Монголын бөхчүүд медалийн төлөө барилдана | News.MN

Монголын бөхчүүд медалийн төлөө барилдана

Монголын бөхчүүд медалийн төлөө барилдана

Монголын бөхчүүд медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн дэлхийн чансаа олгох "Hong Kong Asia Open-2019" тэмцээн эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг, эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг-ын жингийн барилдаанууд тус тус явагдав. Эхний өдөр МУГТ Б.Мөнгөнчимэг тэргүүтэй 16 тамирчин барилдаж, медалийн төлөө барилдахаар долоон бөх шалгарч үлдээд байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Ж.Амарболд эхний тойрогт Хонконгийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Хонконгийн бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдана.

Тэмцээний эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд манай дөрвөн бөх хүч үзсэнээс Н.Мөнхбаяр, Б.Эрхэмбаяр нар хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдэв. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Г.Болор-Очир Тажикстаны бөхтэй, Г.Чойжилсүрэн Канадын бөхтэй тус тус хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Г.Наранцэцэг Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө, Г.Бүрнээбаяр Хонконгийн бөхтэй хүрэл медалийн төлөө тус тус барилдана. Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Э.Бадамгарав хүрэл медалийн төлөө Малайзын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдах юм. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Б.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй, -63 кг-ын жинг тэргүүлэн барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөө Финландын бөхтэй барилдана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-30 202.9.40.23

Ийм тэмцээнд яасан чамлалттай барилдаж байна вэ. Мөнгөнчимэг дэлхийн аваргын медальтан байж хүрэл медалийн төлөө байхдаа яахав дээ муу байнаа

Avatar

иргэн 2019-11-30 103.26.193.13

Өөрийн онгоцоор ирж очно Харин хямд зардалтай тэмцээн юм бишүү

Avatar

Зочин 2019-11-30 107.77.202.161

Бидний татварын мөнгийг энэ мэтээр хэрэггүй үрэхээ болимоор байна fuck

Avatar

Зочин 2019-11-30 64.119.17.222

Чанаргүй дэмий тэмцээн байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж