Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ | News.MN

Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ

Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ

Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад болохоор бэлтгэл ажлаа эхлээд байна. Тэмцээнийг үзэх Оросын жуулчид, хөлбөмбөгийн фанатуудад визний хөнгөлөлт үзүүлнэ хэмээн Катарын Хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн тэргүүн шейх Али Аль-Валид Аль Тани РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Шейх Али Аль-Валид Аль Тани Катарын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зохицуулагчаар мөн ажилладаг.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа тэмцээн Арабын улсад болох гэж байна. Тэмцээн 2022 оны арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнуулан зохиогдох юм. Тэмцээнийг зохион байгуулагчдын тооцоогоор 2,5 сая жуулчин, хөлбөмбөгийн фанатууд Катарт ирэх ажээ.

"Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар ОХУ-ын иргэд Катарын нийслэл Доха хотод ирээд визээ мэдүүлж, авч болж байгаа. ДАШТ-ий үеэр энэ журмыг бид бүүр хөнгөлнө” хэмээн шейх хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-02 103.229.123.31

Зайлуул тэгээд оросууд нь ДАШТ-ын сонгон шалгаруулалтаас эрхээ авч чадах юм болов уу даа, оросгуй ДАШТ болох байхаа даа

Avatar

Зочин 2019-12-02 139.5.218.39

News MN Оросын мэдээний сайт байсан юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж