Арктикийн терминалыг угсарч эхлэв
"Газпром нефть" Ямалын хойг дахь Арктикийн цогцолборынхоо угсралтын ажилд оржээ. Байгууламжийг энэ жилийн сүүлчээр барьж дуусгах бөгөөд тэндээс Новопортовскийн орд газрын нефтийг зөөж эхлэх юм. Уг орд Ямалын хойгт томоохон гэгдэх бөгөөд олборлох нефтийн хэмжээ нь 250 сая тонн ба 320 тэрбум шоо.метр байгалийн хий байгаа ажээ. Энэ орд нь тэндхийн үндсэн хоолойнуудаас алслагдсан учир түүхий эдийг далайгаар Европ руу зөөх юм. Ийм замыг анх удаагаа ашиглах болно. Одоохондоо нийлүүлэлтийг зөвхөн зун явуулж байгаа бөгөөд энэ байгууламж боссоноор ачилтыг бүтэн жилийн турш явуулах боломжтой болно. Өдөртөө 40 мянган тоон нефтийг тээвэрлэхэд илгээж байх юм.
Египет “Мистралиудыг” худалдан авч байна
Египет улс Францаас “Мистраль” ангиллын нисдэг тэрэг зөөгч хоёр хөлөг онгоцыг 950 сая еврогоор авч байгаа ба багийн бүрэлдэхүүнийг ирэх оны эхээр сургасны дараа эдгээр хөлгүүдийг Египетэд шилжүүлэх юм. 2011 онд Орос-Францын байгуулсан гэрээний дагуу эдгээр хөлөг онгоцуудыг өнгөрсөн онд Орост нийлүүлэх ёстой байсан ч Украины хэрэг явдлаас болон тэд гэрээгээ цуцалж, Орос урьдчилгаа төлбөрөө эргүүлсэн авсан. Мөн тэнд байрлуулсан өөрсдийн багаж техникийг буцаасны дараа Франц хөлөг онгоцнуудыг зарах эрхтэй болсон билээ. Ийнхүү 950 сая доллараар Египетэд зарж байна.
Үүний зэрэгцээ эдгээр хөлгийн зэвсэглэл болох К-52 гэсэн 50 нисдэг тэргийг Орос бас Египетэд нийлүүлэх ажээ. Мэргэжилтнүүд эдгээр нисдэг тэргүүдийн үнийг 2,3 тэрбум евро болно гэж тооцоолжээ.
Магнит худалдааны сүлжээ өсөлтөө хадгалж чадлаа
"Магнит" гэх Оросын худалдааны сүлжээ эрчимтэй өсөлтийг үзүүлж байна. Зургадугаар сар гэхэд өсөлт нь 30 хувьтай, ашиг нь 29 хувийг заасан байлаа. Тиймээс тэд хувьцаа эзэмшигчдийн ашгийг нэмэхээр шийджээ. Өнөөдөр уг сүлжээний хувьцаа эзэмшигчдийн хурал болж оны эхний хагас жилийн ашгаа хуваарилж байна. Ашиг тараалтад 8,5 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ. Энэ сүлжээ нь эхний хагас жил, эхний есөн сард болон оны эцсийн гэсэн гурван удаагийн хурлаар ашгаа хуваарилдаг ажээ.
Жуулчдын компаниуд реклам хийж байна
Өнөөдөр Сочи хотод Европын жуулчны агентлагууд, буудлуудын төлөөлөгч өөрсдийн рекламыг хийж эхэллээ. Энэ жилд Оросын жуулчид Европт хангалттгүй хэмжээгээр очсон юм. Энэ нь сүүлийн 20 жилд хамгийн хүчтэй уналт байсан бөгөөд оросуудын гадаадад аялах тоо гуравны нэгээр буурчээ. Мөн энэ жилээс Шенгений виз авахад гарын хээ хэрэгтэй болж байгаа нь жуулчдын урсгалд сөргөөр нөлөөллөө.
Герман цагаачдын асуудлаар саммит зохион байгуулж байна
Герман өнөөдөр цагаачдын асуудлаар өөрийн саммитийг хийж байна. Жилийн эцэс гэхэд Герман 800 мянган дүрвэгсдийг хүлээн авахаар бэлтгэж байна. Энэ ажилд төсөвт суулгасан гурван тэрбум евро дээрээ дахин зургаан тэрбум еврог нэмэн гаргахаар төлөвлөжээ. Мөн цагаачдын албаны ажилтнуудыг 9000 хүнээр нэмэгдүүлэх гэнэ. Цагдаагийн орон тоог 3000 хүнээр нэмэх болж байна.
ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Томас де Мезьер: "Дэлхийн бүх цагаачдыг бид хүлээн авч чадахгүй нь ойлгомжтой. Би улс орнуудад тавьсан квоттой нь санал нэг байгаа. Ихээхэн өглөгч квот юм. Тэр нь цагаачдын асуудлыг шийдэхэд тус төхөм болно" гэжээ.
Жанет Йеллен их сургуульд лекц уншина
Өнөөдөр АНУ-ын Холбооны нөөцийн системийн /ХНС/ тэргүүн Жанет Йеллен Массачусетсийн их сургууль дээр лекц уншина. Түүний хэлэх үгийг дэлхийн хөрөнгө оруулагчид хүлээн тус албаны цаашдын алхмын тухай мэдэхийг хүсч байна. Хамгийн сүүлчийн хуралдаанаараа ХНС үндэсний валютын бодлогын ханшаа дахин хамгийн доод хэмжээнд үлдээлсэн. АНУ-ын төв банк хэзээ мөнгөнийхөө үнэлгээг өөрчлөх вэ гэсэн асуудал нээлттэй үлдлээ. Нэг талаасаа АНУ-д дефляцийн аюул байгаа ч нөгөө талаасаа ажилгүйдлийн төвшин сүүлийн 30 жилийн дотор хамгийн доод хэмжээнд байгаа юм. Гэхдээ ДНБ өсөлттэй байгаа. Хэрэв одоо л ханшийг нэмэхгүй юм бол эдийн засгийн халалт гарах нь хэзээ хэзээгүй болоод байгаа юм.
Тайсоны нэртэй биткоин-банкоматажиллаж эхлэв
Өнөөдөр Лас-Вегаст Майк Тайсоны нэртэй анхны биткоин-банкомат ажиллаж эхлэв. “Боксчны дэвжээний дээд амжилт нь хагас минутын нокаут. Харин та энд бэлэн мөнгөө 20 секундын дотор виртуаль мөнгөөр солих болно” хэмээн рекламын үгэнд нь өгүүлсэн байв. Жилийн дотор виртуаль мөнгөний ханш хоёр дахин унасан учир оддыг татах гэсэн оролдлого нь энэ юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР