Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх ирэх сарын 3-наас 6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх билээ. Тэрбээр есөн жилийн өмнө буюу 2010 оны арванхоёрдугаар сард тус улсад айлчилж байв.
Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ удаагийн айлчлалаараа олон чухал асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Онцолвол, хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн харилцаагаа хэрхэн өргөн хүрээтэй хөгжүүлэх, хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах шугам барих тухай асуудлуудыг ярилцах юм байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээр хийж, дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхаж, улмаар бизнес форумд оролцох ажээ.
Холбоотой мэдээ