Сайн түлшний 74104 карт бүртгэлгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

Сайн түлшний 74104 карт бүртгэлгүй байна

Сайн түлшний 74104 карт бүртгэлгүй байна

Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд сайжруулсан шахмал түлш худалдах цэг байхаар төлөвлөсөн билээ. Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах бөгөөд картгүй бол түлш олгохгүй байхаар журамласан. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 206251 карт тараагдсан байна. Үүнээс 13247 картыг бүртгэлжүүлж, 74104 карт бүртгэлгүй байгаа аж.

Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байгааг нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэлсэн юм. Түүний хэлснээр, аравдугаар сард долоон тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулсан гэсэн мэдээлэл өгсөн билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж