Ерөнхий боловсролын сурагчдын ээлжийн амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлнэ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-наас эхлэх юм байна.
Нийслэлийн сурагчид гурван долоо хоног амрах бол орон нутгийн сурагчид хоёр долоо хоног амрах ажээ. Мөн цагаан сараар улсын хэмжээнд сурагчид хоёрдугаар сарын 24-28-ныг дуустал нэг долоо хоног амрах юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ