Монгол хүү дэлхийн рекордыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Монгол хүү дэлхийн рекордыг шинэчиллээ

Монгол хүү дэлхийн рекордыг шинэчиллээ

Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулдаг Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Жухай хотод үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд Монголын оюун ухааны академийн 10-20 насны 16 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамданы удирдлага дор оролцож байгаа юм.

Ой тогтоолтын ДАШТ-д 20 орны 300 гаруй шилдэг тамирчин оролцож, нийт 10 төрлөөр өрсөлдөж буй юм байна. Энэ сарын 28-нд эхэлсэн уг тэмцээн өнөөдөр /2019.12.01/ өндөрлөнө. Тэгвэл Азийн мастер Б.Жамбалбаярням "Зураг" төрлийн бага насны ангилалд таван минутад 333 зураг тогтоосноор дэлхийн рекордыг шинэчилж дээд амжилтын эзэн болсон юм.  Манай тамирчид тэмцээний эхний өдрийн байдлаар 20 медаль хүртээд байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж