“Гоёл-2020” наадмын отгон топ моделиор Д.Долгион тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

“Гоёл-2020” наадмын отгон топ моделиор Д.Долгион тодорлоо

“Гоёл-2020” наадмын отгон топ моделиор Д.Долгион тодорлоо

Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох ‘Гоёл’ наадам өчигдөр /2019.11.30/ Соёлын төв өргөөнд болж, отгон топ модель тодорлоо. Загварын хүрээллийнхний хүсэн хүлээсэн 32 дахь удаагийн ‘Гоёл-2020’ наадмын  отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдлөө. Шагналыг өнгөрсөн жил Топ моделиор тодорсон Н.Сарнай гардуулж өгсөн юм.

Тэрбээр “Энэ наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж, сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэв.

 “Гоёл 2020” наадмын тайзнаа тус наадмаас төрөн гарсан үе үеийн Топ моделиудын төлөөлөл оролцож, дизайнеруудын урласан хувцсыг амилуулсан юм. Тодруулбал, “Гоёл”-ын 13 дахь топ модель Ч.Ундрах, О.Пүрэвдулам, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл, Х.Уянга, Т.Халиунаа, Н.Сарнай нар хүрэлцэн иржээ.

Энэ жилийн наадамд “G fashion”, “Zorto fashion”, “Бажуна”, “Ивээл”, “Урангоо Идэр”, “UGi fashion, “Bortua” зэрэг үндэсний брэндүүд  шилдэг загваруудаа танилцуулав.

“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД

  • Тусгай шагнал "Алтжин" брэнд
  • Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
  • Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
  • Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
  • Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
  • Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
  • Үндэсний хувцасны Шилдэг дизайнер  “Эртний Монгол хийц” компани
  • Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
  • Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
  • Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
  • Шилдэг Фото модель Д.Халиун

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж