Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2019.12.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13-15 градус хүйтэн байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.12.01/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Улаанбаатар хотод: 

Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүйСалхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор: 

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж