Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ

Катар хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр оросуудад визний хөнгөлөлт үзүүлнэ

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад болохоор бэлтгэл ажлаа эхлээд байна. Тэмцээнийг үзэх Оросын жуулчид, хөлбөмбөгийн фанатуудад визний хөнгөлөлт үзүүлнэ хэмээн Катарын Хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн тэргүүн шейх Али Аль-Валид Аль Тани РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Шейх Али Аль-Валид Аль Тани Катарын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зохицуулагчаар мөн ажилладаг.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд анх удаа тэмцээн Арабын улсад болох гэж байна. Тэмцээн 2022 оны арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнуулан зохиогдох юм. Тэмцээнийг зохион байгуулагчдын тооцоогоор 2,5 сая жуулчин, хөлбөмбөгийн фанатууд Катарт ирэх ажээ.

"Өнөөдөр мөрдөгдөж байгаа журмаар ОХУ-ын иргэд Катарын нийслэл Доха хотод ирээд визээ мэдүүлж, авч болж байгаа. ДАШТ-ий үеэр энэ журмыг бид бүүр хөнгөлнө” хэмээн шейх хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж