2020 онд хүн ам, орон сууцны тооллого хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

2020 онд хүн ам, орон сууцны тооллого хийнэ

2020 онд хүн ам, орон сууцны тооллого хийнэ

Хүн амын статистикийн мэдээллийн үндсэн эх үүсвэр нь 10 жил тутамд явуулдаг хүн ам, орон сууцны тооллого, хүн амын ердийн болон шилжих хөдөлгөөний жил бүрийн мэдээ тайлан болно. Монгол Улсын хүн амд Монгол Улсын нутаг дэсгэрт оршин суугаа болон гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа Монгол Улсын харьяат хүн амыг хамруулдаг байна. 1935 оноос 2010 он хүртэл нийт 9 удаа хүн амын тооллого явуулсан гэж үздэг.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-15-ны хооронд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм.

Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны 6 дугаар сарын эхээр танилцуулна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж