Замын хөдөлгөөнд хиймэл оюун ухаанд суурилсан апп ашиглана

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөнд хиймэл оюун ухаанд суурилсан апп ашиглана

Замын хөдөлгөөнд хиймэл оюун ухаанд суурилсан апп ашиглана

Хиймэл оюун ухаанд суурилсан гар утасны аппликейшнийг ирэх 2020 оноос Оросын хэд хэдэн мужид туршина хэмээн технологийн “Глонасс” эвслийн дэд ерөнхийлөгч Евгений Белянко хэллээ. Машин дөхөж ирж байгаа мэдээллийг явган зорчигчод өгөх зарчмаар апп ажиллах ажээ. "Статистик тоо баримтаас харахад зам тээврийн ослын нэлээд нь явган зорчигчийн буруугаас болсон байдаг. Улаан гэрлээр явах, чихэвч зүүсэн учраас машин дөхөж ирэх чимээ сонсоогүй, эсвэл гар утсаараа оролдоод орчин тойрноо сайн хараагүй зэрэг шалтгаанууд зонхилж байна. Тиймээс машин дөхөж ирж байгаа дохиог явган зорчигод өгөх нь апп-ын гол зорилго” хэмээн Евгений Белянко хэлсэн байна.

Гар утсандаа татаж болох энэ апп-ын хамгийн гол хэрэглэгчид нь залуучууд, өсвөр насны хүүхдүүд болно гэж тооцоолж байгаа ажээ. Хиймэл оюун ухааны мэдээлэлд үндэслэн 100-200 метрийн орчинд явж байгаа машины хурд, замын байдлын /хальтиргаа, гулгаа, бороотой эсэх гээд/ мэдээллийг боловсруулж замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа зорчигчод дамжуулна. Энэ апп нь "Автодата" платформын нэг хэсэг юм. “Автодата” нь автомашины бүртгэл, эдэлгээ, замын хөдөлгөөний зөрчил, замын чанартай холбоотой  бүхий л мэдээллийг цуглуулах, хадгалах, боловсруулах цогц платформ. Апп-ыг бүтээхэд 4-5 сая рублийг зарцуулах тооцоо гарсан бөгөөд туршилтыг 2020 оны сүүлээр Самар, Волгоград, Томск, Курск, Тамбов хот болон Москва мужид эхлэх ажээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж