Саудын Араб улсын Мекка хотноо олон сая исламын шашинтнууд цугларч, хаж мөргөл үйлдэж байх үеэр осол болсон тухай “BBC” агентлаг мэдээллээ. Энэ үеэр 220 хүн амиа алдаж, 450 гаруй хүн гэмтсэн хэмээн Мекка хотын цагдаагийн газраас уламжлав.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй хэмээн албаныхан санууллаа.
Мекка хотоос хоёр милийн зайд орших Минт хэмээх дагуул хотод чөтгөрийг чулуугаар шидэж хөөх зан үйлийг үзэхээр цугласан олон мянган мөргөлчдийн ойролцоох барилгын гурван багана нурснаас болж, ийнхүү олон хүн амиа алдаад байна.
Т.АНУ