Үхрийн цул махны үнэ тогтвортой байна

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Үхрийн цул махны үнэ тогтвортой байна

Үхрийн цул махны үнэ тогтвортой байна
Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногийн мах ногооны үнийн дүн мэдээллийг гаргажээ.

МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ:2019 оны арваннэгдүгээр сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7508 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10084 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 191 төгрөгөөр (1.9%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 11000 төгрөг байна.

ГУРИЛЫН ҮНЭ: Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1800 төгрөг, 1-р зэргийнх 1050-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1400 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1340 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1340 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ: Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.2 хувиар буурч 1084 төгрөг, хүрэн манжин 8.8 хувиар буурч 1374 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.

Э.АРИУН 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж