Шайнэ Ларкин Евро лигт гялалзаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.30-нд нийтлэгдсэн

Шайнэ Ларкин Евро лигт гялалзаж байна

Шайнэ Ларкин Евро лигт гялалзаж байна

2013 оны NBA-ийн драфтын 18 дахь сонголт Шайнэ Ларкин өдгөө Туркийн Анадолу Эфэс багтай гэрээтэй тоглож байгаа билээ. Тэрбээр урд шөнө явагдсан Евро лигийн хүрээн дэх Анадолу Эфэс болон Байерн Мюнхен багуудын хооронд болсон тоглолтод 49 оноо аван Евро лигийн түүхэнд нэг тоглолтод авсан хамгийн өндөр онооны босгыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр тус тоглолтод 31 минутыг талбайд өнгөрөөсөн бөгөөд 19 шидэлт хийж, гурван онооны шидэлтийг 10 удаа амжилттай болгож баг нь 104-75 гэсэн онооны харьцаатай Германы Байерн Мюнхен багийг талбайдаа хожив. Ларкин энэ улиралд 12 оноо, 55 хувьтай амжилттай довтолж, гурван онооны шидэлтийг 45 хувьтай гүйцэтгэж байна.

Хамгийн сүүлд Ларкин 2017-18 оны улиралд Boston Celtics багийн бүрэлдэхүүнд 11 тоглолтонд оролцож 3,7 оноо дунджилж байжээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж