Монголын түүх уйлж байна | News.MN

Монголын түүх уйлж байна

Монголын түүх уйлж байна

Монголын түүх уйлж байна

Зарим  байшин  түүхэн дурсгалт зүйлсийг дотроо агуулж байдаг бол  өөрөө түүхийн баримт, дурсгал болсон байшин  барилга ч Монгол Улсад цөөнгүй бий. Нийслэлд байгаа түүхэн дурсгалт барилга, байшингуудыг харж хамгаалдаг, арчилж торддог эзэнгүйгээс болж цөвүүн цагт мөхөөгүй музей энх цагт сүйдэж эхэллээ. Тодруулбал,  Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн аманд барих  шийдвэр гаргасан  билээ. Улмаар хуучин газар дээр нь Чингис хааны музейг байгуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг зарим иргэн, төрийн бус байгууллага  эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Өнгөрсөн аравдугаар  сарын 21-ны өдөр болсон шүүх хурлаар Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн.

Гэвч Засгийн газар иргэдийнхээ эсрэг давж заалдан, шүүхийн шийдвэр тэдний  талд гарж, нийслэлийн соёлын өв болох байгалийн түүхийн музейг нурааж эхэлсэн юм. Уг нь тус музей нь 2015 онд Соёлын өвийг хамгаалах үндэсний төвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар тус музейн барилгыг нураах ажлыг гүйцэтгэгч компани музейн ар хэсгийг тэр чигт нь нураажээ. Монгол орны байгалийн ховор нандин олдвор,шинжлэх ухааны асар үнэтэй баримтуудыг хадгалж,нандигнаж буй байгалийн түүхийн музей  үзэгчдэд ийнхүү эх орныхоо байгалийн асар баян түүхээс ярьж өгөх хүндтэй үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрлээ.  Төрийн өмчийн хорооны бүртгэлээр бол энэ  музей 1953-1954 онд ашиглалтад оржээ. Тэр цагаас хойш энэ барилгад нэг ч удаа олигтой  засвар хийсэнгүй. Урсгал засвар хийж будаг шунх наасан төдий. Огт арчиж тордоогүй барилга хахир хатуу өвөлтэй, аагим халуун зунтай монгол орны уур амьсгалыг тэсээд 65 жилийн нүүрийг үзсэн гэхэд хилсдэхгүй. 

Албан бус мэдээллээр тус музейн  урсгал зардлын төсвөөр 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан гэх. Хамгийн харамсалтай нь өнөөдрийг хүртэл урсгал зардлыг ямар зориулалтаар зарцуулсан талаарх аудитын шалгалт байхгүй аж.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГЫН БАГАНА ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ

Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч, Зөвлөх архитектор Э.ХҮРЭЛБААТАР:

-Хэн ч харсан Байгалийн түүхийн музейн барилгыг үнэхээр сонгодог түүхэн барилга гэдгийг нь мэднэ. Барилгыг анх барихад долоо, найман баллын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг нь тухайн үеийн инженерүүд тооцож, ханын зузаан, хаалга, цонхны өргөн гэх мэт барилгын бүхий л хэсгийг тооцож, барьсан учраас газар хөдлөлт болоход ямар ч асуудалгүй. Өнөөдөр барилгыг үнэ цэнэгүй болгох гэж санаатайгаар газар хөдлөлтөд тэсвэргүй гэж ярьж байна. Гэтэл долоо, найман баллын газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн нотолгоо алга. Байгалийн түүхийн музейн барилгын багана дэлхийд хаана ч байхгүй. Зөвхөн монголд л байна. Дуурайлгаж хийгээд ч үнэ цэнийг нь хэвээр хадгалахгүй.

Чанарын хувьд хэвийн, тэсвэрлэлт даахаар барилга гэж инженерүүд тооцож байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийн нийслэлийн мэргэжлийн хяналтын ганцхан хүн л ярьдаг. Гэтэл үүнийг нь баталгаажуулдаг газар байхгүй. Тиймээс л гадаадын экспертүүдийг урилгаар авчирч шинжилгээ хийлгэж сайн гэдгийг нь батлуулсан ч ойлгохгүй байна. Хуучны түүх, он цаг харуулсан түүхэн барилгыг буулгаж дахин шинэчилснээр түүхэн болохгүй шүү дээ.

ШҮҮХЭД УЛС ТӨРЧИД НӨЛӨӨЛСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭХ ХАРДЛАГА БАЙНА

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.ОЧБАЯР:

-Бид сүүлийн хоёр сард маш үндэслэлтэй материалууд үзүүлж Байгалийн түүхийн музейг  түүхэн соёлын өв гэдгийг нь баталсан. Гэтэл бид шүүх дээр дийлдсэн. Шүүхээс бид нарын үндэслэлээс давсан шийдвэр гаргасан. Бид нарыг цааш явах ямар ч боломжгүй болгосон.

Шүүхэд улс төрчид нөлөөлсөн байх магадлалтай гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, шүүх, БСШУС-ын яам бидний эсрэг байсан. Тиймээс бид Соёлын яамнаас соёлын өвөө хамгаалах шаардлагатай гэж үзсэн. Бид эсэргүүцлийн хатуу хэлбэрт шилжээгүй ч маш их найдвар тээж байсан. Гэтэл бид нарыг урд талд нь тэмцээд явж байтал хойноос нь нурааж байсан байна.

Байгалийн түүхийн музейг буулгах үндэслэлийг  албаны хүмүүс "Ашиглалтын шаардлага хангахаа больсон", "Дээвэр нь муудаж, шал суурь нь хөгцөрч илжирсэн", "Тоосгонууд нь бутарч унасан" зэргээр тайлбарлаж байсан. Гэтэл барилгыг буулгаж байгаа үеийн гэрэл зургуудаас харахад дээрх, мэдэгдэл огт үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна.

Тодруулбал,

  • Нэгдүгээрт дээврийн баруун хойд талын бороо, салхинд хамгийн их цохигдддог хэсгийн модон шувуу нуруу илжирч, хөгцрөх нь битгий хэл шинээрээ байна.
  • Хоёрдугаарт мөн  суурийн тоосго үйрч бутарсан зэргээр сүр бадруулж ярьсан мэдэгдэл бас л ор үндэсгүй гэдэг нь батлагдаж, нэг ч тоосго муудах нь бүү хэл шинээрээ шахуу, бас суурь, хана, багана огт суулт өгөөгүй.
  • Гуравдугаарт барилгын дотор талын давхар хоорондын модон дам нуруу, хучилт нь хүний дээрээс нурж унах байтугай дүнз моднууд нь хотойлт өгөөгүй бас л шинээрээ байна.

Нөхцөл байдал ийм байхад Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь тус барилгыг хэлмэгдүүлж, олон нийтийг буруу мэдээллээр төөрөгдүүлж, Улаанбаатар хотын ой санамж болсон Соёлын өвийг устгаж байгаа үйлдэл болж байна. Чингис хааны музейг байгуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг бид бодох ёстой. Чингис хааны  музейг байгуулахыг эсэргүүцээгүй, байгуулж болно.

Тэр жижигхэн орон зайд долоон давхар байшин барьж Чингис хааны ордонг байгуулснаар ансамбль болон хот төлөвлөлт талаасаа алдаатай бодлого явагдана гэсэн үг. Үнэхээр барих гээд байгаа юм бол хотын төвд зогсоол ч үгүй газарт барих шаардлагагүй. Хотоос хол зайд музейн цогцолбор барих ёстой. Сонгуулийн өмнө 2019 ондоо багтаагаад яаран сандран Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргаж байна. Улаанбаатарын ой санамжийг устгаж Чингис хааны музейг байгуулж буй нь маш бүдүүлэг халдлага. Хүмүүс одоо Байгалийн түүхийн музейтэй холбоотой дурсамжаа бичиж эхэлж байна шүү дээ. Энэ хүмүүсийн дурсамжийг үгүй хийж байна.

Гэрэл зураг №01 Улаанбаатар хотын Соёлын өв болсон Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж байгаа нь

 

 

Гэрэл зураг №02 Байгалийн түүхийн музейн барилгын төмөр дээврийг хуулж байгаа байдал. Баруун хойд талын бороо, салхинд хамгийн их цохигддог шувуу нурууны мод илжирч муудаагүй байна
Гэрэл зураг №03 Барилгын дотор талын ханын суурь,багана илжирч муудаагүй бас суулт өгөөгүй, тоосгонууд үйрч унаагүй шинээрээ байна
Гэрэл зураг №04 Дээвэр болон дам нурууны мод хөгцрөөгүй, илжрээгүй мөн л шинээрээ байна

Э.БУРАМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сайд 2019-12-02 66.181.191.208

Энэ сайд энэ музейг хэзээ ч. үзэж байгаагүй хүн байхдаа.. Хайран үзмэрүүд, хичнээн олон хүний олон жилийн бүтээл бас хайран түүх дурсгалын байшин минь

Avatar

zochin 2019-12-02 202.9.46.35

энэ нам нурааж ,татвар нэмэхээс өөр ид шид байна уу

Avatar

ааа 2019-12-02 62.232.45.166

Түүхийн дурсгалт байшин, урлагийн бүтээл гэх мэтээр ярихаасаа өмнө Health & Safety буюу тухайн обьектийн аюулгүй байдлын талаар мэрэгжлийн шинжээчдийн дүгнэлтийг харсан, тэдний хэлж ярьж буйг анхааран сонссон хүн байна уу, ингэхэд? Хүрэлбаатар, Очбаяр хоёр архитектур талаасаа, түүхийн дурсгалт зүйлсийг үнэлэх, хайрлан хамгаалах талаасаа ч юмуу бузгай мундаг улс байх, сайн байна. Гэхдээ, наад алтан дээвэртэй, мөнгөн бөгстэй байшин чинь нурах гээд байна гэдэг асуудлыг нэг ойлгочихмоор байх юм.

Avatar

Нараа 2019-12-02 66.181.183.91

Навсайж байхад нь юу ч дуугардаггүй байж одоо юу болоод худлаа орилолдоод . !!!
Жүжгээ зогсоо. Засварын зардал шинээс идүү гарах байлгүй.

Avatar

Зочин 2019-12-02 202.21.107.113

ХУРДАН НУРААГААД ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГАА БАРИАЧЭЭ..

Avatar

ы 2019-12-02 192.82.68.170

EВРОПЫНХОН ҮҮНЭЭС ХУУЧНЫ МУУ МОДОН БАРИЛГУУДАА НУРААХГҮЙ АРЧЛААД БОЛООД Л БАЙНА Ш ДЭЭ. НЭГ НЬ НУРААЖ, НӨГӨӨ НЬ БАРИЛГА БАРЬЖ ТӨСВӨӨС МӨНГӨ ИДЭХ ГЭСЭН МАН-ЫН ХУЛГАЙЧУУДЫН САНАА БАЙХ Л ДАА.

Avatar

Зочин 2019-12-02 66.181.178.199

Ямар ч туухгуй, утгагуй заваарсан байшинтай хот боллоо. Энэ барилгыг яаж ч засварлаж болно, болиочээ!!!

Avatar

сдөс 2019-12-02 202.55.180.219

Монголын түүх огт уйлаагүй

Avatar

дөсаө 2019-12-02 202.55.180.219

Энэ хуучин байшин өөрөө нурж байгаа юм байна даа

Avatar

Зочин 2019-12-02 124.5.146.28

Байшин дээвэр дээрээ биш суурин дээрээ тогттог. Ардчилсан атаархуу минь. Нэг муу ТМС БАЙР хэхэхэ

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-12-02 202.21.108.72

Дээврийнх нь мод нь огт муудаагүй, хана адар нь янзаараа. Ийм барилгыг буулгаж өөр барилга барих болсоныг шалгах цаг удахгүй. Улсын өмч сүйтгэсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, авилга, авсан, зохион байгуулалттай луйврын хэрэг гмэтчилэн зүйл анги нэмэгдэн ял хүндэрнэ. Харин ялыг нь ХҮРЭЛСҮХ авахуу? эсвэл золионы ял үүрэгчтэй хэрэг үү. Золионд хэрэг даах нь хэн бэ?

Avatar

уул нь байж 2019-12-02 59.153.115.104

уул нь байж байх барилга уг барилга өөрөө түүхэн барилга .нураачихсан юм уу арай ч нураачихаагүй байна уу арай ч нураачихаагүй бол сэргээн засах нь дээр .их хөлийн газар том барилга бариад л бөглөрөөд л хотоо 90 оноос хойш буруу төлөвөлсөний гай дуусахгүй нь .

Avatar

Зочин 2019-12-02 66.181.181.145

Түүх уйлдагуу? Эргүү дагзаа?

Avatar

оном 2019-12-02 66.181.181.172

Гэнэдэж дуусдаггүй ард түмэн. Гэнэн байх нь тэнэгийн дүү.

Avatar

Зочин 2019-12-02 122.201.31.138

huuchin barilga yee ongorooson.olon tavan yggyi yter tyrgen nuraah heregtei.

Avatar

Зочин 2019-12-02 122.201.31.138

chih shig. huuchin tsagaa ongorooson barilga nuraah heregtei. bid heden on heddygeer zuund amidarch baina sereh heregtei.

Avatar

зочин 2019-12-02 66.181.189.93

Аливаа нурч сүйдсэн түүх дурсгалын барилгыг яг урьд байсан байдлаар шинээр барьдаг бусад оронд, түүнийгээ аялал жуучлалын бүтээгдэхүүн болгодог.Нэг хэвийн шүдэнз шиг шилэн барилгуудаас өндөр баганатай хуучин шиг барихад болмоор юм.

Avatar

Зочин 2019-12-02 124.5.146.28

Ардчилсан намынхан атаархсандаа уйлж байна. Хор цацаж байна

Avatar

Зочин 2019-12-02 202.9.40.187

Нураагаад өндөр бас дизайн сайтай барилга барих хэрэгтэй. Битгий сэтгэлийн хөдлөлд авт

Avatar

zochin 2019-12-02 202.9.46.145

Buram gj nobsh min bitgii ajild saad bol nuraah ni zuv

Avatar

нураа 2019-12-02 202.126.88.217

нураа аль хэдэн жилийн өмнө хаахад нь энэ хэд орилоогүй юи байж нураах болохоор олон юм чалчихын х** нураагаад шинийг барь гүйцээ….

Avatar

Зочин 2019-12-02 122.201.31.147

Munkhnaran eej munkhnaran eej

Avatar

Зочин 2019-12-02 202.131.225.197

gutsalgui zugeer nuraalga,delxiid bxgui ch gej bx shig soliortsgoo,nuraaxgui tegeed gadaa ni xaraad zogsch bximu durakuda

Avatar

ogtsor 2019-12-02 95.114.113.176

BAATARBILEG OGTSOR MONGOLIIN TUUHIIG USTGAGCH hujaagiin gar hul

Avatar

zochin 2019-12-02 95.114.113.176

37on davtagdaj baina TUUHIIN BARILGAGUI BOL Ulaanbaatar hot bish teneguudiin hot

Avatar

Доги 2019-12-02 202.126.89.108

Яасан харамсалтай бнаа. Хэдэн олигархуудын газрын наймаанас болж Нийслэл хот маань түүхгүй болж бна да. Нийслэлийн уугуул суугуул иргэний хувьд би эсэргүүцэж бна. Маргааш гэж өдөр байдгийг харин та МАРТАЖ болхгүй шүү, эрх баригч олигархууд аа

Avatar

zochin 2019-12-02 95.114.113.176

TA NAR SONGUULID shaansgui shuu

Avatar

zochin 2019-12-02 95.114.113.176

BAATARBILEG OGTSOR MONGOLIIN TUUHIIG USTGAGCH hujaagiin gar hul

Avatar

бббб 2019-12-02 122.201.23.44

зүв зүгээр бсн байшин хуучны түүхтэй штэ. Муусайн хулгайчууд за яахав ирэх сонгуулиар алнаа

Avatar

Зочин 2019-12-02 124.5.146.28

Нэг муу тмс хичээлийн байр монголын түүх болж уйлаад л. АН нам шоудаж хэхэхэ. Одоо больлдоо. Чингнс хаан гэж та нар солиохдог биздээ. Тэр өвгөний музейг барина гэсиыншдээ хахахаха

Avatar

ббб 2019-12-02 122.201.23.44

хөдөөний хөөсөн мантуу минь чи очиж тэр сумынхаа эмнэлгээ нураа. Нийслэл хотоос мань савраа тат Хулгайч аа

Avatar

Тог 2019-12-02 103.14.37.7

баатарбилэг гэж мал байнаа, яах вэ? Буудчих уу жанжаан

Avatar

Ард 2019-12-02 202.72.245.122

Энэ эсэргүүцээд байгаа хүмүүс бол Чингис хааны музейг байгуулах ажлыг саатуулах гэсэн Хятадын төрийн бодлогын уяаны ноход шүү

Avatar

Зочин 2019-12-02 192.82.78.249

Хүрэлсүхийн Засгийн газар бол дэндүү харгис хандаж байна даа

Avatar

Зочин 2019-12-02 202.21.108.199

Хүүк троллуудаа зөвхөн үүн дээр төвлөрч ажиллах чиглэл өгсөн нь илт бна.

Avatar

Зочин 2019-12-02 203.91.115.249

nuraakh zeu

Avatar

Зочин 2019-12-02 122.201.31.47

Шинээр барьсан нь зөв. Худлаа дарамталж ашиг хонжоо хайж, хөгжилд садаа бологсод их болжээ

Avatar

ХЭХЭ 2019-12-02 103.212.119.69

ДАРУУЛЖ ҮХЭХГЭЭГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ БАЙШИНГ ДАРУЙ БУУЛГААД ЧАДДАГ БОЛ ШИНЭ БАЙШИН БАРЬСАН НЬ ТҮМЭНТЭЭ ЗӨВ

Avatar

Зочин 2019-12-02 66.181.161.104

За хуучирч нурах болсон новшинд түүхийн үнэтэй зүйлсээ хадгалж байж юуч үгүй болгосон хойно нь юу гэх бол тэгснээс эртхэн бат бөх сайхан шинэ байртай болсон нь зөв

Avatar

зочин 2019-12-02 193.57.67.241

Манайхан тийм л сайн байсан бол энэ байшинг аль дээр социализмын үеэс тордож, засч байх учиртай байсан байх. УБ-ын түүх, архитектур бол үнэнийг хэлэхэд өрөвдөлтэй шдээ. Харин энэ байшинг буулгаад оронд нь Чингис хааны музей барина гээд байгааг бол ойлгохгүй байгаа шүү. Их эзэн хааны тухай үзмэр тийм их байгаа бил үү? Тэгээд оронд нь барих музейн барилганы загвар гэж бүр хөгийн юм байсан биш үү? Нэг муухайг нөгөө муухайгаар солих нь цаанаа хөрөнгө мөнгөний асуудал байх.

Avatar

Зочин 2019-12-02 66.181.169.116

Засгийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн барилга шиг нүүрэн талг нь хуучин маягаар нь дүрслээд барилгыг нь бүхэлд нь сольж болдоггүй юм уу? заавал хуучны чанаргүй барилгыг авч үлдэх гэдэг ямар хачин сонирхол байна аа???

Avatar

Irgen 2019-12-02 192.82.66.247

Яг 1950-иад онд музей биш их сургуулийн зориулалтаар баригдсан юм байна лээ… Тэгээд баригдсаных нь дараа Байгалийн музей болгохоор шийдвэр гаргасан. Тэгэхээр нураагаад нэг мөсөн сайн чанарын музейн зориулалтын барилга барих нь зөв байх.

Avatar

Зочин 2019-12-02 202.21.99.2

Ene neg nurj unah gej baigaa baishindaa yun hairtaim dee. Yamar barilga architecture-iin songodog eshul Mongoliin tuuh ugsaa, ulamjlaliin bileg temdeg ch bish de. Nuraagaaad orond ni harin saihan yum barih heregtei

Avatar

Зочин 2019-12-02 66.181.190.100

Нураад хүн дарвал та нар яахийн яах ч үгүй биз дээ гэмгүй хүний хохь болох уу ямар түүх уйлаад байгаа юм хэтэрхий туйлшрах юм та нар с үртэй ч гоё барилга биш

Avatar

Зочин 2019-12-02 202.21.108.199

ХҮҮК БОЛ НОХОЙ ЗАЛИАРАА С.БАЯРТАЙ ОЙРОЛЦОО. АЛБАН ТУШААЛТАЙ БАЙГАА ДЭЭРЭЭ ГАЗРЫГ НЬ АВЧ ХӨРӨНГӨТЭЙ БОЛЧИХВОЛ ХОТ, НАМ ХАМАА Ч БХГҮЙ.

Avatar

ЭРДЭМ 2019-12-02 66.181.168.199

ХҮРЭЛБААТАР ГЭЖ ХОЦРОГДСОН БАРИЛГАЧИН. ДИЖИТАЛЧАЛ ЯВАГДАЖ БАЙХАД 20 ДУГААР ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙНХЭЭРЭЭ СЭТГЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ. ЧИ СУРГАЛТАД СУУХ ХЭРЭГТЭЙ. УРАГШАА ХАРЖ, ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ТЭГЭЭД БҮТЭЭЛЧ БАЙЖ ҮЗ. БИТГИЙ АЖИЛД САДАА БОЛООД БАЙ. ХУУЧНЫГ БАРИМТЛАГЧ, ХОЦРОГДСОН ХОГ. ЯМАР ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ ТЭРГҮҮТНҮҮДЭЭ ХАРИН ӨӨД НЬ ТАТЬЯ. ХҮРЭЛБААТАР ЧИ СУУРИА ТАВЬЖ ӨГ.

Avatar

ЭРДЭМ 2019-12-02 66.181.168.199

ЯМАРЧ ШАНСГҮЙ БОЛСОН БАРИЛГЫГ НУРААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ХҮМҮҮСИЙН ДЭЭР НУРЖ УНАВАЛ ЯАХ ЮМ БЭ. ХИЙ ХООСОН "ЭХ ОРОН" Ч ДҮР ЭСГЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ .ЭНЭ ҮЙЛДЭЛ ЧИНЬ ХЭНД Ч АШИГГҮЙ ШҮҮ ДЭЭ. БИТГИЙ ИНГЭЖ ХООСОН ХОШИГОР

Avatar

Хүрэлсүх, Оюурэрдэнэ 2019-12-02 180.149.96.90

Хэнтийн 2 тэнэг нийслэлийн түүхийг устгаад Хэнтийдээ АСА-гийн хөшөө бариад. 2020 онд хөөж явуулна аа.

Avatar

Зочин 2019-12-02 202.55.188.84

ИНГЭЖ ЮМ БОЛГОН ДЭЭР УЛС ТӨРЖИХ ЯМАР ШААРДЛАГА БАЙНА АА?! ӨӨР ХИЙХ АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ? ЭНЭ НЭГ ХӨГЦӨРЧ МУУДСАН БАРИЛГА ЮУНЫНХ НЬ ТҮҮХ БАЙХ ВЭ ДЭЭ?

Avatar

зочин 2019-12-02 119.40.98.177

буцаагаад яг эх загвараар нь сэргээн барих хэрэгтэй түүнээс ямар ч хэв загваргүй шүдэнзний мод босгоод хэрэгггүй энэ барилгуудыг буулгах зөвшөөрлийг монгол төрөөс тусгайлан авч үзэж нарийн хянаж баримтжуулан сэргээх нь чухал энэ бол Азийн цагаан дагина гэж нэрлэгдэж байх үеийн түүх шингэсэн уран барилга шүү

Avatar

Болд 2019-12-02 122.201.21.31

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн хийж буй
ВАНДАЛИЗМ

Avatar

Зочин 2019-12-02 43.228.129.131

Баатарбилэг нар бол соёлын сайд биш харин соёлын хулгайч нар юм биш үү, хүний нүдэнд үзэгдэхгүй хэсгээс нь хулгайгаар нураадаг ямар үмхий санаатай новшнууд вэ

Avatar

ТЭНГЭРЛЭГ 2019-12-02 103.240.241.110

ЭНЭ БАРИЛГА СУРГУУЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ МОНГОЛЫН ЯМАР Ч ТҮҮХ ДУРСГАЛ БАЙХГҮЙ. ЧИНГИС ӨГӨДЭЙ ХААН ӨНДӨР ГЭГЭЭН БАРЬСАН СУУСАН БОЛ ТҮҮХ ДУРСГАЛТ ГЭЖ БОЛО ХЧ ХАМГААЛАХ 2ЗОРИЛГО НЬ БАРЬСАН ХЯТАДУУДЫН АЧ ЗЭЭ НАРТ БОЛ ӨВӨӨГИЙНХЭЭ БАРЬСАН ГЭЭД ДУРСГАЛ НЬ БОЛОХООР,2Т ГАДААДААС СЭРГЭЭН ЗАСАХ НЭРЭЭР 800САЯ ДОЛЛОР АВЧ ИДЭХ ЗОРИЛГОТОЙ ЮМ БАЙНА ЛЭЭ

Avatar

Зочин 2019-12-02 59.153.112.14

Байдаг л нэг барилга. Архитектурсаад байх юм юу ч үгүй. Музейн зориулалттай ч барилга биш.

Avatar

Зочин 2019-12-02 43.228.129.131

Монгол архитехктор, Монгол инженер, барилгачид анх удаагаа бие дааж, өөрсдийн гараараа барьсан барилга гэдэгээрээ Монгол хүмүүс бид нарт үнэ цэнэтэй барилга. Харин чам шиг хятад цустанд бол тэгэж харагдах байх.

Avatar

Зочин 2019-12-02 202.55.191.130

дандаа хятад цус ярьж байдаг шизонууд шүү.

Avatar

Ddjj 2019-12-02 66.181.161.26

Teneg mal mini end barilgad tsus mus yamar hamaatai yum

Avatar

Зочин 2019-12-02 66.181.182.154

Шинэчлээд урагшаа харж явсан нь зөв байх.

Avatar

зочин 2019-12-02 203.91.119.42

Энэ улсууд эсвэл эрүүл биш нэг бол дотор газрын зорилготой юм уу

Avatar

Зочин 2019-12-02 124.5.146.28

Чингэс хааны музей байгуулна гээд байхад газарт нь болсон гэж гүтгэлэг явуулаад сэвээд байх юм

Avatar

Зочин 2019-12-02 103.14.38.136

Заавал зүгээр байгаа, түүх соёлын дурсгалаа устгах хэрэг байсан юм уу? Газар мундаагүй байх аа. Энэ урд үеийнхээ бүтээлийг устгадаг, нулимдаг нүүдэлчин зангаа засахгүй бол бид хэзээ ч хөгжихгүй, энэ нутагт Монголчууд байсныг гэрчлэх юм ч үлдэхгүй байсаар л байх нь дээ.

Avatar

Зочин 2019-12-02 202.21.108.199

Чингис хааны музей чинь уулын аманд очиж энэ газарт Хүүк барилгаа барих гэж бгаамаа.

Avatar

Зочин 2019-12-02 64.119.17.200

MONGOLIN HUGJLIG BOMILDOD ENE SAITIG HAGACHEE TARVAGAN TAHLAR BID UHEHGUI

Avatar

Зочин 2019-12-02 103.111.68.3

ХОРВООД ХОСГҮЙ БАГАНА Ч ГЭХ ШИГ… , ХЭНИЙ ЗАХИАЛГААР ЮУ ХИЙЖ ЯВАА АМЬТАН ЮМ БОЛДОО ЗАЙЛУУЛ.

Avatar

Зочин 2019-12-02 202.131.243.186

ГАЗАРТ НЬ Л БОЛСОН… ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ. АРАЙ Л ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА ДАА АРД ТҮМНЭЭ. СОНГУУЛИАР УНАХАА МЭДЭЭД УЛАЙРЧ БАЙНА ДАА ШААРНУУД.

Avatar

Зочин 2019-12-02 124.5.146.28

Энэ АН-ы хүүрийн сайт харлуулах гүтгэх хар муу муухай бүхнийг хийх юмаа.балгас нураалгалгүй баахан хүн дарж алуулж байж санаа нь амрах ардчилсан жоомнууд..амаа тат

Avatar

Баатарбилэг 2019-12-02 103.14.37.7

Энэ Баатарбилэг яагаад монголлын хуучин өв уламжлалыг үзэн ядна вэ? Архангайн Чулуутын Ширээтийн гэгээний өв, бурхан тахилыг Жунайтай нийлж хятадуудад зарсан одоо байшин нураалаа яах гээд байна? Хаанахын захиалгаар ингээд байна?

Avatar

МАН-ыг яая даа байз. 2019-12-02 202.126.89.196

Монгол хүний зарчмын саналын цаана өөрийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугддаг гэж нэгэнтээ Баабар хэлсэн. Энэ музейн хотын төв дэх ашигтай байрлал нь нь МАН-ын авлигачдын шуналыг хөдөлгөж байгаа юм.

Avatar

зочин 2019-12-02 182.160.36.52

ТҮҮХГҮЙ САРМАГЧИНГУУД МОНГОЛЫН МИНЬ ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА, МӨНГӨНӨӨС ӨӨР ЗҮЙЛ МЭДДЭГГҮЙ НОВШНУУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж