Хятадад шинээр үүрэн операторын хэрэглэгч болж буй хэрэглэгчдийг царай таних системд бүртгүүлэх шинэ дүрэм өнөөдөр /2019.12.01/ хэрэгжиж эхэлжээ. Хятадын засгийн газраас цахим ертөнцөд хувь хүний эрх зөрчигдөх, халдлагад өртөхөөс сэргийлэх үүднээс царайгаар нь бүртгэх шинэ дүрмийг өнгөрсөн есдүгээр сард анх танилцуулсан юм. Түүнчлэн Хятадын эрх баригчид интернэтийн олон зуун сая хэрэглэгчдийг хэн нь хэн болохыг мэдэх зорилготой ажиллаж эхэлжээ. Тухайлбал, Хятадын албаныхан интернэт хэрэглэгчдийг нууц нэр ашиглахгүй байхыг шаарддаг байна. Хятад улсад царай таних технологийг хүн амын тооллогод хэрэглэж байгаа билээ.
Хятадад гар утасны сим худалдан авахад иргэний бичиг баримт, цээж зургаар баталгаажуулдаг. Тэгвэл шинэ дүрмийн дагуу энэ бүртгэл нь царай таних технологиор баталгаажих ёстой болжээ.
Хятад улс нь 2020 он гэхэд иргэн бүрийг засгийн газрын мэдээлэл болон орлогоор нь эрэмбэлсэн өргөн хэмжээний үндэсний дата мэдээллийг бий болгохоор зорьжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ