Монгол номын өргөөний эзэн Өвөрмонголын ном цуглуулагч

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Монгол номын өргөөний эзэн Өвөрмонголын ном цуглуулагч

Монгол номын өргөөний эзэн Өвөрмонголын ном цуглуулагч

Энэ эрхмийг Д.Мөнхдалай гэдэг. Тэрбээр БНХАУ-ын ӨвөрМонголын их Сургуулийн зүүн хаалганы хажууд гүүрэн гарцанд өвөл, зунгүй ном зардаг нэгэн. Ном цуглуулагч тэрбээр Тун удахгүй төрөлх Туг балгасандаа өөрийнхөө "Монгол номын өргөө"-ний толь бичгийн номын санг нээх гэж байгаа ажээ.

Түүний номын цуглуулгыг  ачааны машинаар зургаан удаа Ордосын Үүшин хошууны Туг балгас руу зөөсөн гэсэн багцаа тоо бий. Тэрбээр өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 4000 гаруй толь цуглуулсан байна. Энэ хүний номын сангийн ойр судлаач нар байр хөлсөлж, толь бичиг үзэхээр очдог болжээ.

Мөн тэрбээр Монголд Урт цагаан, Сэлбэ голын гүүр орчим ном худалдаалж, Номын баярт байнга оролцдог гэнэ.  Тэрбээр ном цуглуулахын хажуугаар хэд хэдэн ном бичжээ. Хамгийн сүүлд "Ордосын Чингисийн онгонд очсон жуулчдын тэмдэглэлүүд" гэж номоо уншигчдын хүртээл болгосон байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж