МАН жижиг намуудад боломж "олгоно" | News.MN

МАН жижиг намуудад боломж "олгоно"

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

МАН жижиг намуудад боломж "олгоно"

МАН жижиг намуудад боломж "олгоно"

Ердөө долоон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа учраас хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 15-ны дотор МАН сонгуулийн хуулиа өргөн барих ёстой.

Хуульд зааснаар сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаан УИХ-аас батлах учиртай.

Тиймээс ч өнгөрсөн Баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн тогтолцоог холимог байхаар тохирч, 50+26  гэсэн хувилбар дээр олонх нь санал нэгджээ.  Өөрөөр хэлбэл,  мажоритар тогтолцоог сонгож байгаа ч 26 нэр дэвшигчийг улсын хэмжээнд нэр дэвшүүлэх, 50-ыг тойрогт өрсөлдүүлэх хувилбар юм. Эрх барьж байгаа намын хувьд өөрт ашигтай байдлаар сонгуулийн хуульд мэж ажилбар хийдэг нь нууц биш. Тиймээс МАН ирэх сонгуулийн өнгийг 50+26  гэж тооцоолж. Харин тэдний энэ хувилбар бодит уу эсвэл 64 кнопдоо найдсан улс төрийн тоглолт уу гэдэг эргэлзээтэй асуулт.

Учир нь холимог тогтолцоог оруулах Ардчилсан намын саналын МАН-ын 64 кноп дэмжээгүй унагасан. Ардчилсан намын зүгээс энэхүү саналаа заавал оруулна, ингэж байж сонгодог парламентын жишиг рүү нэг алхам алхана гэж зүтгүүлсэн. Гэвч МАН байнгын хороон дээр дэмжиж, дүр үзүүлээд харин чуулганы хуралдаан дээр унагачихсан. Тиймээс энэ удаагийн 50+26 гэх МАН-ын хувилбарыг эргэлзээтэй гэсний учир энэ. Улс нэг тойрог, жижиг тойрог, холимог гэх мэт олон хувилбараар сонгуулийг явуулах эрх нь нээлттэй ч МАН 64-үүлээ суучаад өөрсөддөө ашиггүй хувилбарыг сонгохгүй нь мэдээж. Нэг хэсэг  “Монгол Улс- Нэг тойрог” гэх системээр сонгуулиа явуулна хэмээн шуугиулж байгаад тэгсгээд намжсан.  Харин одоо тэд холимог буюу 50+26 эсвэл гэсэн хувилбаруудыг ярьж буй.

Өөрөөр хэлбэл, МАН-ын 64 гишүүнтэй бүлэг энэ асуудлыг эцэслээгүй, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагаж, эцэслэж дэмжлээ ч гэсэн  жижиг 76 гэх хувилбар МАН-д бий.

Мажоритор системийг 2012 оны УИХ-ын сонгуулиар ашигласан бөгөөд хамгийн олон намын төлөөлөлтэй, Засгийн газраас ч хамтарч байгуулж байсан түүхтэй. МАХН гэхэд жижиг намуудтай нэгдэж эвсэл байгуулж, Засгийн газрыг ч хамтарч байгуулж байсан бол МАН ч гэсэн түр хугацаанд Засгийн газарт орж ажиллаж байв. Холимог тогтолцоо парламентад суудалтай намаас гадна суудалгүй намд “ээлтэй” байх талтай.  Гэхдээ эцсийн шийдвэрийг МАН-ын 64 гишүүн гаргана. Эрх баригч МАН-ын хувьд одоогийн 64 тойргоосоо 50 тойрог “зулгаана” гэж тооцож байгаа учраас хэн намд нь суудал авчрах боломжтой тэр хүнийг нэр дэвшүүлнэ хэмээн ярилцсан сурагтай. Одоо хоёр талцаж суухаас илүү наанадаж 2020 оны сонгууль, цаанадаж намын 100 жилийн ой зэргээ тооцоолж, хоёр хэсэг хуваагдахгүй, нэгдэж, сонгуульдая гэдгийг ч намын удирдлагын түвшинд ярилцжээ. Тиймээс МАН-ын хувьд тойрог руу явах 50-ын сонголт маш чухал. Харин жагсаалтын 26-д эрх баригчид тийм ч их найдвар тавихгүй байгаа болов уу. Одоогийн нэр дэвшигчдийн прогнозыг харахад ч жагсаалтаас тийм ч олон суудал авна гэдэг юу л бол.

Харин жагсаалт МАХН, ХҮН, ИЗНН зэрэг жижиг, парламентын гадна байгаа намуудад ашигтай байх магадлалтай. Нэгэнт бүртгэлтэй,  хуулийн дагуу шаардлага хангаж байгаа нам бүр оролцох эрхтэй учраас жижиг намуудын хувьд тойрог гэхээс илүү жагсаалтаа зөв гаргаж, зөв хүнээ сонгож чадвал найдвар тун өндөр байж болох. Гэхдээ улс даяар нэр дэвшиж байгаа учраас танигдаагүй, шинэ нэр дэвшигчдэд бүр эсрэгээрээ халтай ч байж магадгүй юм.

Одоогоор Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 34 нам бүртгэлтэй байна.

Тэгэхээр сонгогчдын хувьд эдгээр намуудаас хэдийнх нь нэрийг мэддэг, хэдэн гишүүнийх нь зүсийг мэдэх вэ гэж тооцвол МАН, АН, МАХН, ХҮН зэрэг цөөнө тооны намуудад л ашигтай хувилбар байж болохоор байна. Улс орон даяар жагсаалтаар нэр дэвшигчид санал өгөх бөгөөд хамгийн олон санал авсан ч шууд гишүүн болох боломжтой. Саналын тоонд ямар нэг босго байхгүй учраас цөөн хүний саналаар ч гишүүн болох боломжтой байхаар харагдаж байгаа юм. Ялангуяа Н.Энхбаяр тэргүүтэй үнэгүй байр амлагчид, өр тэглэгчид гээд попуудад боломж олгож болох "эрсдэлтэй".

1992-2008 оны хооронд болсон УИХ-ын таван удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан бол 2012 онд холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Харин 2016 онд жижиг тойрог буюу нэг тойрог 1-6 мандаттайгаар сонгууль явуулсан.

МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийн шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ингэхдээ Удирдах зөвлөлийн гаргасан 50+26  дэмжих үү эсвэл жижиг тойргоороо явах уу гэдгээ эцэслэнэ.  Тэд ямар хувилбар нь зөв байх вэ гэхээс илүү хэнд ашигтай вэ гэх хувилбарыг сонгох болов уу. Тиймээс энэ долоо хоногийн улс төрийн гол сэдэв нь Сонгуулийн хууль байж, парламент дотор бөгөөд гадна талд талцал, маргаан, хэлэлцүүлэг өрнүүлэх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буд 2019-12-02 66.181.177.66

За энэ естой худлаа шуу энэ ямар мангар сэтгуулч вэ юу эд нар жижиг намуудад боломж олгох вэ оорсдоо зориулан хийж байхад шинэ залуу хун гарах ямарч боломжгуй шуу дээ гэхдээ ард тумэн хариуг нь чанхан огох байх аа

Avatar

ДАЖГҮЙ ЛУЙВРЫН САНАА ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ОЙЛГОНО 2019-12-02 59.153.113.217

ЛУЙВРАА НЭЭХ ГОЁ ТАЙЛБАРЛАЧИХАЖ. МАН ЖДҮЧИД, ХҮЧИН, АЛУУРЧИДАА АВЧ ҮЛДЭХИЙН ТУЛД 26 Г ЖАГСААЛТААР ОРУУЛЖ ИРЭХЭЭР САНААРХАЖ. НӨГӨӨ ЖДҮЧИД НЬ ХААНААС Ч ХАМААГҮЙ ӨӨР ДЭЭРЭЭ ХҮМҮҮС ЗУРУУЛЖ САНАЛАА НЭМҮҮЛЖ ГАРЧ ИРНЭ. ИЙМ АЙМШИГТАЙ ЛУЙВАР.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: ХЯРАМЦАГ байнга идэхээр уйддаг юм. 2019-12-02 103.229.120.63

Сонгогчид МАН МУУ, АН БҮР МУУ, БУСАД НАМУУД НАЙДВАРГҮЙ гэж үзэх нь нийтлэг.МАН сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх талаар бүр ярихаа ч больсон, гишүүдийнх нь нэр хүнд унасан.АН төр засгийн эрх барьж байхдаа удирдлага нь ёс зүйн олон алдаа гаргасан, төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан, бусад намууд улс орныг удирдаад явах чадавхи байхгүй гэж үзэж байгаа хэрэг.Бие даагчид сонгогдлоо ч нэгдсэн бодлоготой байх боломжгүй. Санал тарж, ирэх парламент ХЯРАМЦАГ болох байх шүү.

Avatar

Зочин 2019-12-02 192.82.78.249

МАН будаа болноо

Avatar

Иргэн 2019-12-02 192.82.78.249

ЖДҮчид хүчиндэгч, авилгачид 60 тэрбумын луйварчидаар дүүрсэн Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхан сонгуулийн хуулийг яаж ч өөрчлөөд ард түмэн тэдний эсрэг саналаа өгнө. Ийнхүү Сүхээр эхэлсэн нэртэй Сүхбаатарын намыг Сүхээр төгссөн нэртэй Хүрэлсүх устгах нь тодорхой болжээ

Avatar

Зочин 2019-12-02 202.126.88.218

МАХН чинь парламент дотор байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж