Чэбон нэртэй муураа долоон жилийн өмнө алдсан залуугийн муураа эргэн олох найдвар үндсэндээ ор мөргүй алга болсон байжээ. Гэвч нэг өдөр түүний амьдралыг өөрчилсөн дуудлага утсанд нь ирсэн байна. Утасны цаанаас үл таних хүн өөрийнх нь долоон жилийн өмнө алга болсон муур нь эсэн мэнд байгааг дуулгажээ.
Тэрбээр долоон жилийн өмнө Калифорниагаас Охайо муж руу нүүх үедээ муураа алга болгосон аж. Муурны эзэн Роберт “Би нэг зүйлийг санаж байна. Би залбираад, "Бурхан минь би юу ч хийхэд бэлэн байна. Зүгээр л Чэбоныг минь буцаагаад авчраач гэж хүссэн" хэмээн хэвлэлд ярьжээ.
Робертын муур одоо 19 настай бөгөөд түүнийг нэгэн эмэгтэй гудамжинд өвдсөн байхад нь олж, малын эмчид аваачсан байна. Тэд муурнаас микро чип олсон бөгөөд үүний тусламжтай эзнийг нь олжээ. Чэбон муур долоон жилийн турш гудамжинд амьдарсны эцэст эзэнтэйгээ уулзсан байна.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: boredpanda.com
Холбоотой мэдээ