Амралтын хөтөч: “Харанга”, “Никитон” хамтлагууд урилгаар тоглоно | News.MN

Амралтын хөтөч: “Харанга”, “Никитон” хамтлагууд урилгаар тоглоно

Амралтын хөтөч: “Харанга”, “Никитон” хамтлагууд урилгаар тоглоно

"Баян Монгол" чуулгын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Тус чуулгын тайзнаас Монголын эстрад урлагийн сор болсон гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Б.Сарантуяа, Т.Ариунаа, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганбат, Б.Нямдорж зэрэг олон авьяастан төрөн гарсан билээ.

Өнөөдөр "Баян Монгол" чуулгын тав дахь үеийн уран бүтээлчид Монголын жааз хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа юм. Ойн хүрээнд хос цомог, пянз, баримтат кино, номын нээлт зэрэг олон арга хэмжээ болно.

Тоглолтод “Баян Монгол чуулга”, удирдаач, УГЗ Б.Ганбат, УГЗ Б.Нямдорж, СТА С.Саруул-Од, Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Н.Наранбаатар, СТА Ц.Хулан, СТА Л.Насанбуян, СТА Б.Дэлгэрбаяр, Б.Солонго болон урилгаар Харанга хамтлаг, Никитон хамтлаг, УГЖ Х.Төмөрбаатар, СТА Н.Оюунчимэг, СТА Б.Хонгор, Ж.Ариунжаргал нар оролцоно.

Хэзээ: 17:00 цагт

Хаана: Corporate Convention Centre

Тасалбарын үнэ: 30 мянга, 40 мянга, 50 мянга, www.ticket.mn


“УВДИСТ ЛИМБЭ” ДАХИН АМИЛНА

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увдист лимбэ" дуурийг дахин амилуулах нь ээ. Анхны тоглолт нь 1791 оны 9 сарын 30-нд Вена хотын Ауф дер Виден театрт даруухан болсон бөгөөд түүнээс хойш хоёр сарын дараа Моцарт тэнгэрт хальсан түүхтэй.

1993 онд анх удаа ДБЭТеатрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дэлхийн сонгодог хөгжмийн эрхэмсэг ханхүү Вольфганг Моцартыг эх орондоо урин авчирсан нь "Увдист лимбэ" дуурийг найруулан тавьсан явдал байлаа. Уг дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын "зиншпиль" хэмээх төрөл бөгөөд эх үндэс нь мөн л Моцартаас гаралтай аж.

Хөгжимчид, дуучдын мэргэжлийн ур чадварыг илэрхийлэх техникийн боломжийг Моцартын шаардлагын дагуу хэвээр үлдээж тайз, декораци, хувцас чимэглэл, тавилтыг Монгол маягаар шийдсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байсан ч Моцартын эх орны уран бүтээлчид гайхалтай сайхнаар хүлээн авч Азийн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг цохон тэмдэглэж байсан түүхтэй.

Монгол дахь анхны тавилт мөн бүтээлийн үйл явдалтай адил зах зээлийн хатуу ширүүн үе рүү Монгол улс дөнгөж орж байгаатай таарснаас гадна шинэ, хуучин нийгэм дамжиж буй ахмад, залуу хүмүүсийн сэтгэлгээний зөрчилдөөн дунд багагүй саад бэрхшээлийг даван туулж амжилттай тавигдаад харамсалтай нь тоглогдохоо больсон байдаг.

Хэзээ: 17:00 цагт

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга, www.ticket.mn


"МАУГЛИ" ЦИРКЧИЛСЭН ХҮҮХДИЙН ТОГЛОЛТ БОЛНО

Нийслэлийн Улаанбаатар чуулга, Улаанбаатар цирктэй хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголд анхны тайзны циркчилсэн МАУГЛИ хүүхдийн тоглолт хийхэд бэлэн болсон байна.

Хэзээ: 19:00 цагт

Хаана: Улаанбаатар чуулга

Тасалбарын үнэ: 15 мянга, www.ticket.mn

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж