Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно | News.MN

Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно

Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно

Сонгуулийн хар зураг 26+50 Н.Энхбаярт боломж олгоно

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн үйл явдлаас УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу 26+50-ыг онцлов.


Эрх баригч хүчинд 14 хоногт багтаан Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах давчуу  хугацаа үлдээд байна. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа юм.

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт /2019.11.29/ УИХ-ын сонгуулийн хар зургийг хэлэлцээд 26+50 хувилбарыг сонгох шийдэлд санал нэгджээ. Нэг үгээр хэлбэл,  мажоритар тогтолцоог сонгож байгаа ч 26 нэр дэвшигчийг улсын хэмжээнд нэр дэвшүүлэх, 50-ыг тойрогт өрсөлдүүлэх хувилбар хамгийн олон суудал авах боломж гэж үзсэн байна.

Нэг талдаа энэ хувилбар нь 2012 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байсан холимог тогтолцоотой төстэй ч нам бүр улс нэг тойрогт 26 нэр дэвшигчийг жагсаан бичиж, өрсөлдүүлнэ. Нийт намуудаас өрсөлдсөн тус бүрийн 26 нэр дэвшигчийн авсан саналын хувь хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо хувилж, 26 суудалдаа хуваана гэсэн үг юм. Жишээлбэл, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бусад 25 нэр дэвшигчээ дагуулан энэхүү улс нэг тойрогт өрсөлдлөө гэж тооцоход нийт сонгогчдын 40 хувийн санал авлаа гэхэд 10 гаруй суудал авах боломж нээгдэнэ. Ингэхдээ сонгогчид 26 нэр дэвшигчээс хэн нь улсыг төлөөлөн УИХ-д сонгогдох боломжтой вэ гэдэг сонголтыг хийсэн байх тул хамгийн их санал цуглуулсан нь ард түмнийг төлөөлөн УИХ-д сууна. Нэг үгээр хэлбэл,  2012 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид намын нэр дугуйлж байсан бол энэ удаад нэр дэвшигчийг дугуйлахаараа л ялгаатай юм.

Гэхдээ Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 34 нам бүртгэлтэй байна. Эдгээр намуудаас Ардчилсан нам, МАН тус бүр 26 нэр дэвшигч, бусад улс төрийн намууд нэгдэх, мөн жижиг намууд тус, тусдаа 26 нэр дэвшигчийг улс нэг тойрогт сойн өрсөлдүүллээ гэхэд хамгийн багадаа 260 нэр дэвшигч өрсөлдөх болж хүсэлтээ гаргахад саналын хуудас хэдэн метр урттай болох вэ. Улс нэг тойрогт жагсаах нэр дэвшигчийг Улсын дээд шүүхэд эхэлж бүртгүүлсэн нам болох МАН-ын гишүүдээс үү, аль эсвэл 35 үсгийн дарааллаар буюу Ардчилсан намынхнаас эрэмбэлэх үү. Парламентад суудалгүй намууд дээрх хувилбарыг хүлээн авах уу.

УИХ-аас энэхүү 26+50 хувилбарыг олонхиороо сонгон, баталлаа гэхэд сонгуулийн автомат машин тэрхүү урт саналын хуудсыг унших техникийн боломж байгаа юу,  сонгууль будилаантахгүй гэх баталгаа байна уу гэдэгт өнөөдөртөө хэн ч хариулт өгч чадахгүй байна.

Харин 26-гийн нөгөө тал болох 50 нь тойрогтоо буюу дош, дошин дээрээ өрсөлдөнө. Шинэ намууд болоод шинэ нэр дэвшигчдэд эл хувилбар хамгийн ашигтай сонголт ч, улс нэг тойрог олонд танигдсан хүмүүст тэр дундаа урлаг соёл, спортынхон өрсөлдвөл илүү сонгогдох магадлалтай. Гол нь эхэнд эрэмбэлэгдэж бичигдэхгүй бол сонгогчид эхний хүмүүсийг дугуйлах магадлал өндөртэй гээд сул болоод давуу талууд яригдаж байна. Түүнийгээ дагаад эрх баригч намынхан дунд улс нэг тойрог буюу үхлийн тойрог руу хэнийгээ илгээх вэ гэдэг дараагийн шийдэл, дараагийн дотооддоо ярих асуудал гэж буй ч ЖДҮХС, 60 тэрбумын схем, авлига хээл хахуульд нэр холбогдсон ёс зүйгүй, нэр хүнд нь унасан гишүүдийг илгээх ёстой гэсэн санаа ч цухалзаад эхэлсэн байгаа юм.

Мөн улс нэг тойргийн онцлог нь 25 нэр дэвшигчээ чирч явах лидер хэн байхаас бусдыгаа татан гаргаж ирэх эсэх ихээхэн шалтгаална. Эл хувилбар МАХН-аас нэр дэвшигчдэд хамгийн их ашигтай тусаж, боломж олгож магадгүй аж. Сул тал нь  нэр дэвшигч 100 хүний саналаар ч УИХ-д сонгогдож магадгүй. Энэ тохиолдолд УИХ-д “Хүрэн оймсны хүчинд УИХ-д сонгогдоо биз дээ” гэх маргааныг дахин өрнүүлж магадгүй байна. Тойрогт нэр дэвшигч хамгийн багадаа 10 мянган хүний саналаар УИХ-д сонгогддог. Ирэх УИХ-ын сонгуулиар санал өгөх сонгогчдын тоо 2 сая гарах урьдчилсан тооцоо гараад буй.

Гол нь эрх баригч нам эцсийн шийдлээ гаргаагүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг маргааш /2019.12.02/ хуралдаж, өмнөх жижиг  76 тойргоо сонгох уу, аль эсвэл азаа үзэн улс нэг тойрог буюу 26 нэр дзвшигчийг улсын хэмжээнд өрсөлдүүлэх, 50 нэр дэвшигчийг тойрогт өрсөлдүүлэх хувилбараа сонгох уу гэдгийг эцэслэн тохирно. Холимог тогтолцоотой төстэй энэ хувилбарыг өмнө нь УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр санал болгосон ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дэмжилгүй унагасан. Өөрөөр хэлбэл, мажоритар нэрийн дор оруулж ирсэн энэхүү санал МАН-ыг өөрсдийг нь санах ойгүй гэх шившигт унагах ч 65 суудлынхаа эзэн болж чадаагүйгийнхээ горыг ядаж л бүлэг байгуулах хэмжээний суудал авахын төлөө зүхүүлээд ч болов өрсөлдөхөөс өөр сонголтгүй, ацан шалаанд оруулаад байна.

Цаг яваад эхэлсэн. Хуулиараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаан УИХ-аас баталсан байх ёстой юм.

Улс нэг тойрог хувилбар сонгуулийн мажоритар тогтолцоонд орж ирэх сургаар МАХН-ын дарга Н.Энхбаяр орон нутагт ажиллаад эхэлсэн бол нийслэлийн мандатыг бууруулж, Булган, Говь-Алтай, Дундговь аймгуудад нэмж хуваарилах сургаар нэр дэвшигчид нь хэдийнэ тойрог услах ажилд ханцуй шамлан оржээ.

Г.ХОРОЛ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

pee 2019-12-01 202.9.46.150

Enhbayar gehed l chatsga aldsan yamar olon hulgaich nar baina ve. bodvol tsagtaa bugsig n dolooj bgaad nuruu ruu n h**** shaasan unuudrin darga narin bugd doloogchid l gasaltsgaaj bga biz

Avatar

Зочин 2019-12-01 122.201.22.57

Энхбаяр орж ирээд энэ өрийг өмнөх шигээ шийдээсэй. Авдаг цалин гэж юм алгаа, бөөн зээл өр.

Avatar

болор 2019-12-01 78.209.187.2

Энхбаяр үнэгүй байр амласан …. түүгээрээ бараг сонгуульд ялах байхаа. Учир нь монголын сонгогчид үнэгүй юманд нугасгүй. данх бидон халуун сав, аяга, дээлийн торго, 2 кг будаа 3 кг гурил эдгээрийн аль нэгийг өгөхөд л саналаа өгнө. өгсөөр ч ирсэн. өгсөөр ч байх болно.

Avatar

Зочин 2019-12-01 202.131.245.243

Уг зээл нь ямар нэгэн нэмэлт хүү үгүйгээр үндсэн төлбөрийг нь олон жилийн хугацаатайгаар төлүүлэх хэлбэрээр иргэдийг орон сууцтай болгоно хэмээн МАХН-ынхан тайлбарлаж буй юм.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.46.134

Н.Энх ба яр гэдэг хүн цагтаа Монгол төрийн толгойд гарсан маш том яр буглаа байсан юм. энэ хүнийг байхад мөн ч хэцүү байсан шүү. Монголчууд амархан мартдаг юм байна. Залуучууд мэдэхгүй байна. Гоё үгэнд нь хууртаад. Үндсэний удирдагч гээд л авч өгнөдөө. тэр үед авилгаар хөлжигсөд сайхан цагаа санагалзаад №1 эргүүлж тавих гээд хүний тархи угаах гээд. Хэрээ үргэлж хар хэвээрээ байдаг. Шоронд орсон ч ухаан суух нэс нь өнгөрсөн.

Avatar

zochin 2019-12-01 120.142.31.236

odoo saihan bgaa ymuu

Avatar

Зочин 2019-12-01 103.229.123.90

Тэнэг сэтгүүлч бололтой

Avatar

Иргэн бна хороо гэдэг тэнэг ээ ! 2019-12-01 103.229.123.90

ХОРОЛ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ҮГЭЭ ОЛЖ ХУЦМААР БАЙНА ШҮҮ ТА МОНГОЛЫН ТАЛӨӨ ЗҮРХТЭЙ ХЭНЧ БАЙСАН ТӨРД БАЙХ ЁСТОЙ ГАНЦХАН МАН АН БАЙДАГ ЮМ БИШ АРД ТҮМЭН СОНГОХ ЁСТОЙ БАЯЛАГ ЮМ АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Монгол залуу 2019-12-01 103.229.123.90

Одоо монголын төрд н энхбаяр маш их хэрэгтэй махныг дэмжих болно яагаад төрд болохгүй гэж харин ч байх ёстой төрийн түшээ танд сайн сайханыг хүсэе !!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-12-01 103.229.123.90

Яг үнэн дэмжиж бна энэ хүний үед монгол өргүй байсан одоо дөнгөж төрсөн хүүхэд өр зээлд унаж үлдэх болж бнаа

Avatar

Иргэн 2019-12-01 103.229.123.90

Төрд байгаа нөхөд эх орноо бодох хэрэгтэй харин ч зөв чиглэл өгнө монгол маш хэцүү байдалд орсон шүү саарал жагсаал удахгүй хар болохгүй гэсэн баталгаа байхгүй төрд н энхбаяр хэрэгтэй хүн шүү

Avatar

Зочин 2019-12-01 103.229.123.90

ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ТӨРД ОРОХ ЁСТОЙ ЭНЭ ТӨРД БАЙСАН БАЙГАА НОХОД ШИГ Л ЭХ ОРНОО ХАРЬИЙН ХУЛГАЙЧИДАД ЗАРААГҮЙ ХҮН ШҮҮ МОНГОЛ ЭХ ОРОН АРД ТҮМЭН ТӨРД НӨМӨР НӨЛӨӨ БОЛОХ БОЛОВСРОЛТОЙ ХҮН ДЭЭ ОДОО Л МОНГОЛ ТӨР ТӨР ШИГ БОЛЖ МАГАД ЗУУН ХУВЬ ДЭМЖИЖ БНАА УЛС ТӨРИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ХҮН ТӨРД НӨМӨР НӨЛӨӨ ТУЛГУУР БОЛНОО АМЖИЛТ АРД ТҮМНИЙХ БАЙГ САЙН ЦАГ ИРЭХ БОЛТУГАЙ !

Avatar

ээгий 2019-12-01 202.126.89.67

сонгогчдыг тэнэг гэж бодохоо хэзээ болих вэ. Энхбаярыг дагуулаад бүгдийг зурдаг мангар гэж юу бхав дээ. Эсвэл урлагийн оддыг ч зурахгүй. Мѳн жижиг тойргоороо бсан ч энхбаярыг ямар нэг аргаар нэр дэвшихийг нь л хоришлодоггүй юм бол цаад тасархай гарч ирнэ

Avatar

Зочин 2019-12-01 103.212.119.123

yagaad bolohgui gej

Avatar

Баясаа 2019-12-01 192.82.70.55

Энэ нам сонгуулын хуулийг удирдах зовлолорр ярьж байгаа нь торийн дээр нам гарсанг илтгэж байна шуу дээ саяхан ундсэн хуульд еронхий сайдын эрх мэдэлийг тусгасан одоо торийн дээр нам гарсанг харуулаж байна иймд энэ намыг дахин гаргаж болохгуй 3 дагч хучин МАХНамыг шууд гаргах нь зов шуу

Avatar

n 2019-12-01 122.201.31.138

Н.Энхбаяр tord garval elbegee gm daisnuudaasaa oshoo honzongoo avah geseer baigaad yuu ch hiij amjihgyi.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

Айж байна уу, тарвага аа? Янxaн дагуулаад казино хэсч явахынхаа оронд ардчиллын 461-р ордондоо тавтай морилогтүн.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

Xyлгaйч тарвага пиздa минь.

Avatar

n 2019-12-01 122.201.31.138

Н.Энхбаярaas moloreredene deer baihaa esvel ediin zasagch jargalsaihan.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

Н.Энхбаярыг төрд шууд оруул.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

Н.Энхбаярыг төрд бүү шууд оруул.

Avatar

ХЭХЭ 2019-12-01 103.212.119.69

энхбаярыг төрд бүү ойртуул

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

AHyc намын бонд идсэн боохойнууд, цаасан мөнгө хэвлэж идэгчид, ардчилсан оффшорчид, Дубайн хулгайчид, Эрдэнэтийн мөнгө угаагч дээрэмчдийг төрд бүү ойртуул.

Avatar

/*-*/ 2019-12-01 49.0.212.18

E-Баримтаа шивмээр байна аа, ерөөсөө холбогдохоо байгаад 11 хонолоо

Avatar

Ashigtai 2019-12-01 66.181.161.72

Enhbayaraas iluu Elbegdorj, Enhbold, Nyamdorj, Lundeed

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

МАНус нам чинь AHyc намын бонд идсэн боохойнууд, цаасан мөнгө хэвлэж идэгчид, ардчилсан оффшорчид, Дубайн хулгайчид, Эрдэнэтийн мөнгө угаагч дээрэмчидтэй хариуцлага тооцоогүй.

Avatar

Мэндээ 2019-12-01 192.82.70.55

МАХНамыг дэмжиж гаргья бух юмны унэ татвар нэмэгдсэн дээр нь жду тэйгээ хариуцлага тооцоогуй шуу дээ

Avatar

Алинаа 2019-12-01 192.82.70.55

Энэ бол ардын нам оорсондоо зориулан ялна гэж хийж байгаа сонголт гэхдээ л ард тумэн мэдээд МАХНамд саналаа огох байхаа тэгэж байж ард тумний ард тумэны амьдрал сайжирна шуу амжилт хусье

Avatar

Зочин 2019-12-01 103.80.211.112

ТОЙРОГ УСЛАХ БИШ , ТОЙРОГ МАЛЛАХ ГЭДЭГ ЮМ .

Avatar

Зочин 2019-12-01 192.82.72.241

Одоо цагаан хуудас

Avatar

Иргэн 2019-12-01 202.126.88.186

ЖДҮ.60 тэрбумын МАН-ын луйварчид Сүрданзан Хүрэлсүхтэйгээ хамт гудамжинд гарч 100 жилийн ойгоор арчиндана гэж Ванга эмээгийн төлөгөнд буужээ

Avatar

Гунгаа 2019-12-01 192.82.70.55

Энхбаяр улс торд орж ирвэл мананд хяналт тавиад харин маш зов сонголт болно энэ хун маш зов юм хийдэг шуу дээ ард тумэн итгэл огоод яаж ажиллахыг харах хэрэгтэй шуу жду татвар нэмдэг хумуусээс салах хэрэгтэй шуу

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.23

Ирэх оны сонгуульд АН-ын нөхдийг л сонгож болохгүй шүү иргэд ээ. Тэд төр баривал улсыг элгээр нь хэвтүүлнэ.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

AHyc, МАНус хоёр хоорондоо ямар ч ялгаагүй, адилхан.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.44.214

MAN guud yuugaaraa iluu bgaa yum be.bugsuur ni hiten tsasan deer suulgalaa daa.ANiin uyed barag buh aimgiig zasmal zamaar holbochihson ajil hiih ermelzlel bol tedend baij.odoo ene uh er MANguudiig haraad bgaarai.JDU zeel hulgailj hoorondoo hagarldaj Huuk baaahan hudlaa surjigneed odoo duu ni ch garahaa bj dee zailuul.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

AHyc намын үед ардчилсан боохойнууд бонд идэж, цаасан мөнгө хэвлэж, Дубай, Эрдэнэт … гээд л тоо томшгүй их хулгай, дээрэм хийсэн. Үр дүнд нь улсаараа өрөнд орж, долларын ханш тэнгэрт тулж, саарал жагсаалтанд орж, ардчиллынхан баяжиж, энгийн ардууд нийтээрээ ядуурсан.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.23

Н.Энхбаяр мянганы замыг анх санаачилж, зам барихад хөрөнгө төсөвлөхөд АН-ын нөхөд үүнийг нь "Мянгуужингийн зам" гэж нэрлэж даапаалж байсан. Тэгсэн мөртлөө тэд энэ замаараа жиптэйгээ дандаа явдаг. Н.Энхбаяр мянганы сорилын сангаас 380 сая долларыг үнэгүй Монгол улсдаа авч, ОХУ-тай гэрээ хийж их өрийг тэглэж, сурагчдын үдийнхоолыг санаачилсны төлөө Ц.Элбэгдоржид адлуулсан.Сүүлийн 7 жил улс төрд Н.Энхбаяр байхгүй байсан учир МАНАН бий болсон. МАНАН-д хяналт тавих нам хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

МАНАН-г устгах нам хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-01 202.126.89.12

Ардчилсан нэртэй коммунистууд биш бол хэн ч байсан яах вэ.

Avatar

Зочин 2019-12-01 150.129.143.74

Enhbayar us avah gej l ulsturd oroh gejaagaa

Avatar

Зочин 2019-12-01 124.5.146.28

Тарвагадоржуудыг л бүү сонго. Ми овогтыг бас.

Avatar

yy 2019-12-01 211.36.142.30

mongoliin 1 nomer uls tur enkhbayar

Avatar

Зочин 2019-12-01 183.90.37.36

Улс нэг тойргоор 37 гишүүн. Листээс нэг нэр дэвшигч дугуйлах. УИХГ-ээр сонгогдох саналын доод хязгаар тогтоох. 20,000 санал гэх мэт

Avatar

зочин 2019-12-01 192.82.64.190

Аймаг ,хот ,Нийслэлээ тойрог болгоод 76 хүн сонгох тийм хүнд биш баймаар юм ,,,,,,,,,

Avatar

Зочин 2019-12-01 182.160.1.78

Намбар Энхбаярыг Гиннесын номонд улс төрийн шуналтай нэрээр оруулах боломжтой. Монголын нэрийг гутаасан н**ш юм даа. Дэлхийн хаана ч ийм тэнэг үйлдлийг Энхбаяраас өөр хүн хийхгүй.

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

тарвагадорж оо, янxaн дагуулаад казино хэсч явахынхаа оронд ардчиллын 461-р ордондоо тавтай морилотүн.

Avatar

Зочин 2019-12-01 103.229.123.241

Гольд байдаг Хилэнцэт аалз буюу Скорпион хэмээх хорхойг хэд хэдийг барьж нэг шилэн саванд хийгээд орхиход нэг нь бусдыгаа барьж идээд ганцаар үлдсэн байдаг юм билээ. Н.Энхбаяр УИХ-д сонгогдвол яг л тийм юм болох байх шүү!!! МАН-ын хэдэн дарга нарыг хамгийн түрүүнд барьж иднэ дээ!!!! Дараа нь АН-ын хэдэн дуракийн ээлж болно!!!

Avatar

Зочин 2019-12-01 202.9.40.15

Хамгийн түрүүнд тарваганы боодог хийж идэх байх аа. ккккккккккккккк

Avatar

Зочин 2019-12-01 66.181.181.23

Ингэж шийдэх байсан юм бол ҮХНӨ – д тусгах хэрэгтэй байсан юм.

Avatar

Зочин 2019-12-01 192.82.71.57

ҮХНӨ-ИЙН хуулийн төсөлд тусгасан боловч батлаглагдаагүй шүү дээ . Ой санамжаа алдаа юу даа .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж