Гэмт хэрэгт холбогдсон оддыг телевизээр гарахыг нь "хориглоно"

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Гэмт хэрэгт холбогдсон оддыг телевизээр гарахыг нь "хориглоно"

Гэмт хэрэгт холбогдсон оддыг телевизээр гарахыг нь "хориглоно"

Өмнөд Солонгосын парламентын зарим гишүүдийн гаргасан гэмт хэрэгт холбогдож байсан алдартнуудыг телевизийн эфирээр гаргахгүй байх, бусад энтертайнмент арга хэмжээнд оролцуулахгүй байхаар тусгасан Телевизийн өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн маргаан дагуулж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар залуучуудыг байлдан дагуулж буй Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнц хар тамхи, бэлгийн хүчирхийлэл, нууц бичлэг, амиа хорлолт гээд дуулиан шуугианаар тасрахгүй байгаа. Хэрэгт холбогдсон зарим “одууд” эхнээсээ хорих ялаар шийтгүүлж байна.

БНСУ-ын эрх баригч Ардчилсан Намын дарга Ян Ян-Хун долдугаар сарын 25-ны өдөр өөр есөн гишүүний хамт уг хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьжээ. Хуулийн шинэчилсэн найруулгад зааснаар бэлгийн хүчирхийлэл, хар тамхи, мөрийтэй тоглоом, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг гэмт хэрэгт холбогдож хорих ялаар шийтгүүлсэн олны танил хүмүүсийг телевизээр гаргахгүй байхаар тусгасан байна. Ингэхдээ хэрэв уг хууль батлагдвал хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэгт холбогдсон алдартнуудад хамаарахгүй юм байна.

Нийгэмд хор хөнөөлтэй хууль бус үйлдэл гаргасан байхад телевизээр тэднийг гаргасаар байх нь ард иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж, тэднээс буруу үлгэр дуурайлал авах сөрөг талтай гэж хуулийг санаачлагчид үзжээ.

Харин зарим хууль тогтоогчид зохих ял шийтгэлээ хүртэж хуулийн хариуцлагаа хүлээсэн байхад нь нэмж тэдний орлогын гол эх үүсвэрийг нь хаах нь өөрөө хууль бус үйлдэл хэмээн эсэргүүцэж байгаа аж. Мөн зарим хүмүүс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь тийм ч хүнд гэмт хэрэг биш гэж өмгөөлж байгаа бол хуулийг санаачлагчдын зүгээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрсэгсэл жолоодно гэдэг нь нөгөө талаараа хүний амь насанд аюул занал учруулж буй ноцтой гэмт хэрэг гэж үзэж буйгаа тайлбарласан байна.

Үүнээс гадна зарим иргэд “Хэрэв нэгэнт ингэж асуудлыг шйидэх гэж байгаа бол хууль, шүүх, цагадаагийнхан өөрсдөөсөө эхлэх нь зүйтэй. Тэдний дунд ч ч мөн гэмт хэрэгтнүүд байдаг” хэмээн цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж