Монголбанк өнгөрсөн оноос хэрэглээний зээлийн хугацааг богиносгон хумьж эхэлсэн. Хэрэглээний зээлийг хязгаарласан нь банкны эрсдэл ББСБ-ууд руу шилжиж, зээл олголт нэмэгдсэн хэрээр эрсдэл нь өссөн байна. Тиймээс энэ чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллахаар болжээ.
Хэдийгээр хэрэглээний зээлийг хумих бодлогыг Төв банкнаас баримталсан ч чанаргүй зээлийн хувь 18.4 хувь буюу маш өндөр хэвээр байгаа юм.
Өрхийн өрийн дарамт нэмэгдэх үзэгдэл манай эдийн засагт бий болсноор мөнгөний бодлого ээлжит сорилттой тулгарч буй. Үүнийг зохистой түвшинд байлгах үүднээс Монголбанкнаас баталсан шинэ журмын дагуу иргэдийн авах хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар байхаар тогтоосон билээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ