Герман цөмийн хаягдлаа булшлах газар хайж байна | News.MN

Герман цөмийн хаягдлаа булшлах газар хайж байна

Герман цөмийн хаягдлаа булшлах газар хайж байна

Герман цөмийн хаягдлаа булшлах газар хайж байна

Герман улс атомын цахилгаан станцуудаа (АЦС) бүгдийг нь хааж байна. Гэвч АЦС-аас  гарсан 28 мянган куб/метр цөмийн хог хаягдлыг хэрхэх вэ гэдэг асуудал толгойны өвчин болжээ. Энэ хэмжээний их радио идэвхт бодисын хаягдлыг дараагийн хэдэн сая жилд байгаль орчин, хүнд аюулгүйгээр хадгалах нь анхаарал татсан асуудал. Германы мэргэжилтнүүд цацрагийн өндөр бохирдолтой хаягдлыг агуулах 2000 контейнерыг байршуулах газрын эрэлд гарчээ. Тус газар нь ямар нэгэн газар хөдлөлтөд өртөх эрсдэл бага, гүний усны нөөцгүй хатуу хөрс байх шаардлагатай аж.

Япон улсад 2011 онд газар хөдлөлт, цунамийн аюул болсноос Фукушима АЦС-д цөмийн дэлбэрэлт болсны дараагаас Герман улс нь АЦС-уудаа хаахаар болсон юм. Өдгөө Герман улсад долоон АЦС ажиллаж байгааг 2022 он гэхэд үйл ажиллагааг нь зогсоох аж. Улмаар Германы засгийн газраас 2031 он гэхэд цөмийн хаягдлыг үүрд булшлах газрыг олох ёстой аж. Одоогоор цөмийн хаягдлыг түр байгууламжид байршуулан хадгалж байна.

Нөгөө талд, олон улсад АЦС-ын цахилгаан станцууд олноороо баригдаж байна. Тухайлбал, Финланд улсад дөрвөн АЦС ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд хэдийг нэмж барихаар төлөвлөжээ. Өдгөө дэлхийд 400 гаруй АЦС ажиллаж байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

й 2019-12-01 66.181.190.191

Манайд хадгаля. Аваад ир

Avatar

mgl 2019-12-01 202.179.11.230

mash ih mungu avaad urd hungui Govid buchihval yasan yum be?

Avatar

Nz 2019-12-01 66.181.188.65

XEDEN TSAASIIN AVAD BULUULCHAASHDE. ENE IX TAL NUTAG YAMAR CH ASHIGLASAN YUM BAIXGUI. XUDLAA TOM GAZAR NUTGAAR YU XIIXEVDE. UNUUDR MUNGU XEREGTEI BNA

Avatar

Зочин 2019-12-01 203.91.115.42

Монголд атомын цахилгаан станц яасан ч бариулж болохгүй Монголд цөмийн хаягдалаа булшлах санаатай улс байж л байгаа 76 г сайн хянаж байхгүй бол авилга хараад яаж ч магадгүй шүү

Avatar

Зочин 2019-12-01 59.153.112.182

76 НОВШОО САЙН ХАРЖ БАЙХГҮЙ БОЛ ХАХУУЛЬ АВААД Л МОНГОЛД БУЛУУЛЧИХААД Л ГАДАГШАА ЗУГТЧИХНА ШҮҮ.

Avatar

Зочин 2019-12-01 202.126.88.204

Ямар зорилгоор энэ мэдээг тавиад байна.

Avatar

Зочин 2019-12-01 192.82.72.241

2 толгойтой тугал төрөх байхаа

Avatar

тугалч дүүрч мануус нь хоер толгойтой болчихвол яанаа 2019-12-01 103.26.195.134

2

Avatar

зочин 2019-12-01 202.9.46.185

Урд хил дагуу л нэг газар булуулчих яаа …

Avatar

Зочин 2019-12-01 64.119.27.95

Дээр бичсэн чиний гэр бүл 9 үeэрээ хамгийн түрүүнд хохирч, үхээд үлдсэн нь үүрд тахир татуу болно.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

Урд хил дагуу гэнэ үү? Биднээс гадна өвөр монгол ахан дүүс маань 9 үeэрээ хамгийн түрүүнд хохирох болж байна уу?

Avatar

Зочин 2019-12-01 103.14.38.136

Тэрийг нь нэг сайн эр нь хулгайлаад УБ-т зарна гээд авч ирээд манийгаа дуусгана л даа.

Avatar

irgen 2019-12-01 202.126.88.162

Rio Tinto Oyu tolgoin gunii uurhaig uhaj duusgaad uldsen nuhend ni munguur tohirood tsumiin hayagdal tohirch hiih dald sanaa baigaa baih daa…

Avatar

Зочин 2019-12-01 202.131.225.197

iish. tuilshralaa gej. 00 medleg. uhaan gej avah yum algaa… iim humuus ih bgaa bolohoor l mgl uls hugjihgui shd. bas l neg archaagui yaduugiin yaduu humuusiin biz.

Avatar

Зочин 2019-12-01 192.82.72.241

Атомын цах Аюулгүй байдлаа хангавал амархан дэлбэрчих төхөөрөмж бишш.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.23

Манйа улс дор хаяж 2 ширхэг АЦС-тай болох хэрэгтэй. Учир нь манай улс хүйтэн цаг ууртай. Цахилгаан их хэрэгтэй. Говьд л барьчихад хааш хаашаагаа 100 км-т айл байхгүй байна. Төв аймгийн Баянжаргалан сум их тохиромтой. Тэндээс цахилгаанаа Говьсүмбэр, Багануур, налайх, Улаанбаатар, Төв, Хэнтий, Хажуу улаан гээд төв суурин газар руу дамжуулна

Avatar

Зочин 2019-12-01 150.129.143.74

Tertei tergui hyatadyn boloh gazart bulaad mungu olj bh yostoi

Avatar

Зочин 2019-12-01 116.193.162.162

Оросууд авч боловсруулаад хадгалдаг шүү дээ.
Монголд цөмийн хаягдал хадгалах нөхцөл бол бий гэхдээ 5 настай хүүхдэд гранат хадгалуулах тэнэг шийдвэр хэн ч гаргахгүй шүү дээ

Avatar

Зочин 2019-12-01 66.181.161.98

герман татгалзаж байвал монгол атомаас хол яв гэсэн үг

Avatar

Зочин 2019-12-01 202.126.89.108

Mongol yag tohirno.

Avatar

Зочин 2019-12-01 202.126.89.12

Танай гэрт яг тохирно.

Avatar

ББ 2019-12-01 192.82.71.179

Монгол газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж