Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2019.12.01/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хотод:
Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
Хэрлэнбаян-Улаан орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:
Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Холбоотой мэдээ