Энхийг сахиулах ажиллагааг эсэргүүцэн жагсчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулах ажиллагааг эсэргүүцэн жагсчээ

Энхийг сахиулах ажиллагааг эсэргүүцэн жагсчээ

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны дарга өчигдөр (2019.10.30) Африкийн Конго улсад айлчилжээ. Учир нь Конго улсын зүүн хэсэгт энэ сарын эхээр 100 гаруй хүний амь хохирсон зэвсэгт дайчдын дайралтын дараа энхийг сахиулах ажиллагааг эсэргүүцсэн жагсаал болсон аж. Жагсагчид халдлагыг зогсоож чадаагүйд энхийг сахиулагчдыг буруутган НҮБ-ын байр руу дайрч, долоон хүн амь үрэгджээ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны дарга Жан-Пейр Лакрокс нь Конго улсын армийн удирдлагууд болон орон нутгийн дарга нартай уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

Конго улсад сүүлийн хэдэн жил зэвсэгт дайчдын хүчирхийлэл, халдлага гарч байгаа юм. Үүний зэрэгцээ эбола өвчний халдварын улмаас олон хүн амь үрэгджээ. Сүүлд гарсан халдлагыг Угандагийн исламын зэвсэгт бүлэглэлтэй холбоотой “Нэгдсэн ардчилсан хүчин” гэх бүлэглэл үйлджээ. Конго улсын засгийн газраас өнгөрсөн аравдугаар сард тус бүлэглэлийн эсрэг ажиллагаа явуулсан аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж