Хүүхдээ амиа хорлоход хүргэсэн эцэгт 2 жилийн ял оноов | News.MN

Хүүхдээ амиа хорлоход хүргэсэн эцэгт 2 жилийн ял оноов

Хүүхдээ амиа хорлоход хүргэсэн эцэгт 2 жилийн ял оноов

Хүүхдээ амиа хорлоход хүргэсэн эцэгт 2 жилийн ял оноов

Төрсөн хүүгээ  “хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсний улмаас 10 настай Н орон сууцныхаа таван давхрын цонхоор үсэрч амиа хорлосон хэрэг өнгөрөгч онд гарчээ.

Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, иргэн З-г “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг шалгахад иргэн З өмнө нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2017 оны арванхоёрдугаар сард шүүхээс Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгүүлж байсан ба тухайн үед түүний хүү Н-д аюулын зэргийн үнэлгээ хийхэд “ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдож байжээ.

Сүүлийн үед сэтгэл судлаачид гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, улмаар оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулж байгаа. Иймд хүүхдийн хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсооход боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн эцэг, эх, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид гээд хүүхэдтэй харьцаж байгаа бүхий л хүмүүс тэднийг сонсож, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг нь ямагт анхаарч байх шаардлагатайг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж