Эдийн засаг хүндэрч байгаагаас УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, Засаг дарга нарын цалинг 30 хувиар бууруулж хэмнэлтийг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлүүлэх санал гарч, энэ нь судлагдаж байгаа аж.
Сангийн сайдын тодотгосноор дээр нэр дурдсан албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулахдаа 2015 оны сүүлийн гурван сард хэрэгжүүлж мэдэхээр байна.
Г.ХОРОЛ