр энэ сэдвийг судлаад гурван жил болж буй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-д зохион байгуулагдсан “Anti-bullying” хөтөлбөрт хамрагдаад иржээ.

ДЭЭРЭЛХЭХ ШИНЖ ТЭМДЭГ, НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ

-Хүүхдээ дээрэлхүүлж буйг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй. Дээрэлхүүлж байгаа хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Энэ үйлдэлд дээрэлхэж, дээрэлхүүлж байгаа тал, үүнийг харж буй гэрч гэсэн оролцоо байдаг. Ажиглаж байгаа, бас дэвэргэж байгаа гэрчүүд байна. Ажиглаж байгаа нь пассив буюу идэвхгүй, зүгээр л харна. Харин дэвэргэж байгаа тал нь дээрэлхэж буй хүүхдийг дэмжээд байдаг. Энэ үйл явдлын дараа эдгээр хүүхэд бүгд хохирогч болдог.

Өөрөөр хэлбэл, тэдний сэтгэл зүй болоод бие мах бодь, эрүүл мэндэд нөлөөлж байдаг гэсэн үг. Толгой өвдөх, гэдэс гүйлгэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Улмаар хичээлдээ муудах, дургүй болох, таслах, хичээлээс гарах хүртэл хямарч, өөрчлөгддөг. Хамгийн гол нь томчууд үүнийг ер мэддэггүй. Дээрэлхэл нууц хэлбэрт байдаг.

-Мэдсэн ч ямар арга хэмжээ авах, яаж таслан зогсоохоо мэддэггүй. Энэ талын мэдлэг, мэдээлэл хомс байна. Үүнийг яаж шийдэх вэ?

-Энэ талаарх ойлголтыг хүүхдэд бүр багаас нь буюу цэцэрлэг байхаас нь заах хэрэгтэй. Чи найзыгаа дээрэлхэх бус туслах ёстой. Хүн бүр өөр. Найз чинь чамтай адилхан байх албагүй. Тиймээс чи түүнд сайн ханд. Өөрийгөө оронд нь тавиад үз, мундаг хүн сайхан сэтгэлтэй байдаг гэх мэтээр багаас нь зааж, сургавал хүүхэд зөв хүн болж төлөвшинө. Зөвхөн хүүхдэд бус эцэг эх, багш нар гээд томчуудад бас үүнийг ойлгуулах хэрэгтэй. Дээрэлхэгч гэдэг нэр томьёог хүүхдүүдэд өгч болохгүй. Гэмт хэрэгтэн гэдэг шиг. Хамгийн гол нь тухайн хүүхэд дээрэлхэл гэж юу вэ гэдгийг ч мэддэггүй. Мэдлэг, мэдээлэл, ойлголтгүй учраас л ийм үйлдэл хийгээд байгаа юм. Үүнээс болоод дээрэлхэж байгаа хүүхэд хүртэл сэтгэл санаагаар хохирдог. Бид ч гэсэн багадаа мэдэхгүйгээс болоод хэн нэгнийг шоолчихдог байсан шүү дээ.

ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА УЛАМ СУЛАРЧ БАЙНА

-Нэр хоч өгөх, энд тэнд муу сурдаг гэж бичих, хэн нэгэнтэй холбож дооглох бол энүүхэнд байлаа. Бараг арван жилийн дурсамж гээд л ярина. Гэтэл одоо бол хүчирхийлэл гэж ойлгож байдаг?

Нийгэм хөгжихийн хэрээр хүний сэтгэл зүйн дархлаа улам суларч байдаг болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл хүн мэдлэг, боловсролтой болох тусам юуг болох, болохгүй ялгах чадвартай болно. Болохгүй зүйлийг мэдрэх төдийд л сэтгэл эмзэглэнэ.

Жишээлбэл, хүн бүхэн адилхан байх албагүй гэдгийг мэддэг хүүхдийг хэн нэгэн матар гэж дуудвал шууд уурлана шүү дээ. Гэтэл бидний аав, ээжийн үед матар гэж дуудаад ямар матар болчих биш гээд л явж байгаа. Хөгширсөн хойноо ч нэгнээ матраар нь дуудаад инээлдэнэ. Гэтэл одоо бол өөр. Хүүхдүүд хуулиа, эрхээ, өөрийгөө мэдэж байна. Хэн нэгэнд дээрэлхүүлэхийг хүсэхгүй байна. Тийм үйлдлийг их эмзэг хүлээж авдаг болсон. Тэр хэрээр сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй болох, урам зоригоо алдах нь амархан байгаа юм. Нөгөө талдаа дээр үед цахим дээрэлхэл гэж байгаагүй. Бусад хэлбэрийн дээрэлхэл цаг хугацааны эрхээр мартагтаж болдог. Харин цахим дээрэлхэл бол хэзээд ч байж л байдаг. Хэн нэгэн screen shot хийгээд гаргаад ирэх учир хамгийн аюултай. Сургууль дээр гарсан цуу үгийг эцэг эх, багш нар ярилцаад дарж болдог. Харин цахим хэлбэрийн дээрэлхлийг хянах боломжгүй байдаг.

ҮҮНИЙГ ЯАЖ ТАСЛАН ЗОГСООХ ВЭ?

-Үүнээс яаж урьдчилан сэргийлж, таслах зогсоох вэ. Дэлхийн бусад улсад яаж зохицуулдаг юм бол?

-АНУ-д бол муж болгон тусдаа бие даасан хуультай байдаг. Үүнтэй адил бүх сургуулиуд нь өөрийн гэсэн дүрэмтэй. Тэр дундаа Anti bulling police гээд дээрэлхлийн эсрэг журам гаргачихсан байдаг. Тэр журмыг нь сурагчид бүгд мэддэг. Сургууль дээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллахаас гадна School counselor буюу сургуулийн зөвлөх гэж хүн байдаг. Сурагчдад ёс зүйн зөвлөгөө өгөхөөс гадна ирээдүйн карьерт нь тусладаг. Шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчтэй холбож өгдөг. Манайд бол ийм хүн байдаггүй. Нийгмийн ажилтан байдаг боловч гаднаас ирж буй төсөл, хөтөлбөрт дарагдчихсан суудаг. Юун хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллах. Сэтгэл зүйчийн орон тоо ч байхгүй. Уг нь хүүхдийн сэтгэл судлалаар мэргэшсэн хүн байх ёстой. Хүүхдийг хэзээ ч шууд шийтгэж болохгүй. Үе шаттайгаар арга хэмжээ авах ёстой.

Ер нь хүүхдүүд хэдийнээс нэгнээ дээрэлхэж эхэлдэг юм бэ, сургууль уг нь хүүхдийн хувьд хамгийн ээлтэй орчин байх ёстой биз дээ?

-Дээрэлхэл бага ангиас эхлэдэг. Дунд ангид оргил үедээ ирээд ахлах ангиас багасдаг. Өнөөдөр намайг хэн нэгэн дээрэлхвэл хариугаа авахын тулд би маргааш өөр нэгнийг дээрэлхэнэ. Энэ нь гэхдээ цахим хэлбэрээр илэрдэг. Бусдын өмнө үг хэлж, илэрхийлж чаддаггүй хүн далд байдлаар буюу комьютерийн цаанаас бухимдлаа гаргаж эхэлдэг. Цахимаар өөр хүмүүсийг дээрэлхэж хариугаа авна. Яагаад гэвэл намайг хэн ч мэдэхгүй гэж боддог. Уг нь дээрэлхэл бол сургуулийн орчинд байж болохгүй асуудал. Миний хувьд одоо сэтгэл судлалын магистраар суралцаж байгаа. Хичээлийнхээ хүрээнд дунд ангийн 50 хүүхдээс судалгаа авсан юм. Тэгэхэд тэдний 70 хувь нь сургууль бидний хувьд аюулгүй орчин биш гэж хариулсан. Тэгэхээр сургууль дээр ямар нэгэн байдлаар айж ичээх, таагүй байдалд оруулах зүйл болдог гэсэн үг юм.

Дээрэлхэл нэг талдаа сэтгэл зүйн эмгэг үүсгэдэг. Том болсон хойноо ч ангийнхандаа гомдож явдаг. Уулзахыг хүсдэггүй хүмүүс байдаг. Олны өмнө доог тохуу болгож байснаас болоод хөгширсөн хойноо ч тэдний гомдол арилаагүй байдаг. АНУ-ын судлаачдын үзсэнээр

“Дунд сургуульдаа бусдыг дээрэлхэж байсан хүүхдүүдийн 65 хувь нь 24 нас хүрэхдээ ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг” гэжээ.

Манайд даанч одоогоор энэ талын албан ёсны судалгаа  алга. Юутай ч сургуулийн орчинд дээрэлхүүлсэн хүүхдийн сэтгэл зүрх насан туршдаа шархтай үлддэг аж. Ирээдүйд ямар хүн болж төлөвших нь ч үүнээс хамааралтай. Тэгэхээр сургуулийн орчин дахь дээрэлхэлд томчууд бид анхаарлаа хандуулах цаг аль хэдийн болжээ. Таны хүүхэд хэн нэгэнд дээрэлхүүлдэг юм биш биз?

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-02 202.9.46.105

ин байлаа. Тэр өдөр ангийнхан минь, ялангуяа манай ангийн хөвгүүд над руу яаж өрөвдсөн янзаар зарим нь бүр гайхаж харж байсныг би мартдаггүй. Би тэр өдрөөс хойш хүнээр өрөвдүүлэхгүй юмсан гэж боддог болсон. Аль болох хүнээс илүү байж, байхгүй ч юмтай юм шиг царайлж, өлссөн ч цатгалан юм шиг байж, мэдэхгүй байгаа ч мэддэг юм шиг дүр үзүүлж сурсан. Нэг ёсондоо би улам дотогшоо хүүхэд болсон. Худлаа сайрхуу яриатай, онгироо биеэ тоосон бардам охин болохыг мөрөөдөж ирсэн. Тэр маскаа насан туршдаа л

Avatar

Зочин 2019-12-02 202.9.46.105

10 жилд байхад манай ангийн багш гэж нэг эргүү авгай намайг хагас өнчин эсэхийг минь лавлаж асуугаад эмзэг бүлгийн хүүхдүүдэд олгодог тусламжийн гутал хувцас авахаар явуулж билээ. Анги хамт олны минь өмнө намайг дуудаад бүүр дэлгэрэнгүй сайхан яриад намайг тийшээ явуулахаар чөлөө өгч билээ. Уг нь бол надад их сайн үйл хийсэн тарган цатгалан багш хүн л дээ. Гэхдээ тэр өдрийн үйл явдал надад яг хар дарсан зүүд шиг, эргэж бодохыг санахыг ч хүсдэггүй өдөр минь. Би багадаа сурлага сайтай хөөрхөн охин

Avatar

zochin 2019-12-02 169.204.238.34

cola uuj tahia idej ussun nuhduud zodoldood barag nemerguidee 2 tsohiod gar hul n hugarna biz…

Avatar

Зочин 2019-12-02 66.181.184.44

Баячуудын хүүхэд сурдаг сургуультай болсон, баян, ядуугийн ялгаа ихэссэн, иймэрхүү юм ихсэх нь тодорхой. Баячуудын сургуулиар л хамгийн ширүүн байгаа биз, дээгүүрээ хуваагаад аввчихдаг юм хойно. Гадны туршлага бүгд л тийм байгаа, аз болж манайд арьс, өнгөөр ялгараад байхгүй юм даа.

Avatar

LionHeart 2019-12-02 122.201.24.161

Нэг л айгаад дээрэлхүүлвэл сэтгэцийн хямрал болоод насан туршдаа зүхэж занасан муухай ааштай эмзэг хүн болж төлөвшинө шүү!!!Аав ахаасаа ай!Хөндлөнгийн хүний хүн бол түй май салаавч шүү гээд зодолд.Дийлэх дийлэхгүй чинь чухал биш!Өөрийгөө хэн гэдгээ харуулах чинь чухал.Энэ бүхнийг өөрөө л зохицуулж өөрөө л давж гардаг юм.Аав ээж ах багшдаа хэлж болохгүй!Хэлвэл улам доош орж арчаагүй болдог юм.Үзээд бай!Хэн ч байсан алалцаад гар!Битгий ай!битгий сүрд!Харин битгий араа даагаарай гэж өөр хүнд шурга!

Avatar

LionHeart 2019-12-02 122.201.24.161

Ах нь 10 жилдээ мөчөөгөө өгөхгүй алалцаж явлаа.Ингэж байж юм үзэж ойлгоно.Тонгорог гаргаад зодолдож байлаа.Зүгээр алуулахгүй чамайг алаад цуг үхнэ шүү гээд зөндөө зодолдож байсан.Ахын дүү нар битгий ай!Хортой шартай шазруун хоншоортой бай!Хүнд хариуг нь өг.Хогийн юмнаас өшөөгөө авч сур.Хайж олоод дуудаж гаргаад шууд үзэж бай! Нийгмийн бичэгдээгүй хууль.Заавал туулж гардаг юм.Ах захаа бас хүндэл!Дээшээ 3 нас чи.4-с дээш ахаа!!доошоо 3 нас чи!Цаашаа дүү бол пацаан байдаг юм!

Avatar

zochin 2019-12-02 169.204.238.34

yu yriad bganbe odoo uyd huuli durem ymr bilee tgleech odoo zodoon hiideg uy chin ungurchihsun ym l bol hamar hugarchlaa geed mungu nehdeg bolchihson bhd teneg ym yriad bh yum

Avatar

LionHeart 2019-12-02 122.201.24.161

Өөдөөс нь үзээчээ.Шаалцаад аваач.Сайхан зодолдооч.Гоё ш дээ.Дээрэлхүүлнэ дарлуулна гэж ч.байхгүй шүү гээд үзээд байгаач.Битгий ай битгий сүрд.Атман гэдэг чинь ам зориг 2 байдаг юм.Дийлэхгүй байх нь хамаагүй.Нэг зодуулна дахиад зодуулна.3 зодуулна хамаагүй алалцаад бай!Нэг л айвал дээрэлхүүлээд л байна.Болино орхино гэж байхгүй улам холгоно.Тэр муу атман гээд байгаа юмны а**а шүү гээд алдаг нь хаана ч байхгүй.Айгаад холгуулаад сургачихвал цааш цаашдаа сэтгэцийн өвчтэй болно шүү!!!Алалц алалц

Avatar

Зочин 2019-12-02 66.181.187.84

Орос 3 дугаар сургуулийн бие бие дээрэлхэх явдал хэрээс хэтэрлээ.

Avatar

Zochin 2019-12-02 24.46.100.17

Manai nohtsold Huuhduud ooriigoo hogjuulj,ouynii,bie setgeliin hatuujil,chadvartai boloh chuhal.Ene ni setgel zuin darhlaa boldog.
Hen,yu ch gej b.san,chi hen bolohoo haruulaad og,ted dolginood irne!
Zorigtoi,changa bai,chi ylna…ted harna,amjilt!

Avatar

Зочин 2019-12-02 66.181.181.145

Орчин үеийн гүнж, ханхүү нар бүр л нялцгай болоод байнаа сдаааааааа

Avatar

хцс 2019-12-02 202.9.46.54

хандыг нь хага дарах хэрэгтэй

Avatar

дээрэлхэлт зэргийг таслан зогсоож чадахгүй байгаа бол захирал, менежер байгаад хэрэг алга 2019-12-02 139.28.216.50

сурагчдын арчаагүй үан, дээрэлхэлтээс илүү БАГШ НАРЫН СУРАГЧДАДАА УЧРУУЛЖ БАЙГАА СЭТГЭЛ ЗҮЙН БОЛООД БИЕ МАХБОДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ.

Avatar

Donboo 2019-12-02 153.207.237.199

Huuhed deerelhdeg batsaanuudiig Odbayar p.i.z.d.a-gaar bugsun deerees ni hed sain algaduulaad, hed sain ugzugnuus ni chimhuulchih, tegvel tegehee bolij tomoojino haha…..

Avatar

Зочин 2019-12-02 59.153.113.90

Huuhed deerelhedeg huuhduudiig bagsh nariin hurlaar oruulj bh hergtei

Avatar

Зочин 89 2019-12-02 103.50.207.150

Ахлах ангид дээрэлхүүлж байлаа. Энэ нь эргээд хүнд сэтгэл зүйн дарамт хүчтэй ирж, стресст орж, бухимдал үүсгэж. Насан туршид нь арилхааргүй хар толбо үлдээдэг юм байна лээ. Би одоо хүртэл тэр хүүхдүүдийг үзэн ядаж явдаг. Гэхдээ би одоо тэр хүүхдүүдээс дээр албан тушаалтай, дээр амьдралтай хүнээс илүү явж байгаа. Дээрэлхүүлсний хүчинд өөрийгөө маш их дайчилсан шүү.

Avatar

Ссс 2019-12-02 223.38.17.185

Ямар ч гаргалгаа алга, зүгээр ийм юм бдаг гэсэн хогон мэдээлэл бна, хүүхдээ дээрэлхүүлж буй эцэг эх юж хийх естойг хэлж чадахгүй бол судлаач бгаад бх хэрэг бхгүй…

Avatar

Зочин. 2019-12-02 64.119.21.220

Хэний ч хөндөөгүй сэдвиыг хөндсөн байна. Хэний о ороогүй ийм хэцүү сэдвийг барьж авч судалж байгаа залуу хүнийг үнэлэх хэрэгтэй. Гаргалгааг нь энд яриагүй л байхгүй юү. Таны хүүхдийн төлөө цаг заваа зарцуулаад сууж буй нэгнийг хүндэтгэх хэрэгтэй хэрэв өөрөө хийж чадахгүй бол.

Avatar

СЭЛГЭЭ ЧУХАЛ 2019-12-02 202.21.108.159

МАШ ЧУХАЛ СЭДЭВ ХӨНДЖЭЭ. ӨНӨӨ ҮЕИЙН ХҮҮХДҮҮД ЯАЖ ӨСЧ ӨНДИЙЖ БУЙГААС УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙ ШУУД ХАМААРНА. ЮУНЫ ТҮРҮҮНД 10 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН УДИРДЛАГЫГ ТОГТМОЛ СОЛЬЖ СЭЛГЭДЭГГҮЙГЭЭС ТЭД ӨӨРИЙН МЭДЭЖ АЖИЛД АВСАН БАГШ АЖИЛЧДААРАА ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛСНЭЭС АЖИЛ ХЭРГИЙН ШУДАРГА ЯРИА ШҮҮМЖ АЛДАГДАН, МУУ МУУХАЙ БҮХЭН ДАРАГДАЖ, БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БҮХЭН ГАЗАР АВАХ ЭХЛЭЛ БОЛДГИЙГ ЯАМ ГАЗРУУД ШУУД АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-12-02 203.217.139.226

Манайх Солонгос киног хяналтгүй гаргаж, тэндээс хүүхдийн ялгаварлан гадуурхалт, бүдүүлэг авир аашийг харуулсан кинонуудыг багачууд үзэж, ухамсарлахгүй насандаа дуурайж "атамандаж" байна. Хүүхдийн хүмүүжлийг бодолцож бүх юманд хандаж баймаар . Саяхан МҮОНТ-ийн захирал Нинжжамц ОНТв-ийн талаар ярих явцдаа нийгмийн сайн сайхны төлөө, зөв юмны төлөө МҮОНТВ үндэсний контент хийж чадах ядахаараа санхүүжилтгүй ч байсан ,сэтгэл гарган ажилладагаа харуулж байсан.Энэ мэт зөв үйл олон байгаасай.

Avatar

Зочин 2019-12-02 203.217.139.226

Маш чухал сэдэвээр бичжээ. Хүүхдүүд эцэг эхдээ хэлдэггүй л болохоос ийм асуудал маш их байдаг.Охидууд бие биенээ маш муухай үгээр харааж доромжилж чат бичсэн байгаа харагддаг.ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, сургалтын менежерүүд, багш нарыг сургалтанд хамруулаад , ийм асуудал гаргахгүй байлгах тал дээр далайцтай ажил хиймээр байна. Ингэж дээрэлхүүлж гадуурхуулсан хүүхдүүд ирээдүйд бас нэг хүчирхийлэгч болно. Дээрэлхэж дарамтлагч нь ирээдүйд гэмт хэрэг хийнэ. Нийгэмд маш их сөрөг нөлөөтэй.

Avatar

BJ 2019-12-02 202.55.191.130

bi bagadaa er n ih hodolgoontei huuhed bsn. 1 udaa gaduur tenej bgd ter hawiihaa atman huuhduuded deerelhuuleed goldoo ortol aisan. ternees hoish er n bol gaduur dotuur ywhaa bolij surguuli deer ali boloh ter huuhduudteigee taaraldahguig hicheedeg bolsondoo. er n bol mash tom daruulga bolson. odoo ingeed bodood bhnee minii law amidrald mash noloo buhii uildel bolsoon. ghdee er n bol baij bolohgui uildeldee. manaid uyd ch tgd bas l ewgui2 deerelhel zondoo baijdee

Avatar

Зочин 2019-12-02 110.170.181.203

Ogt hudduggu sedeveer bichsend bayarllaa, usbur nasniihand hamgiin emzeg asuudliin neg. Surguuli, heriihen ali ali ni anhaardaggu anzaarsan ch door bichsen neg hun shig yum uzeg ntr geh meteer unguruudug. Er ni tom bolson hoinoo bie bien ruugee hereldej dairsan, buduuleg hun bolohiin neg ehlel ene shuu, uurtuu itgelgu daramtand ussun tomchuud gudamjaar duuren bn manai

Avatar

зочин 2019-12-02 202.126.88.132

Bully-nuudiig uugshuulj demjdeg uchraas tom bully bolj hun deerelhej alahaas holgui boldog yum shuu dee. Sain shiitgeh system heregtei.

Avatar

Zochin. 2019-12-02 90.221.251.216

er ni deerlehuuleh bully hiilgeh ni huuhdiin setgel zuid mash hundeer tusdag zuil um. Tiimees tsag aldalgui tuhain huuhded setgel zuin zuvlogoo tuslamj heregtei. Mun surguuliin zahirgaa deerlehej baigaa huuhedtei biechlen uulzaj sanuulga ugoh deerleheltiin baidlaas shaltgaalj tsagdaad medegdeh hurtelh arga hemjeeg avah heregtei. Tuhain 2 etgeediig zaaval uulzuulj uuchlalt guilgah ni mash chuhal. Ger buliin zugees halamj demjleg zailshgui. Ali ali taldaa emzeg asuudal shuu dee.

Avatar

Зоч 2019-12-02 202.9.40.92

Робот биш байх асуудал жоохон ч гэсэн юм үзэж өсгөлдөө

Avatar

eh hyn 2019-12-02 150.129.143.105

Ene yildel mahs olon syrgyylid baigaa Bolovsrolii yam gazruud uund dorvitoi arga hemjee avaach ee .Minii ergen toirond bas iim yildel garaad baina . bid ur hyyhdiinhee ireegyid sanaa zovj baina

Avatar

Зочин 2019-12-02 103.26.193.224

Odoo ymar baasniih ni ataman baidag ym

Avatar

Зочин 2019-12-02 223.38.17.185

Атман гэдэг үгээ л болчих дээрэлхүү хүүхэд хаа сайгүй л бдаг, чиний хүүхэд ч дээрэлхүүлж мэднэ…

Avatar

Иргэн 2019-12-02 202.21.118.138

Сүхбаатар дүүргийн 6-р сургуульд ийм байдал газар авсан гэсэн. Захирал нь тоодоггүй, атмануудаа бараг өөгшүүлдэг, маш хариуцлагагүй сургууль болсон байнаа. Арван жилийн сургуулийн захирал нарыг сэлгэж ажиллуулахгүй бол нэг газраа удаан байхаар шинэчлэл, өөрчлөлт юу ч хийхгүй, нэгэн хэвийн сургалт хүмүүжлийн арга барилаар ажлаа явуулж, ингэснээр сурагч хүүхдүүдийн хичээл сурлага муудаж, айдас хүйдсийн дунд сурч хүмүүждэг юм шиг байгаа юм. Хичнээн сайхан сургууль байлаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж