Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.02-2019.XII.08 | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.02-2019.XII.08

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.02-2019.XII.08

Долоо хоногийн өрнийн зурхай 2019.XII.02-2019.XII.08

Долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Ямар ч эргэлзээгүйгээр энэ долоо хоног танд хайрыг амлаж байна. Та энэ долоо хоногт эсрэг хүйстнээ өөртөө татах шидийн гэмээр хүчтэй байх болно. Магадгүй та амьдрал зохиож хараахан амжаагүй бол энэ долоо хоног танд заяаны ханийг чинь өгөх болно. Энэ долоо хоногт ажлын ширээний ардаас цухуйлгүй өнгөрөөдөг зангаасаа салсан нь дээр. Оюун санаандаа салхи оруул. мөнгөтэй холбоотой бүх асуудлыг эвтэйхэн шийдэж чадна. Бас орлого олох санаанд оромгүй сайхан арга толгойд чинь бууна. Танд хангалттай хүч чадал байгаа учраас заавал хэрэгжүүлээрэй.

Үхэр

Таны нууцлагдсан авьяас билэг нээгдэх болно. Магадгүй та роман ч бичиж болох юм. Бүх зүйлийг боломжтой гэдгийг хүлээн зөвшөөр. Баригдмал хэв маягаас татгалзаарай. Урт удаан хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээ энэ долоо хоногт шувтарна.  Үүнээс та удаан хүсэн хүлээсэн үр дүнгээ хүртэнэ. Энэ долоо хоногт ажил хэргийн шинэ хамтрагч танд мөнгө олох боломжийг бий болгоно. Таны харилцааны ур чадвар, бүтээлч байдал бүхнийг сайн сайханд хөтөлнө.

Ихэр

Ихрийн ордныхон энэ долоо хоногт маш сайхан эрч хүч, энергийг мэдэрнэ. Энэ үеэс та өөрчлөлтийг эхлэх ёстойгоо ухаарна. Эхэлчихсэн байхад дуусгах нь мэдээж шүү дээ. Бусадтай мэтгэлцээн үүсгэхээсээ бүү ай. Нээлттэй ярь. Өөрийн байр суурь, үзэл бодлоо бусдад илэрхийлэхдээ бүү эргэлз. Харин ч таны бодит байдал, шударга зан амжилтыг дагуулна. Хэцүү асуудалтай нүүр тулахаасаа айх хэрэггүй. Учир нь үүнийг та л шийдэж чадна. Гэр бүлийн нөхцөл байдал таныг энэ долоо хоног бизнесээс чинь ялимгүй холдуулж мэдэх юм. Гэвч орчлон ертөнц танд орлогын тогтвортой, тэнцвэртэй байдлыг амлаж байна.

Мэлхий

Маш өөдрөг үзэл санаа долоо хоногийн турш таныг дагах болно. Та яг л хүүхэд шиг үлгэрийн дагина, өвлийн өвгөнд итгэх болно. Ажил хэрэгтэй холбоотой биш л бол бусад цахим шуудан, утасны дуудлагад хариу өгөх хэрэггүй. Амьдралаас юу хүсч байгаагаа ойлгох цаг болжээ. Гэр бүлийн гишүүддээ цаг гаргаж, тэднийхээ сэтгэлийг нэг уудлаад үзээрэй. Долоо хоногийн сүүлээр завгүй амьдралаас өөрийгөө чөлөөлж, байгальтай аль болох ойр байхыг хичээгээрэй.

Арслан

Долоо хоногийн сүүлээр таныг хүндхэн өдрүүд хүлээж байна. Шаргуу зүтгэл танд ирээдүйн өгөөжийг өгөх болно. Зарим ажлууд таныг насан туршид чинь тэжээх хөрөнгийг олж ирж ч мэдэхээр байна. Мэдлэгээ бататга. Таны мэдлэг ирээдүйн өрсөлдөөний үнэ цэнийг тодорхойлно. Шинэ төсөөлөл, боломжуудыг шударгаар харж, боломжтой бүхнээр нь үнэл. Эрүүл мэндийн хувьд харьцангуй тогтуун байх ч хамрын ханиад, толгойн өвдөлт зэрэг таныг тойрохгүй нь бололтой.

Охин

Энэ долоо хоногт та аливаад шийдвэр гаргахдаа зоригтой байх хэрэгтэй. Нэг газраа бат зогс. Ямар нэг зүйл эргэлзээ төрүүлж байсан ч та үнэхээр итгэлтэй байгаа бол түүнийхээ төлөө шургуу зүтгээрэй. Эцэст нь хэлэхэд, төгс байдалд хүрэх амаргүй ч түүнийг бүтээх аргыг хялбарчилж болно гэдгийг санаарай. Таны үг сонссон хүн бүрийн чихэнд хүчтэй тусч, нөлөөллөөрөө амжилтыг дуудах болно. Ингэснээр та ажил дээрээ байсан байгаагүй ялалтыг гартаа атгахад тусална. Энэ долоо хоногт мөнгөндөө хянуур хандаж чадвал бүхэл жилийн турш санхүүгийн асуудлаа шийдэж чадах ч юм билүү.

Жинлүүр

Жинлүүр бол ертөнцийн хамгийн өглөгч, сайхан сэтгэлтэй орд билээ. Танд дэлхий ертөнц мөнгө бэлэглэвэл та найзууддаа бэлэг сонгодог. Энэ байдал тань буруу биш боловч энэ долоо хоногт тэнцвэрийг хадгалаарай. Өөрөөр хэлбэл энэ долоо хоног танд мөнгөө зөв зарцуулж  сурах боломжийг олгож байна. Хэн нэгэнд ажил хэргийн санаагаа ярихаасаа өмнө бод. Өөртөө итгэх итгэл бол амжилтын 99 хувь нь юм шүү. Бизнесийн харилцаа амжилттай  байх болно. Та мөнгөтэй болохыг хүсч л байгаа бол ажлаа өөрчил, чадвараа ахиул. Зөв гэж бодож байгаа зүйлдээ сэтгэл зүрхээ зориул.

Хилэнц

Та хайр дурлалд итгэдэггүй байж магадгүй. Гэвч энэ долоо хоногт жинхэнэ хайр дурлалтайгаа учрана гэдэгт бүү эргэлз. Хүнсний дэлгүүрт ч таны заяаны хань чинь явж байж мэдэх юм. Магадгүй ажлынхаа утсаар ярьсан ганцхан дуудлага танд хайр дуудаж мэднэ.Зарим хүн таныг шүүмжилж мэдэх юм. Гэхдээ тэднийг бүү сонс. Өөртөө итгэлтэй бай. Та үр дүнд нь итгэлтэй байгаа л бол юунаас ч бүү ай. Орж ирсэн мөнгийг илүү үнэ цэнэтэй болох, ирээдүйн үнэ цэнийг бий болгоход зориулаарай.

Нум

Энэ долоо хоногт хайр дурлалын асуудлаар дүүрэн байх нь. Яагаад гэвэл таны өөртөө итгэх итгэл маш хүчтэй байх учраас урт хугацааны сайхан харилцааг бий болгож ч мэдэх юм.  Энэ долоо хоногт ажил хэргийн яриа хэлэлцээнд үг хэллэгээ анхаараарай. Учир нь таны хэлсэн үг хамтран ажиллагсад, түншүүдэд тань ихээр нөлөө үзүүлэх болно. Хамгийн ихээр хүсч буй зүйлдээ анхаарлаа  хандуулж зөвхөн тэр талаар л ярь. Энэ долоо хоногт мөнгийг дэмий зүйлд зарцуулах биш эрүүл мэнддээ тустай зүйл, спорт клубууд, аялалд зориулахыг зөвлөж байна. Мөн та орлогын шинэ эх үүсвэртэй болно.

Матар

Энэ долоо хоногт та илүү гэр бүлсэг, халуун дулаан уур амьсгалыг мэдэрнэ. Маш их эерэг уур амьсгал, эерэг хандлага танд мэдрэгдэнэ. Хэн нэгнийг хайрлах, аз жаргалыг мэдрэх, сайхан мэдрэмж өгөх хүмүүстэй учирна. Тэр хүмүүстэй илүү ойр байхыг хичээгээрэй. Яг одоогоор ажил хэрэг тийм ч амжилттай биш байж мэдэх юм. Дотоод эргэлзээ чинь аливаа шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлнө. Эрүүл мэнд тань өмнө нь хэзээ ч байгаагүй сайн байх болно.

Хумх

Та энэ долоо хоногт шинэ хүмүүстэй танилцана. Энэ нь танд шинэ боломжийг олгоно. Од эрхэс танд энэ долоо хоногт өглөгч хандах болно. Ажил хэргийн харьцаа зөвхөн албан өрөөнд биш харин амьдрал дээр ч танд амжилт өгөх болно. Энэ долоо хоногт залхуурахгүй л бол танд мөнгө гол мөрөн шиг урсан орж ирэх болно. Хамтрагчид, түншүүддээ итгээрэй. Тэд таныг орлогын эх үүсвэр рүү хөтлөх болно. Эрүүл мэнддээ анхаарч, эмчийн үзлэгт хамрагдаарай.

Загас

Өнөөдрөөс өөрийгөө шинэ зүйлд туршиж үз, эсвэл мэргэжил дээшлүүлэх сургалтанд суу. Богино хугацааны сургалт хүртэл танд цаашдаа ажиллах эрч хүч, мэргэжлийн ур чадвар өгнө. Энэ долоо хоногт та өөрийн бүтээлч ур чадварыг нээн илрүүлнэ. Хэн нэгэн таны байр суурийг хөндөж мэднэ. Магадгүй үүнээс болж та бухимдаж мэдэх юм. Энэ долоо хоног танд ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах хүндхэн даалгавар өгнө. Ажлынхантайгаа эрүүл агаарт гарах, амарч, сэтгэлээ тайвшруулах аргыг сонгосон нь дээр. Та мөнгө олохын тулд хэтэрхий их ажиллажээ. Тиймээс өөртөө бага зэрэг амралт өг.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж