Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай | News.MN

Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай

Хийн хоолой Монголоор дайрах нь бүгдэд ашигтай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн асуудлыг хөндөнө хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү айлчлал 2019 оны арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд товлогдсон бөгөөд айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Москва хотноо ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болж, энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах ажээ.

Сүүлийн 2-3 жилд идэвхжих хандлага ажиглагдаж байгаа Монгол-Оросын эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж байгаа сэдэв нь хийн хоолойн асуудал юм. Ялангуяа энэ оны есдүгээр сард Монголд нэг өдрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын дараагаас хийн хоолой үнэхээр Монголын нутгаар тавигдах магадлалтайг нотолсон хэд хэдэн үйл явдал болсон. Монголд хийсэн айлчлалаас буцаж очингуутаа Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын ерөнхийлөгч Алексей Миллертэй уулзан Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын тал нутгаар дайруулан тавих боломжийг судалж үзэхийг үүрэг болгосон. Үүний дараахан есдүгээр сарын 11-ний өдөр Абу Дабид болсон Дэлхийн Эрчим хүчний конгрессийн үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, Монгол улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж хийн хоолойн тавих асуудлаар хамтарсан ажлын хэсэг гаргахаар тохиролцсон. Энэ хоёр үйл явдал нь хийн хоолойг Монголыг нутгаар дайруулах улс төрийн шийдвэрт нийлүүлэгч Орос, хэрэглэгч Хятадын хооронд хийгдсэн гэсэн үг юм. Нефть, байгалийн хий зэрэг стратегийн бүтээгдэхүүний төслүүдийн хэрэгжилт улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай.

Оросоос Хятад руу нийлүүлэх хийг өөрийн нутгаар дамжуулах санааг монголчууд илэрхийлээд даруй 20 гаруй жил болж байгаа. Оросууд ч Хятад руу байгалийн хий нийлүүлэх хүсэлтэй илэрхийлээд бараг 20 жил болж байна. Хятад руу нийлүүлэх байгалийн хийг “Сила Сибири-2” буюу Монгол, Казахстантай хиллэх Оросын хилийн зурвас газраар тавих төсөл урагш муутай байгаа. Нэгдүгээрт, энэ төсөл газар зүйн хувьд хүндрэлтэй газраар тавигдах учраас эдийн засгийн хувьд асар их хөрөнгө шаардаж байгаа, хоёрдугаарт, хийн хоолойн дайран өнгөрөх газар нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн дархан цаазат газраар дайран өнгөрөх учраас эсэргүүйцэлтэй тулах нь ойлгомжтой, гуравдугаарт, хүн ам харьцангуй сийрэг суурьшилтай Хятадын баруун хэсгээс илүүтэй зүүн хэсгийн бүс нутагт хийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа. Тэгээд ч Хятадын баруун хэсгийн хийн хэрэглээг Туркмен хангаад олон жил болж байна. Туркменийн хий нь Оросоос нийлүүлэх хийнээс үнийн хувьд хамаагүй хямд, учир нь, хийн хоолойг хятадууд өөрсдөө барьсан. Баруун чигийн энэ төслийг хийн хоолойн Алтайн хувилбар гэж бас нэрлэдэг.

Харин Монголын нутгаар дайран өнгөрөх хийн хоолой нь хэд хэдэн давуу талтай. Алтайн хувилбарыг бодвол 1000 орчим км-ээр татуу, хоолойн тавих газрын газар зүйн байрлал бартаа багатай учраас зардал хэмнэх боломжтой, гуравдугаарт, Монголын нутгаар нийлүүлэгдэх хийг Ямалын ордоос нийлүүлэх бөгөөд Ямалаас Томск, Красноярск, Эрхүү, Улаан-Үд, Улаанбаатар, Эрээн чиглэлээр дамжина. Энэ нь Оросын Сибирийн томхон хотуудын хийн хэрэглээг давхар хангах боломжийг өгч байгаа юм. Харин Алтайн хувилбар нь Оросын талаас хэрэглэгчийн шинэ зах зээл бараг үүсгэхгүй.

"Газпром" нь Хятад руу хоёр чиглэлээр байгалийн хий нийлүүлэх мега төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2014 онд “Газпром” болон Хятадын төрийн өмчийнCNPC компанитай  байгуулсан гэрээний дагуу зүүн маршрут буюу “Сила Сибири” хоолой баригдаад дууссан энэ сардаа эхний нийлүүлэлтийг хийх юм. Харин хоёр дахь буюу баруун маршрутыг тавих шийдвэр 2015онд гарсан ч нь өнөөг хүртэл яригдсаар эцсийн мөчид чиг нь өөрчлөгдөх болж байна. Монголыг дайран өнгөрөх маршрутыг “Степной поток” хэмээн Оросын хэвлэлүүд нэрлээд байгаа.

Хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах нь Байгаль нуурт цутгадаг голууд дээрээ усан цахилгаан станц барих Монголын төслийг гацааснаас үүдэн гарч байгаа зөрчилдөөнт байдлыг намжааж, Монголын эрчим хүчний хангамжийн шинэ эх үүсвэр болох юм. Усан цахилгаан станц барих Монголын саналыг Орос удаа дараа няцааж, хэрэгтэй бол бид нийлүүлэхэд бэлэн гэсэн тайлбараар монголчуудын амыг хаасаар удаж байгаа.

Хэдийгээр эдийн засгийн тооцооны эцсийн хувилбар гараагүй ч “Степной поток” тавигдвал Оросоос Хятад руу жилдээ багадаа 12 тэрбум куб.метр, Монголд 3-3.5 таван тэрбум куб.метр хий нийлүүлэх боломжтой. Хоолойн урт 1300-1500 км байх бөгөөд урьдчилсан байдлаар 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай.

Монголоор дайруулан хийн хоолой татах төсөл шинэ зүйл биш. Бүүр 1980-аад оны үед Орос, Монгол, Хятад гурван улсын хооронд яригдаж байсан. Гэсэн ч тухайн үед Хятадын зах зээлийн байгалийн хийн хэрэгцээг өндөр байгаагүйгээс асуудал өндөр аваагүй. Харин одоо бол Хятадын байгалийн хийн хэрэглээ улам ихэсч байгаа нь энэ төсөл хэрэгжих үндсэн нөхцөл болж байгаа юм. Бүс нутгийн улс төрийн нөхцөл тогтвортой байж, Солонгосын хойг бүрэн утгаараа нээлттэй болбол “Степной поток”-оос Солонгосын хойг руу салаалах боломжийгч Оросын шинжээчид үгүйсгэхгүй байгаа талаар Оросын хэвлэлүүд бичиж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөвлөгч 2019-12-02 192.82.73.148

Энд нэг зүйлийг хужаануудад хэлэхэд хужаагаас дэлхий хөрш азийн улсууд тэр дундаа Япон СолонгосЭнэтхэг бүгд зай барьж байгааг бид харж сонсож зарим нь хужаагаас хол байхыг сануулж байна хогийн шар шүдтэй хар мэрэгч шулагч данжаадийн үлдэгдлүүдээ шавар хэрмэндээ зайлцгаа.

Avatar

Зөвлөгч 2019-12-02 192.82.73.148

Энэ зочин нэрээр бичигч х*******н хог хаягдалаа манай улсаас зайлаад шавар хэрэмнийхээ цаана очиж чалч.Чам шиг х*******н гамингаар заалгахгүй новшоо.Танай х***а л Монгол хийтэй болчихно гээд л майлаад хориод байгаа юм билээ жанхуу си пин чинь. Орос бол өгдөг х***а бол Монголыг залгих хар харх учир хол байвал болно.Бид нүүрсний үнээ өсгөж хужаад өгөх шаадлагатай.

Avatar

Зочин 2019-12-02 67.247.8.185

HAAGUUR HIIGEE AVAHAA HYTADUUD MEDNEE. MONGOLCHUUD BID GUIJ BE OCHIH HEREGGUI. MANAI NUTAGAAR DAIRAY GEVEL BID TATVARAA AYTAI TOHIROH HERGTEI. UGUI BOL GUIJ TAVINA GEJ BAIHGUI SHUU. TSAADUUL CHIN TOGLOOD EHLENE

Avatar

ГААЗ 2019-12-02 103.57.94.20

БИДНИЙГ ХОШГИРУУЛААД Л ..https://lenta.ru/brief/2019/12/02/power_of_siberia/

Avatar

зочин 2019-12-02 202.9.46.26

Энэ ч бүтэлтэй юм болохгүй дээ … Согтуу Елцин , Багабандитыг хажуудаа зогсоочхоод юу юу гэж унгас алдаад байлаа даа .. хаа байна тэр хоолой ? .

Avatar

Зочин 2019-12-02 122.201.31.147

Ubtz anh tumur tavij baihdaa trasaa aldchihsan teriigee zasna gene hiin hooloig

Avatar

сүрэн 2019-12-02 103.229.122.151

Монголын нутгаар тавигдах хоолойг Оросоос зээл авч барих болно биз. Хятадад юм зарахад хэцүү. Үргэлж дийлдэнэ. Холхон байсан нь ононо вий.

Avatar

Зочин 2019-12-02 103.229.123.241

Одоогийн Орос гүрэн бол ах дүү найрамдал гээд үнсэж шүлсдээд шилжих рублиэр угжаад байсан тэжээгч СССР биш шүү!!! ОХУ бол гагцхүү өөрийнхөө ашгийг л бодохоос Монголд зүгээр тусална гэж хэзээ ч байхгүй!!! Хийн хоолой дамжууллаа гэхэд оронд нь заавал ноцтой юм нэхнэ!!! "Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг" гэж РЖД-ийн Якунин хэмээх дээрэнгүй орос ноён манай дарга нарыг загнаж байсныг мартаагүй биз?!?!?!!

Avatar

Зочин 2019-12-02 202.131.225.150

Энэ шал дэмий шүү бусдаас сургамж авцгаа, Украйн, Оросын харилцааг муутгасан нэг хүчин зүйл нь Украйны нутаг дээгүүр Европод нийлүүлэх Оросын хийн хоолой байсан бөгөөд, Украйныг Орос хийн хулгайд хардаж, хариуд газар нутгийн эко системийн төлбөр нэхэгдэж улмаар харилцаанд сэв суусан бус уу. Монголчууд бид зүгээр л "Мөрөөрөө мөөмөө унжуулж" газрын баялгаа ашиглаж амьдарсан дээр биздээ. Аль болохоор Орос, Хятадаас хараат бус байсан дээр шүү

Avatar

Зочин 2019-12-02 14.139.61.158

За яаахав барьчихдаг юм байж гэж бодий нэг л өдөр байгаль хамгаалагч, эх орноо хамгаалагч, бостол нь хөхдөг нэг нөхөр очоод дэлбэлээд хаячихвал яана ийм асуудалтай уулсаар чухал хоолойгоо тавих улс олдох уу бод бод

Avatar

ХУУЛЬЧ 2019-12-02 192.82.64.190

ХЭТ ИРЭЭДҮЙГЭЭ БОДВОЛ МОНГОЛ УЛСЫН ДАРХЛАА,,, ЭРЧИМ ХҮЧ,,,УНДНЫ УСНЫ НӨӨЦ Л ДӨӨ,,,,,,,,,ТОДРУУЛБАЛ МОНГОЛ УЛСАД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ЮУ ЮУГНААС ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ,,,,,,, ТҮҮНЭЭС ХҮНЭЭС ХАРААТ МАЯГААР МӨНГӨ ОЛДОГ ЗҮЙЛЭЭР ТҮҮНИЙГ СОЛЬЖ ЗОЛИГТОЖ БАЙГАА БОЛ ТЭР ХҮН ЭХ ОРНООСОО УРАВСАНТАЙ АДИЛ САНАГДАНА,,,,,,,,

Avatar

Зочин 2019-12-02 202.55.191.130

Hiin tulsheer ger horooliig halaadag bolchvol ch mash tom devshil garna daa.

Avatar

Зочин 2019-12-02 103.57.93.126

Манай улсад ашигтай л бол чөтгөртэй ч гэрээ байгуулж болно. Ашиггүй бол бурхан гуйсан ч бүү өг

Avatar

ХУУЛЬЧ 2019-12-02 192.82.64.190

МАНАЙ УЛСАД АШИГТАЙ ГЭЭД Л ОЮУН ТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙГЭЭД ТӨРИЙН ОРДОНООР НЭГ ДОРГИО,БҮГДЭЭРЭЭ АМАА ХАМАРАА ММЭДРЭЛГҮЙ ЧАЛЬЧАА,ХӨХӨӨ ШИГ ДОНГОДОО БИЗ ДЭЭ,,,,,,МАНАЙ УЛСАД АШИГТАЙГ МОНГОЛЧУУД БҮГДЭЭР МЭДЭРДЭГТ БАЙДАГ ЮМ,,,,,,,,,

Avatar

Зочин 2019-12-02 182.160.0.116

Монголын удирдагчид яагаад 2 дох гадаад хэлнийхээ асуудлыг босгож тавьдаггүй юм бэ? Гадаад хэл усгүй удирдагчидтай, ард түмэнтэй Монголчууд мөнхөд хоёр хөршдөө дээрэлхүүлнэ. Ганц эх хэлтэй гадаадын мэдээллээс хаагдмал улс хөгжихэд бэрх шүү. Манайхан үнэхээр харанхуй байна. Казахстан шиг Төрийн бодлогоор Англи хэлийг багаас нь зааж шалгалт авдаг болох хэрэгтэй. Бидэнд хамгийн чухал нь гадаад хэл бөлгөө.

Avatar

Зочин 2019-12-02 182.160.35.71

heden hun delberch uheh boldooo

Avatar

Зочин 2019-12-02 203.217.139.226

Орос Хятад хоёр бас биднээс хамааралтай болохыг бодооч. Ашигтай шүү.

Avatar

Зочин 2019-12-02 182.160.0.116

Манайхааас орос Хятад хамаарах хэрэг үү? Эрүүл бус сэтгэлгээ.

Avatar

Зочин 2019-12-02 122.201.26.172

У.Хүрэлсүх ч тэнгэртэй хүү юм. Түүний үед олон асуудал нүдэн дээр шийдэгдэж байна.

Avatar

Шооч 2019-12-02 122.201.23.75

Ха ха

Avatar

иргэн 2019-12-02 43.228.130.60

Ашиг нь юунд байгааг сайн хэлээд өгдөө. Хэн ч чадахгүй. энэ бол хоёр их гүрний хараат байдалд бүрэн шилжих эхний алхам. Улс орон бусдаас хараат байдлаас гарах гэж оролдож байхад энэ лүү зүтгээд байдаг нь гадны бодлогод бүрэн автсаны шинж биш үү.
Үндэсний аюулгүй байдал юу хийгээд байгаа юм бэ

Avatar

Зочин 2019-12-02 202.131.251.109

Мэддэг юмаа л ярь. Чам шиг их мэдмэрүүд олон болсноос болж энэ улс хөгжихгүй байна.

Avatar

Зочин 2019-12-02 43.228.131.45

Энэ үнэхээр хэрэгтэй дээ?? элдвийн коммет бичих хэрэггүй залбираад л байх хэрэгтэй?? заавал бүтээх ёстой ажил шү дээ?? Ашигтайг нь бид мэдэж л байгаа яагаад буруу юм бичээд байдаг юм бээ?? Сайн зүйл шүү дээ

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

Оросууд биднийг дахин хүчирхэгжих вий гэхээс байнга болгоомжилдог. 1911 онд Монгол улс тусгаар тогнолоо зарлаж ар өвөрмонгол нэгдэх болсноос эхэлсэн. Ялангуяа 1912 онд Богд хаант Монгол Улсын цэрэг таван замаар хятадын хар цэрэгтэй байлдаж цагаан хэрэмд хүрсэн явдал бол орсын айдсыг хүргэж улс төрийн бодлогыг өөрчлөхөд хүргэсэн болов уу. Тийм ч учраас бидний ар нуруунд хутга зоож орос дундад улс нууцаар гэрээ байгуулсан үүнийг 1913.11.05 бээжингийн тунхаг гэж түүхэнд үлджээ.

Avatar

Зочин 2019-12-02 202.9.46.116

доллар шүү!!!

Avatar

Гоймон Баатар 2019-12-02 202.9.46.116

Жилд багадаа 300-500 сая, ихдээ 1 тэрбум хүртэл транзит хийсэн хөлсөнд гэж хүртчихээд байгалийн хий хэрэглэж утаанаасаа салчихаад ах нарынхаа буянг даасан шиг явсан нь дээр байх оо. Манайхаар тавьж магадгүй сургаар ингэж боож үхэх бор шидэмс хайж байгаа муу өмхий хунхуузууд тавиад эхэлбэл янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулж магадгүй шүү. Одооноос тагнуулынхан энэ эсэргүүцээд байгаа нөхдийг ай-пи хаягаар нь олж тогтоогоод хяналтандаа авах хэрэгтэй. Тэд бол Монголын дайснууд шүү.

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

Юм унш. хүнийг үзэл бодол итгэл үнэмшлийнх нь төлөө яллаж болдоггүй юм. Одоохондоо Монгол улс ардчилсан улс юм шүү. коммунистууд одоохонд тоталитар дэглэм тогтоож амжаагүй байна. Ах гэж гүйж очоод үндсээрээ хядуулж байхдаа таарсан орк.хөлсний трол.чам мэтийн хөлсөөр оросыг магтан дуулж монголд хэрэгжих гэж байгаа чухал төслүүдийг зогсоох зорилготой жагсдаг нөхдүүдийг шалгавал таарна. уран гэхээр оросын захиалгаар жагсдаг хэдэн тбб ын гишүүн байгаа биз.

Avatar

Зочин 2019-12-02 27.123.213.62

Монгол хүн бол хөгжлийн төлөө аль ч улстай хамтран ажиллах сонирхолтой. Хятадын үрс сад л монголын хөгжлийн боомилох дуртай.

Avatar

hahaha 2019-12-02 66.181.161.58

nuursnii tumur zamaar bas yanziin l ashig hiisen shuu manuus

Avatar

Erbo 2019-12-02 49.0.165.5

Ер нь бол сэрэмжтэй байх нь хаа хаанаа хэрэгтэй. Бид яадагаа барчихсан юу ч үгүй арлын улс биш. Оросын хөрөнгийг дагаж оросын эрх мэдэл орж ирнэ. Оросууд бидэнд дээрэнгүй хандсаар ирсэнийг мартаж үл болно!!!

Avatar

Erbo 2019-12-02 49.0.165.5

Аан тийм бид яагаад заавал дамжуулахгүйгээр өөрсдөө авч хэрэглэж болохгүй гэж ?

Avatar

Зочин 2019-12-02 202.131.245.243

Чамд мөнгө байгаа юм уу, гуйлгачаан?

Avatar

Зочин 2019-12-02 202.131.245.243

Транзитын төлбөрөө газаар авбал манай жилийн хэрэгцээнд хангалттай хүрээд илүү гарна. Утаа гэдэг асуудлыг мартана шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-02 207.244.89.90

Бүтвэл сайхан л мэдээ байна

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

Ардчилал хөгжсөний буянаар Монголчууд эх түүхээ үнэн бодитоор уншиж судлах боломжтой болж орос хятад монгол гурвын харилцаж ирсэн түүхэн баримтууддаа танилцаж ах хэмээн хүндэлдэг оросуудыг өөрсдийн эрх ашгийн төлөө монголчууд яаж хятадад худалдаж араас ш.ааж байсныг мэддэг болжээ. цөөхөн хэдэн хөлсний трол болон оюундаа хөрөнгө зардаггүй юм уншдаггүй хэсэгхэн нөхдийг эс тооцвол монгол залуучууд монгол төвийн үзлээмр хүмүүжиж эх орноо нэгт тавьдаг болж байна.

Avatar

Зочин 2019-12-02 139.5.218.39

Монгол улс Орос Хятадын зөрчил дээр хөгждөг. Энэ 2 найрамдалтай байвал манайд сөргөөр тусдаг.

Avatar

Зочин 2019-12-02 64.119.16.126

Egiin goloor baritsaalax xeregtei dee

Avatar

Зочин 2019-12-02 116.34.146.47

Орос Хятад манайхныг хумсын чинээ бодохгүй тул маш болгоомжтой харьцаж манайд баталгаатай ашигтай нөхцөлөөр хийж зохицуул ! Тэр2 этгээд манайхыг мурихгүй байх талаас нь шийдвэрл!!! Тэхгүй бол үр хойч маань уулина зовно

Avatar

Зочин 2019-12-02 202.21.125.50

Түүгээр явсан гайг үүгээр дуудаж хэрэггүй. Бид эрчим хүчний талаар оросоос улам хараат болно. Бас хийн хоолойтой хамт бүдүүлэг оросуудын увайгүй эрх ашиг орж ирнэ.

Avatar

ИХ МОНГОЛ 2019-12-02 183.81.171.2

ОДООГИЙН ОРОСУУДИЙН БОДЛОГО ҮРГЭЛЖ МОНГОЛЧУУДИЙН ЭСРЭГ БАЙГАА… ХЯТАДТАЙ НИЙЛЖ МАНИУСИЙГАА ҮРГЭЛЖ ТОНГОРЧ БАЙХ САНААТАЙ БОЛЧИХСОН ..ЭНЭ ХИЙН ХООЛОЙ ХООЛОЙДЭЭР ТАВЬСАН ХУТАГ БОЛЧИХГҮЙ Л БАЙГААСАЙ…УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БОЛ МОНГОЛЧУУДИЙН АБИЦ НЭГ НОМЕР БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ..ҮҮНИЙГ МЭДЭРХГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА ДАА.. ЧААВААС..

Avatar

ТАЛЫН УРСГАЛ 2019-12-02 103.57.94.20

ТАЛЫН УРСГАЛ ХИЙН ХООЛОЙ ТУН ЧУХАЛ. ГОЛ НЬ СИБИРИЙН ХҮЧ ХООЛОЙНООС ДАВУУ ТАЛТАЙ Л БОЛ ОРОСУУД ХЯТАДУУД ЯВУУЛНА. СИБИРИЙН ХҮЧ ХООЛОЙ ЗҮҮН ХОЙД ХЯТАД, СОЛНГОС ЯПОН БҮГДИЙГ НЬ ХАНГАНА. ТАЛЫН УРСГАЛ ГОЛ НЬ МОНГОЛЧУУДАД Л ТУН ЧУХАЛ. ХУРДАН Л АЖИЛ ХЭРЭГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫГ ДОТООДЫН ЦЭРЭГ ХАМГААЛААД АЖИЛТАЙ БОЛНО. ХООЛОЙГ ДЭМЖИЕ.

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

Энд бичсэн санаагаар бол манай УЦС төслийг гацааны оронд хийн хоолойгоо дайруулах гэж байгаа мэт бичсэн байна. Яс юман дээрээ тийм юм байхгүй орсуудад ашигтай байгаа болоод л манайхаар дайруулах талаар ярилцаж байгаа. Хийн хоолой манайхаар дайрсан ч үгүй УЦС төслөөсөө ухарч болохгүй.

Avatar

иргэн 2019-12-02 202.126.89.202

паваасүрэн чинь ёстой хөгийн гар байна даа. хийн хоолойг монгол нутгаар дарах нь эцсийн дүндээ түүнийг хамгаалах засвар иүйлчилгээ хийх хятад тосгодыг монголоор дүүргэх нь. нөгөө талаар хийн хоолойн ашиг нь нөгөө 30 гэр бүл түүнийг дагасан энэ даваасүрэн мэтийн 2000 гэр бүлийнх болно шүү дээ.бүх төслийг 2020 оноос хойш хий. энэ даваасүрэнг шалга

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

орсууд 30 жил судалдаг юм билээ бид яагаад тэгэж болохгүй гэж.

Avatar

Зочин 2019-12-02 107.77.210.19

Good answer

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

Монголоор дайруулж хятадын төв рүү гол хэрэглэгчдээ хүргэх бодол байгаа. Алтайн хязгаараар давуулж барилаа гэхэд нэгдүгээрт маш өндөр зардал гарна хоёрдугаарт улс төрийн нөхцөл байдал тогтоворгүй шинжаан уйгар луу оруулах хүсэл хятадад ялангуяа байхгүй. Тиймээ ашигтай өртөг багатай аюулгүй байдал сайн талаасаа манай нутгаар дайруулах сонирхол байгаа. үүн дээр нь эгийн голын УЦС ын төслийг эхлүүлэх талаар сөргүүлж тавь. зөвшөөрөхгүй бол хийх хоолойн асуулыг судалж үзье гээд хая. орсууд 30 жил с

Avatar

Зочин 2019-12-02 66.181.170.73

Өөрсдөө гүйж очиж хавханд орох хэрэг байгаа юм уу. Оросууд танайх нефтийн үйлдвэрээ зогсоо гэж магадгүй л дээрэнгүй улс шүү дээ. Хийн хоолой нь орж ирлээ гэхэд бид маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй оросууд өвлийн хүйтэнд хаалаа гэхэд уламжлалт аргаа хэрэглэхд бэлэн байхыг бодож гэр хороолын сууцыг шийдвэрлэх хэрэгтэй. орон сууцны хороололд хийх оруулах хэрэггүй. Одоо орсууд оу хоигтой хэцүү байгаа энэ үед хийн хоолойг алтай уулсаар давуулж их зардал гаргаж барихгүй шууд монголоор дайруулна.

Avatar

Bathurel 2019-12-02 124.158.120.82

Орсууд европруу 40жил ямарч асуудалгүй хий нийлүүлж байгаа харин дунд нь 1991 оноос хойш Украин гэж барилгүй нөхөд гарч ирэж будлиулаад байгаа.Бид л украин шиг тэнэгдэхгүй бол асуудал байхгүй

Avatar

Зочин 2019-12-02 202.9.46.181

Бид хийн жилиын нөөцтэй агуулах баоих хэрэгтэйдэ . Мөн хөвсгөлөөр дамжуулахгүй шүү

Avatar

Зочин 2019-12-02 202.131.245.243

Чамд мөнгө байгаа юм уу, гуйлгачаан?

Avatar

ЛОГИК 2019-12-02 103.240.241.110

ХИЙН ХООЛОЙ ХЭМЭЭХ ШИЛНИЙ ЦААДАХ МОДОН ЧИХЭР-Г ДОЛООЖ Ч ХАНАХГҮЙ ТЭНЭГ УДИРДАГЧИД МААНЬ БАС Л ДОЛООХ ГЭЭД ЯВАХ НЬ ДЭЭ ? ОРОСУУД 20ЖИЛ ХООЛОЙГ ДАЙРУУЛНА АЛС ДОРНОДЫН ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ЗӨӨЛГӨНӨ ГЭДЭГ БҮГД ХҮҮХЭД ХУУРАХ ШИГ ҮЛГЭР ЯРЬЖ ӨӨРСДӨӨ МОНГОЛЫН ЗҮҮН ХИЛИЙН ЦААГУУР ХИЙН ХОЛОЙГОО ТӨМӨР ЗАМАА БАРИАД ДУУССАН ХОЙНЬ ОЙЛГОНО ДОО?

Avatar

Шодоргос 2019-12-02 103.80.211.37

Энэ коммент бичсэн хүмүүс маш зөв бичжээ. Сайхан эрүүл саруул ухаантай хүмүүс байгаад баярлаж байна. Орос бол дэлхийн хамгийн тэнэг, дээрэнгүй үндэстэн гэдэг нь нотлогдсон. манайхаас бусад баарг бүх хөршүүдтэйгээ хэл амтай байгаа болно. Ер нь зайгаа барьснаараа манайхан барих хэрэгтэй. Хийн хоолойн асуудал чинь Хятадууд Шинжаанд хийн орд газар нээснээс болж яригдаад байгаа юм. Өөрөө хэлбэл, Хятад баруун талдаа хий авахгүй гэсэн юм шиг байгаа юм.Орорс бол зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог.

Avatar

Зочин 2019-12-02 202.131.245.243

Олон долоон юм хуцалгүй мантуугаа гудраад ханзан дээрээ хэвтэж бай.

Avatar

asd 2019-12-02 202.131.225.197

Чиний ярьж байгаа юм чинь утгагүй байна. Зөвхөн урд зүгийн Хятадууд мантуу их иддэг. Гэхдээ харьцангүй дулаан учир ханз байдаггүй. Хойд зүгийн Хятадуудад халдаг ханз байдаг боловч мантуу иддэггүй. Будаа л иддэг.

Avatar

Иргэн Т 2019-12-02 103.111.68.3

Санаачлага байхгүй, арчаагүй, залхуугаасаа болоод бид ядуу, утаатай, бухимдалтай байгааг хүн бүр ойлгох хэрэгтэй, Өнөөдөр бүгдээрээ өөрөө өөрсдийгоо хар, хийсэн бүтээсэн юм чинь яг юу байна гээд л бод, Бид аль эрт энэ хийн хоолойг Монгол Улсаараа дайруулаад халаалтын бүхэл бүтэн шийдлийг хийж болох л байсан, гэвч харамсалтай нам, засаг, бүлэг талцал гэсээр юунд ч хүрсэнгүй тиймүү хийх ёстой юмаа хийцгээ, хийн хоолой бидэнд хэзээд бүх юман дээр ашигтай байх болно

Avatar

Зочин 2019-12-02 202.131.225.197

Үүнд нэмэгдээд боловсрол муутай ард түмэн нь хар массуудад зориулсан худал мэдээлэлд итгэн бүхнийг хар бараанаар ямар ч бодлоггүйгээр дайрч давшилна.

Avatar

монгол 2019-12-02 43.242.243.141

Хийн хоолой заавал тавих гээд байвал усан цахилгаан станцаа барихад саад хийхээ боль гэх хэрэгтэй. Хийг нь хэрэглэхгүй, зөвхөн мөнгө авах ёстой шүү. Үгүй бол манайх бас хийн хамааралтай болно. Ер нь хоолой хэрэггүйюм биш үү. Хоолойгоо хамгаалах нэрээр баахан боож хаана, аягүй бол цэрэг оруулна

Avatar

монгол 2019-12-02 43.242.243.141

Оросоос нефтийн хамаарлтай зовж байж бас нэмээд хийн хамааралтай болох хэрэггүй биз дээ. Бас хийн хоолойгоо хамгаална гээд юм л бол хааж боогоод байна биз дээ. Хэрэв заавал тавих ёстой юм бол бид хийг нь хэрэглэхгүйгээр дамжуулаад оронд нь усан цахилгаан станцаа барих зөвшөөрөл авах хэрэгтэй. Манайх нүүрсээ өөрдөө ашиглаж барахгүй байж нэмж хийнд мөнгө төлөөд хэрэггүй

Avatar

Зочин 2019-12-02 103.57.94.140

ОРОСООС ЗЭЭЛ АВНА Л ГЭЖ ГУЦВАА. ОРОСЫН ЗЭЭЛ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОГТВОРГУЙ ВАЛЮТЫ РУБЛЭЭР ХИЙГДДЭГ. ХАМГИЙН ОНДОР ЗЭЭЛИЙН ХУУТЭЙ. Ц. ДАВААСУРЭН ХЭТ ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТ ЮУНД Ч ХУРГЭЖ МАГАДГУЙ

Avatar

Зочин 2019-12-02 202.126.89.45

Umhii orosuudaas holhon bai

Avatar

Зочин 2019-12-02 202.131.245.243

Эрээн рүүгээ нутаг буц даа.

Avatar

Zochin 2019-12-02 150.129.142.91

Орос бүх хөрш зэргэлдээ орнуудтайгаа таарамж муутай, үргэлж эдийн засаг, улс төрийн шахалт үзүүлж байгаа. Монголд усан цахилгаан станц барих ажлыг гацааж, нураасан, мөн төмөр замын бодлогод нөлөөлж, монголчуудын дунд яс хаяад байгаа. Эд нараас холхон бхйсан нь дээр. Эдэнд хэрэгтэй бол хийн хоолойгоо танайхахр тавья гээд гуйгаад л ирнэ. Хэрэггүй бол Хүк очилоо гээд тавьчихгүй.

Avatar

Эж 2019-12-02 150.129.142.139

Аймшиг л болно биз. Нефтийн үйлдвэр бариулахгүй саад болж бгаа улс шүү. Белорусь, украйн зэрэг залгаа улсуудаа даын хийж айлгаж бгаа бузар улс шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж