Оросын эрдэмтэн Дмитрий Менделеев химийн үелэх системийг зохиосны 150 жилийн ой 2019 онд тохиож байгаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ жилийг Үелэх системийн жил болгон олон арга хэмжээ зохиосон. ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Александр Сергеев энэ жилийг Үелэх системийн жил болгон тэмдэглэсний үр дүн гарсан гэлээ. Түүний хэлснээр Орос улс энэ жил гурван зорилтыг дэвшүүлэн ажиллажээ. Нэгд, Менделееьийн нэрэмжит шагналыг бий болгох, хоёрт, Олон улсын химийн олимпиадад Оросын сурагчдыг амжилттай оролцуулах, гуравт, химийн салбарын Нобелийн шагналыг орос эрдэмтэн авах гэсэн гурван зорилтыг дэвшүүлжээ.
"Гурван зорилтоос хоёр нь биеллээ. ЮНЕСКО-той хамтран Менделеевийн нэрэмжит шагналыг гардууллаа. Парист болсон химийн олимпиадад Оросын сурагчид дөрвөн медаль хүртлээ. Харин Нобелийн шагнал хүртэж чадсангүй. Гэхдээ эцсийн шалгаруулалтад орос эрдэмтэн багтаж чадлаа. Гэхдээ энэ жилийн хамгийн гол үр дүн нь химийн шинжлэх ухааныг сонирхох сонирхлыг хэдэн мянган хүнд, магадгүй хэдэн сая хүнд төрүүлж, идэвхжүүлж чадлаа. Бидний амьдрал химигүйгээр төсөөлөгдөшгүй гэдгийг улам мэдрүүллээ” хэмээн МГУ-д болсон ойн жилийн хаалтын ёслол дээр тэр хэллээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ