Мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, хаав

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, хаав

Мөрийтэй тоглоомын газрыг илрүүлж, хаав

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг өчигдөр /2019.11.30/ хаажээ. Цагдаа нар тус тоглоомын газарт шалгалт хийж, үйлчлүүлсэн иргэд болон тус тоглоомын газрыг ажиллуулж байсан 18 хүнийг саатуулсан байна.

Мөрийтэй тоглоомын газар зохион байгуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.7-д зааснаар хариуцлага тооцох ёстой. Дээрх газарт өнгөрөгч арваннэгдүгээр сарын эхээр шалгалт хийхэд мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсан зөрчил илэрсэн юм. Тухайн үед үйл ажиллагааг нь зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авсан ч дахин зөрчил илэрсэн учраас тоглоомын газрын тоног төхөөрөмжийг устгалд оруулах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлсэн ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж