Герман улс атомын цахилгаан станцуудаа (АЦС) бүгдийг нь хааж байна. Гэвч АЦС-аас гарсан 28 мянган куб/метр цөмийн хог хаягдлыг хэрхэх вэ гэдэг асуудал толгойны өвчин болжээ. Энэ хэмжээний их радио идэвхт бодисын хаягдлыг дараагийн хэдэн сая жилд байгаль орчин, хүнд аюулгүйгээр хадгалах нь анхаарал татсан асуудал. Германы мэргэжилтнүүд цацрагийн өндөр бохирдолтой хаягдлыг агуулах 2000 контейнерыг байршуулах газрын эрэлд гарчээ. Тус газар нь ямар нэгэн газар хөдлөлтөд өртөх эрсдэл бага, гүний усны нөөцгүй хатуу хөрс байх шаардлагатай аж.
Япон улсад 2011 онд газар хөдлөлт, цунамийн аюул болсноос Фукушима АЦС-д цөмийн дэлбэрэлт болсны дараагаас Герман улс нь АЦС-уудаа хаахаар болсон юм. Өдгөө Герман улсад долоон АЦС ажиллаж байгааг 2022 он гэхэд үйл ажиллагааг нь зогсоох аж. Улмаар Германы засгийн газраас 2031 он гэхэд цөмийн хаягдлыг үүрд булшлах газрыг олох ёстой аж. Одоогоор цөмийн хаягдлыг түр байгууламжид байршуулан хадгалж байна.
Нөгөө талд, олон улсад АЦС-ын цахилгаан станцууд олноороо баригдаж байна. Тухайлбал, Финланд улсад дөрвөн АЦС ажиллаж байгаа бөгөөд ирээдүйд хэдийг нэмж барихаар төлөвлөжээ. Өдгөө дэлхийд 400 гаруй АЦС ажиллаж байна.
Эх сурвалж: CNN