Мун Жэ Ин Ерөнхий сайдаа солино

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин Ерөнхий сайдаа солино

Мун Жэ Ин Ерөнхий сайдаа солино

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэн Ин ирэх долоо хоногт Ерөнхий сайдыг сольж, Хууль зүйн сайдад шинэ хүнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Энэ нь ирэх 2020 оны дөрөвдүгээр сард болох сонгуулийг угтсан шинэчлэл аж. Өмнөд Солонгосын Ардчилсан намын нөлөө бүхий гишүүдийн шахалтаар Ерөнхий сайд И Нак Ён огцрох өргөдлөө өгөхөөр болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүний орыг Ким Жин Пёо залгах бололтой. Тэрбээр Хөх ордон болон эрх барих намаас Ерөнхий сайдаар ажиллах санал хүлээж авснаа мэдэгдсэн аж. Тэрбээр өмнө нь эдийн засгийн сайдын албыг дөрвөн удаа хашсан хүн юм.

Түүнчлэн Мун Жэ Ин нь Хууль зүйн сайдаар шүүгч асан Чо Ми Э-г нэр дэвшүүлэхээр төлөвлөжээ. Чо Ми Э нь Ардчилсан намын нөлөө бүхий улстөрч төдийгүй ерөнхийлөгчийн удаан хугацааны дотны нөхөр аж. Мун Жэ Ин нь прокурорын салбарт шинэчлэлт хийх зорилгоор Чо Гүгийг Хууль зүйн сайдаар томилсон боловч бүтэлгүйтсэн юм. Прокурорын талаас Чо Гүгийг гэр бүлийн гишүүд нь нэр холбогдсон авлигын хэргийг “сэвж” суудлаас нь огцруулсан билээ.

Өмнөд Солонгост ирэх дөрөвдүгээр сард болох ерөнхий сонгууль нь Ерөнхийлөгч Мун Жэ Иний рейтингийг тодорхойлох юм. Мун Жэ Ин нь ирэх онд ерөнхийлөгчийн дөрвөн жилийн хугацааныхаа талд орох аж.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж