Хотын дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Хотын дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргажээ

Хотын дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргажээ

Нийслэлд авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх саналыг өнгөрөгч долоо хоногт НИТХ-аар хэлэлцжээ. Тодруулбал, дээрх татварыг нэмэгдүүлэх саналыг Засаг дарга С.Амарсайхан гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлсэн юм байна. Өнөөдрийн байдлаар энэхүү асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй  хэдий ч хотын даргын зүгээс зайлшгүй нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Үүнээс гадна авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин хамгийн багадаа 100 мянган төгрөг төлөх, өмнө нь авдаг байсан хураамжийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс дагаж мөрдүүлэх журмыг НИТХ-д өргөн барьсан талаар Хотын орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээлсэн юм. Тэрбээр “Автозам ашигласны төлбөрийг зөвхөн автозам ашигласны төлөө нэмэгдүүлэх гэж байгаа юм биш. Автомашинаас ялгарч байгаа утаа нь агаар бохирдол үүсгэдэг, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Энэ утгаараа дэлхий нийтээрээ автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг уриалдаг.

Нөгөө талаасаа автомашины хэрэглээний даац хэтрэх нь автозамын түгжрэл үүсгэхээс эхлээд нийгмийн стрессийг бий болгож байна. Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг нь нээж өгөх үүднээс эдийн засгийн зохицуулалтыг дэлхий дахинд байнга хийдэг. Энэ утгаараа автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх саналыг нийслэлийн Засаг дарга гаргасан" гэлээ.

Сануулахад, 2013 онд тус журам шинэчлэгдэж Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтоож байсан.  Тэгвэл шинэ журамд шинэ журамд “Албан ёсны такси үйлчилгээнд явдаг суудлын автомашин 150 мянган төгрөг төлөх бол бусад суудлын автомашин хэмжээнээс хамаарч 100 мянгаас 300 мянган төгрөгийг Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт төлөх бололтой юм. Ямартай ч ирэх долоо хоногт дээрх татварыг нэмэгдүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж